"Малчны лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр 2024 оны тавдугаар сарын 7-ны байдлаар махны жижиглэнгийн үнэ өсчээ. Махны үнэ ханш өнгөрсөн саруудад тогтворжиж байсан ч ннөцийн мах болон орон нутагт хаваржилт хүндэрч байгаатай холбоотойгоор үнэ нь өссөөр байгааг иргэд хэлж буй юм. Хэдийгээр нөөцийн мах гарч Засгийн газраас махны үнийг тогтвортой байлгахад анхаарч байгаагаа мэдэгдсэн ч одоогоор зах, худалдааны төвүүдэд махны үнэ өссөн хэвээр байна. Тухайлбал, үхрийн цул мах килограмм нь 19000-22000 төгрөг, хонь болон ямааны мах 9000-14500 төгрөгийн ханштай байгаа аж. Энэ бол бөөний төвүүдийн махны үнийн статистик. Харин жижиглэнгийн худалдаа болон, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд махны үнэ үүнээс 1000-3000 төгрөгөөр илүү худалдаалж буй.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас махны үнэ тогтвортой байгаа бөгөөд хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа тухай мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр махны үнэ нэмэгдэж байгаа иргэд бухимдаж байна. Тиймээс ч нөөцийн махын өргөтгөсөн худалдаагаар олон цагаар оочерлож мах авч байна гэсэн юм.
Нийслэлийн түүхий эдийн зах "Эмээлт"-д ямааны арьс өлөнтэйгөө 38-45 мянган төгрөг, нэхий мөн өлөнтэйгөө 2500 төгрөг, үхрийн шир ширхэг нь 7000-12000 төгрөг, бухын шир 27 мянган төгрөг, адууны шир сүүлтэйгээ ширхэг нь 15 мянган төгрөгийн үнэ ханштай байна.
"Хүчит шонхор" захад махны үнэ өнөөдрийн байдлаар:
- Үхрийн ястай мах кг 15000-17000 төгрөг, цул нь 19000-22000 төгрөг,
- Ямааны ястай мах кг 9000-10000 төгрөг, цул нь 9500-10500 төгрөг,
- Хонины ястай мах кг нь 14000-16000 төгрөг, цул мах нь 13500-15000 төгрөг,
- Адууны мах 11500-13000 төгрөгийн ханштай байна.
Холбоотой мэдээ