Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн талаар өчигдөр /2024.05.07/ Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн.
Тэдгээрээс найман иргэний мөрийн хөтөлбөр хуульд нийцээгүй учраас буцааж алдаа зөрчлийг засварлан дахин ирүүлэхийг зөвлөсөн талаар өнөөдөр Үндэсний Аудитын газраас мэдээллээ.
Бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрт тусгасан хуулийн шаардлага хангаагүй арга хэмжээг засварлан долоо хоногийн дотор буюу тавдугаар сарын 14-ний дотор засч, хүргүүлэх аж. Үндэсний аудитын газраас бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт гаргасан аудитын дүгнэлтийг нэгтгэн 2024 оны тавдугаар сарын 24-ний өдөр Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм байна.
Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн мэдээллээр, өнөөдрийн байдлаар ээлжит сонгуульд оролцох 23 нам, хоёр эвсэл, 77 бие даагч бүртгүүлсэн. 330 сум, аймаг, нийслэлд сонгуулийн хороод байгуулагдсан. 2296 хэсэг байгуулагдах бэлтгэл ажлын хүрээнд бэлтгэл ажлыг хийгээд явж байна. Сонгуулийн гол ажлуудын бэлтгэл бүрэн хангагдсан. Саналын хуудасны загварыг өчигдөр эцэслэн баталсан.
Нэр дэвшигч нар 14-21-ний хооронд тодорхой болно гэсэн юм.
Холбоотой мэдээ