Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даатгуулагчийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үеэр гаднаас эм тариа, эмнэлгийн хэрэгсэл авчруулж, бас нэмэлт төлбөр нэхэгдэж байгаа тухай гомдол мэдээлэл ихээр ирэх болжээ. Тиймээс дээрх тохиолдол гарсан бол Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шууд мэдэгдэхийг анхаарууллаа.
Тухайлбал, улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэний өвчний түүхэнд бичигдсэн эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл, нэмэлт төлбөр авсан тохиолдолд 1800-1363 утсанд мэдэгдэхийг анхааруулав.
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлөх иргэд түнхний үе, нүдний болор солиулах, пет/ст оношилгоо хийлгэхээс бусад үйлчилгээг үнэ төлбөргүй авах юм байна.