Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар өнөөдөр /2024.05.08/ Г.Буяндорж нарын дөрвөн хүний гомдлыг хэлэлцүүлэх эсэхийг хэлэлцэж, гомдлыг нь хүлээн авчээ. Тодруулбал, нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны есдүгээр сарын 29-ний өдрийн 631 дүгээр шийтгэх тогтоол, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн 185 дугаар шүүхийн магадлалтай, Э.Хурцаа, Ч.Ууганбаяр, Д.Батжаргал, Г.Буяндорж нарт холбогдох хэргийг шүүгдэгч Г.Буяндоржийн өмгөөлөгч Х.Гантулга, Л.Намнансүрэн, шүүгдэгч Ч.Ууганбаярын өмгөөлөгч Э.Эрдэнэбулган, хохирогч С.Билэгт, хохирогч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн өмгөөлөгч Э.Туул нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, хүлээн авсан гэдгийг шүүхээс мэдээллээ.
"Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж нарт холбогдох хуурамч баримт бичиг ашиглан, бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг 2024 оны хоёрдугаар сарын 7-нд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж, шийдвэрлэсэн байдаг. Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэж, Г.Буяндорж, Д.Батжаргал нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн юм.
Тодруулбал, шүүгдэгч Г.Буяндоржийг 40 сая төгрөгөөр, Д.Батжаргалыг 35 сая төгрөгөөр торгох ял оногдуулсныг хэвээр үлдээсэн. Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн Г.Буяндорж нарт холбогдох хэргийг өмнө нь /2023.09.29/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, шийдвэрлэсэн. Шүүхээс шүүгдэгч Ч.У, Э.Х нарыг цагаатгаж, Г.Буяндорж, Д.Батжаргал нарыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Буяндоржийг 40 сая төгрөгөөр, Д.Батжаргалыг 35 сая төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байдаг.
“Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж, иргэн Ч.У, Д.Б, БНХАУ-ын иргэн Э.Х нар нь БНХАУ-ын “Т” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК /ТӨХК/-тэй байгуулсан гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 2 сая ам.доллараас авах зорилгоор хуурамч баримт бичиг ашиглан, төөрөгдөлд оруулж, “Дарханы төмөрлөгчийн үйлдвэр” ХК /ТӨХК/-өөс 1.200.258 ам.доллар шилжүүлэн авч, залилсан, “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж нь илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 13.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, ял оноосон байдаг.
“Сэлэнгэ ноёд” группийн ерөнхий захирал Г.Буяндорж гэр бүлийн хамт /2021.03.03/ прокурорын байгууллагын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийж байв. Тэр үед Г.Буяндорж “2011 оноос хойш надад Шан Ду Шэнь гэдэг хүний гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тухайн хүн 2014 онд Монгол Улсаас гарсан байдаг. Энэ хугацаанд тус хэрэгт холбогдох давхардсан тоогоор 16 удаагийн шүүх хурал болсны эцэст Улсын дээд шүүхээс энэ хэргийн хохирогч нь Шан Ду Шэнь биш хэмээн дүгнэсэн. Тиймээс 2020 оны дөрөвдүгээр сард хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Товчхондоо хэрэг шалгалтын үйл ажиллагаанд хяналт тавьсан прокуроруудын буруутай үйлдэл гэж Улсын дээд шүүх үзсэн. Тухайн үед хил хаалттай байхад шүүх хурал дээр Шан Ду Шэнь нь гэнэт Монгол Улсад нэвтэрч, дөрвөн өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцсон. Өөрөөр хэлбэл, Шан Ду Шэнь нь Хятадаас Монголын прокуроруудыг удирддаг гэж хардаж байна. Тиймээс Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд:
- 2011-2021 оны хооронд арван жилийн турш уг хэргийг шалгасан нэр бүхий 5-6 прокуроруудад ёс зүйн хариуцлага хүлээлгэх,
- Нэр дурдагдсан Хятад иргэнтэй холбоотой 47 тэрбум төгрөгийн мөнгө угаасан хэрэг дээр ажлын хэсэг байгуулж, шалгах,
- Өөрийг нь хохироосон нэр бүхий этгээдүүдтэй холбоотой залилангийн хэргийг шүүхэд шилжүүлэх зэрэг шаардлагыг хүргүүлнэ.
Дээрх шаардлагад 72 цагийн дотор хариу өгөхгүй бол би Хэлмэгдсэгсдийн хөшөөний урд өлсгөлөн зарлана. Ерөнхийдөө Үндсэн хуулийн язгуур зарчмыг прокурорууд ноцтой зөрчиж байна. Сэтгэл санаа, нэр хүндийн, хүний эрхийн яргалал хийж, бидний эрхэнд халдаж байна. 2011 оноос хойш намайг болон миний гэр бүлийг шударга бусын хонгилоор чирсэн прокуроруудыг ийнхүү шалгуулахаа мэдэгдэж байна. Түүнчлэн шударга ёсыг нэхэж буй энэ шаардагыг маань холбогдох газрууд хүлээж авч, нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх хүртэл Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хүрээнд суулт хийж, шаардлагатай гэж үзвэл тэмцлийн хүнд хэлбэр болох өлсгөлөн зарлах хүртэл арга замаар тэмцэхээ үүгээр илэрхийлж байна" гэдгийг хэлж байв.
JulieRivera 2024-05-08 46.8.15.143
Харуулах боломжгүй.
ReginaSanders 2024-05-08 5.183.130.165
Харуулах боломжгүй.
NicoleThompson 2024-05-08 46.8.22.11
Харуулах боломжгүй.
HelenCarter 2024-05-08 109.248.15.24
Харуулах боломжгүй.
ElizabethAmorina 2024-05-08 46.8.192.64
Харуулах боломжгүй.
KaylaRatcliff 2024-05-08 45.90.196.62
Харуулах боломжгүй.
AprilGrant 2024-05-08 46.8.56.122
Харуулах боломжгүй.
EbonyBallard 2024-05-08 188.130.129.125
Харуулах боломжгүй.
IsabelMerchant 2024-05-08 109.248.143.40
Харуулах боломжгүй.
StephanieSorrels 2024-05-08 46.8.106.142
Харуулах боломжгүй.
WendyNelson 2024-05-08 185.181.247.51
Харуулах боломжгүй.
LisaNeuman 2024-05-08 188.130.186.143
Харуулах боломжгүй.
CourtneyZeigler 2024-05-08 109.248.204.47
Харуулах боломжгүй.
KristinaVasey 2024-05-08 46.8.110.217
Харуулах боломжгүй.
KatieOsborn 2024-05-08 94.158.190.29
Харуулах боломжгүй.
MelanieKeene 2024-05-08 45.90.196.109
Харуулах боломжгүй.
JanaVazquez 2024-05-08 46.8.106.70
Харуулах боломжгүй.
NicoleSchulte 2024-05-08 46.8.16.178
Харуулах боломжгүй.
ChristinaBrown 2024-05-08 188.130.211.52
Харуулах боломжгүй.
HannaGonzalez 2024-05-08 46.8.193.37
Харуулах боломжгүй.
LisaMiller 2024-05-08 188.130.128.150
Харуулах боломжгүй.
ElizabethMarks 2024-05-08 46.8.10.213
Харуулах боломжгүй.
AshleyNunez 2024-05-08 188.130.189.161
Харуулах боломжгүй.
AmyFeller 2024-05-08 45.87.252.72
Харуулах боломжгүй.
WendyBruno 2024-05-08 194.32.229.211
Харуулах боломжгүй.
PatriciaJones 2024-05-08 194.32.229.64
Харуулах боломжгүй.
TinaStrong 2024-05-08 95.182.124.163
Харуулах боломжгүй.
RosaAnderson 2024-05-08 45.87.252.152
Харуулах боломжгүй.
KellyOden 2024-05-08 109.248.13.233
Харуулах боломжгүй.
PaolaAlvarez 2024-05-08 109.248.55.109
Харуулах боломжгүй.
HeatherRoth 2024-05-08 109.248.143.247
Харуулах боломжгүй.
LisaZenzola 2024-05-08 109.248.15.99
Харуулах боломжгүй.
BridgetRamirez 2024-05-08 109.248.143.151
Харуулах боломжгүй.
VanessaBarnes 2024-05-08 109.248.205.99
Харуулах боломжгүй.
HeatherAdams 2024-05-08 109.248.138.72
Харуулах боломжгүй.
TiffanyPressley 2024-05-08 45.11.20.109
Харуулах боломжгүй.
CarmenFaucher 2024-05-08 109.248.166.251
Харуулах боломжгүй.
PriscillaFalt 2024-05-08 188.130.184.130
Харуулах боломжгүй.
LuciaLoos 2024-05-08 46.8.15.144
Харуулах боломжгүй.
TracyLewis 2024-05-08 194.34.248.64
Харуулах боломжгүй.
MichelleChambers 2024-05-08 46.8.57.96
Харуулах боломжгүй.
KatieSullivan 2024-05-08 46.8.154.196
Харуулах боломжгүй.
NicoleReed 2024-05-08 188.130.142.52
Харуулах боломжгүй.
LisaLaroya 2024-05-08 109.248.13.177
Харуулах боломжгүй.
JenniferGibson 2024-05-08 188.130.218.232
Харуулах боломжгүй.
LeslieManzanares 2024-05-08 95.182.126.85
Харуулах боломжгүй.
KimJones 2024-05-08 94.158.190.173
Харуулах боломжгүй.
LauraCarter 2024-05-08 46.8.222.126
Харуулах боломжгүй.
CarolynGordon 2024-05-08 109.248.54.35
Харуулах боломжгүй.
BethGreene 2024-05-08 194.35.113.179
Харуулах боломжгүй.
NancyCristian 2024-05-08 109.248.204.99
Харуулах боломжгүй.
DamarisRuiz 2024-05-08 45.86.1.132
Харуулах боломжгүй.
SierraKiana 2024-05-08 45.86.0.250
Харуулах боломжгүй.
ChristinLawrenson 2024-05-08 46.8.22.223
Харуулах боломжгүй.
JessicaLowe 2024-05-08 45.11.21.208
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-08 122.201.23.83
Манай цагдаа хуулийнхан мафи болсон бн лээ
SarahBurroughs 2024-05-08 45.11.21.248
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-08 66.181.181.199
Ene xarvaas luivarchin xulgaich nuxur, ariunaa ni bas eneneesee yalgarax yumgui bolchixson yum.
SarahJones 2024-05-08 188.130.221.180
Харуулах боломжгүй.
CourtneyThompson 2024-05-08 109.248.13.4
Харуулах боломжгүй.
AngelaBrown 2024-05-08 188.130.189.24
Харуулах боломжгүй.
CaseyBrooks 2024-05-08 109.248.128.68
Харуулах боломжгүй.
MelanieJordan 2024-05-08 188.130.129.246
Харуулах боломжгүй.
Зочин 2024-05-08 139.5.217.87
Эр я***н гэж сонссон. Ариунаа хөрөнгөнд нь болж нилээд тэсч өрөвдмөөр сүүлд нь өлсгөлөн зарлаад тэсэлгүй больсон доо.
ChristineJohnson 2024-05-08 188.130.136.201
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-08 66.181.186.66
Муу нэртэй Буяндоржийг ч прокурорууд голлоод нэг айхтар луйварчин хүүхэнтэй элбээд хамаг бизнесий нь шилжүүлж аваад сүйрүүлчихсэн гэж яриад байдаг юм даа ! Манай хуулийхан ч бас тийм цэвэр улс ч бишшүү дээ!
Сэдэнхүүгийн билэгт 2024-05-08 66.181.161.17
тэр луйварчин яшка авгайг сэдэнхүүгийн билэгт гдг. гэмгүй гэнэн хонгор царайтай хохирогчын дүрд тоглодог авгайн vтpээ ч мөн их юм хүүрнэнэдээ. буяндорж эргүүтэй хэсэг явалдсан дараа нь хэдэн хуулийнханы 6008-ны чилээг гаргасаныхаа шанд буяндоржын компанийг луйвардаад тарвалин хотхоныш барьсан. цавчсан хулгай луйварын бузар мөнгөний дээжээсээ хэдэн лам нарт өгч гэм нүгэлээ ариусгадаг гэж өөрийгөө хуурдаг бузар авгай
Нэргүй 2024-05-08 202.126.90.178
торгуулиа нэмүүлэх ви
AnaTorres 2024-05-08 188.130.210.12
Харуулах боломжгүй.