
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлтээс баруун тийш гурван км зайд автозам дээр хоёр машин мөргөлдөж, хоёр хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлага өглөөний 06 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Шуурхай бүлэг 105 ослын газарт очиход “УАЗ-452” загварын суудлын автомашин, “Маяти” загварын бага оврын ачааны автомашинтай мөргөлдөж, 32 настай, эрэгтэй Б, 22 настай, эрэгтэй Ц нар хавчуулагдсан байсныг гаргажээ. Мөн нуруу, нугасандаа хүнд гэмтсэн дөрвөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгчээ.
П.Наран