Венесуэл: Сүүлчийн мөсөн гол нь хайлжээ

Хуучирсан мэдээ: 2024.05.08-нд нийтлэгдсэн

Венесуэл: Сүүлчийн мөсөн гол нь хайлжээ

Венесуэл: Сүүлчийн мөсөн гол нь хайлжээ

Венесуэл улс хамгийн сүүлчийн мөсөн голоо алдсан тул эрдэмтэд үүнийг мөсөн талбай гэх ангилалд оруулжээ. Тус улс нь орчин үед бүх мөсөн голоо алдсан анхны улс болов. Венесуэл нь далайн түвшнээс дээш 5 мянган метрийн өндөрт орших Сьерра Невада де Меридагийн нуруунд зургаан мөсөн голтой байжээ. Гэвч, 2011 он гэхэд дэлхийн дулаарлаас болж таван мөсөн гол хайлсан байдаг. Саяхныг хүртэл хоёр дахь хамгийн өндөр уул болох Пико Хумбольдтын ойролцоох Ла Корона гэгддэг Хумбольдтын мөсөн гол л үлдээд байв. Хумболдтын мөсөн гол дор хаяж арван жил үргэлжилнэ гэж таамаглаж байсан ч улс төрийн үймээн самуунтай холбоотойгоор эрдэмтэд хэдэн жилийн турш энэ газрыг хянах боломжгүй байсан.

Мөсөн гол төсөөлж байснаас хамаагүй хурдан хайлж, 2 га хүрэхгүй газар болтлоо багассан байна. Үүний үр дүнд ангиллыг нь мөсөн голоос мөсөн талбай болгон бууруулсан. Цаг уур судлаач, хэт өндөр температурын бүртгэл хөтөлдөг Максимилиано Херрера "Бага мөстлөгийн үе дууссанаас хойш бусад улс орнууд хэдэн арван жилийн өмнө мөсөн голоо алдаж байсан. Гэвч Венесуэль орчин үед мөсөн голоо алдсан нь маргаангүй зүйл боллоо" гэж ярьжээ. Түүний хэлснээр, Индонез, Мексик, Словени улсууд мөсөн голоос ангид байх дараалалд ордог.  Индонезийн Папуа арал, Мексикт сүүлийн саруудад хэт халалт ажиглагдсан нь мөсөн голын хайлах явцыг хурдасгах төлөвтэй байжээ.

“ Хумбольд дахь мөсөн гол нь хуримтлалын бүс байхгүй бөгөөд одоогийн байдлаар зөвхөн гадаргууг алдсан. Уг мөсөн гол хуримтлагдах, тэлэх динамикгүй” гэж “Addes of Altitude” хөтөлбөрийн экологич Луис Даниел Лламби тайлбарлажээ. Сүүлийн үед дэлхийн хэмжээнд Эль-Ниньо хэмээх уур амьсгалын үзэгдэл ажиглагдаж байна. Энэ нь хэт халхад хүргэдэг бөгөөд дулаан орны мөсөн голуудын мөхлийг хурдасгах болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. "Венесуэлийн Андын бүс нутагт 1991-2020 оны дунджаас +3С/+4С-ийн температурын гажигтай хэдэн сар байсан нь халуун орны өргөрөгт онцгой тохиолдол" гэж Херрера нэмж тэмдэглэв.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж