Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.05.08/ болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


       Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барина

Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр заасныг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулж хэлэлцүүллээ. Тус төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина.
Уг хууль нь төрөөс иргэдийг орон сууцжуулах зорилгоор орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, орон сууцны сан байгуулах, хөрөнгө бүрдүүлэх, удирдах, зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулна.
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл зургаан бүлэг, 21 зүйлтэй, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай харшлах зүйлгүй. Хууль батлагдсанаар орон сууцжуулах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, санхүүжилтийн эх үүсвэрийг зах зээлийн зарчимд нийцүүлэн тогтвортой нэмэгдүүлж, хүртээмжийг дээшлүүлэх, бага, дунд орлоготой зорилтот бүлгийг түрээсийн, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна.
Орон сууцны тооллогын 2022 оны дүнгээс харахад манай улсын 941,547 өрхийн 32.1 хувь нь буюу 302,237 нь инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдардаг бол 29.7 хувь буюу 279,639 өрх инженерийн дэд бүтцийн бүрэн хангамжгүй байшин хороололд, 38.2 хувь буюу 359,671 нь гэр сууцанд амьдарч байна.
Нийслэлийн  50.1 хувь буюу 216,989 өрх гэр хорооллын бүсэд инженерийн дэд бүтцийн хангамжгүй байшин болон гэр сууцанд амьдарч байгаа нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын 75 орчим хувийг бүрдүүлж байна.

Хууль батлагдсанаар Улаанбаатар хотын иргэд эрүүл аюулгүй орчинд амьдарч, үр бүтээмжтэй ажиллаж, сурч боловсрох нөхцөл бүрдэнэ. Мөн иргэдийн өрхийн орлого, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, хөдөө, орон нутагт шилжин суурьшихад нь орон сууцны дэмжлэг үзүүлэх эрхзүйн боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа

Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж байгаа 300 МВт-ын цахилгаан станцын төслийн барилга угсралтад зориулан импортоор оруулж ирэх тоног төхөөрөмж, түүний иж бүрдэлд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг дөрвөн жилийн хугацаагаар сунгалаа. Станцын барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, хууль тогтоомжийн хүрээнд холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллахыг Барилга, хот байгуулалт болон Эрчим хүчний сайд нарт тус тус даалгалаа.
“Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон нийслэлийн дунд хугацааны баримт бичгүүдэд нийцүүлэн хавсралтад туссан төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний Нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд 2024 онд багтаан арилжаалахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт зөвшөөрлөө.
Нийслэлийн дотоод үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл багтаж байна.
Өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, Улаанбаатар хотод томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, эрчим хүчний суурь хэрэгцээг хангах шаардлагатай байна.
Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн 300 МВт-ын цахилгаан станцыг барих ажил үргэлжилж байна. Төслийн эхний ээлжийн 150 МВт-ын цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ оны аравдугаар сард дуусгахаар төлөвлөж байна.

Товч мэдээ
·      Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзлээ.
·      БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ашиглах тухай Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд 2015 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах төсөл”-ийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.
·      Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн мн/272 дугаартай шийтгэх тогтоол 123 хуудас, Төв аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн мн/58 дугаартай шүүхийн магадлал 71 хуудас, Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 179 дугаартай Б.Хурц нарт холбогдох  тогтоол 56 хуудас, шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гарган, ил болгов.
·      Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар Мандалбаатарын Маргад-Эрдэнийг томиллоо. М.Маргад-Эрдэнэ тус агентлагийн Тамгын газарт Хуулийн хэрэгжилт, гэрээ конвенц хариуцсан мэргэжилтнээр 2018 оноос ажиллаж байна.
·      Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг 2024 онд тэмдэглэнэ. Түүхэн тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан Энэ оны батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэд даалгалаа.
·      Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2023-2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн дунд хугацааны явцын тайланг хэлэлцэн дэмжээд, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

70 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JulieRivera 2024-05-08 46.8.15.143

Харуулах боломжгүй.

Avatar

ReginaSanders 2024-05-08 5.183.130.165

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleThompson 2024-05-08 46.8.22.11

Харуулах боломжгүй.

Avatar

HelenCarter 2024-05-08 109.248.15.24

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethAmorina 2024-05-08 46.8.192.64

Харуулах боломжгүй.

Avatar

AprilGrant 2024-05-08 46.8.56.122

Харуулах боломжгүй.

Avatar

EbonyBallard 2024-05-08 188.130.129.125

Харуулах боломжгүй.

Avatar

IsabelMerchant 2024-05-08 109.248.143.40

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieSorrels 2024-05-08 46.8.106.142

Харуулах боломжгүй.

Avatar

WendyNelson 2024-05-08 185.181.247.51

Харуулах боломжгүй.

Avatar

LisaNeuman 2024-05-08 188.130.186.143

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneyZeigler 2024-05-08 109.248.204.47

Харуулах боломжгүй.

Avatar

KristinaVasey 2024-05-08 46.8.110.217

Харуулах боломжгүй.

Avatar

KatieOsborn 2024-05-08 94.158.190.29

Харуулах боломжгүй.

Avatar

MelanieKeene 2024-05-08 45.90.196.109

Харуулах боломжгүй.

Avatar

JanaVazquez 2024-05-08 46.8.106.70

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleSchulte 2024-05-08 46.8.16.178

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaBrown 2024-05-08 188.130.211.52

Харуулах боломжгүй.

Avatar

HannaGonzalez 2024-05-08 46.8.193.37

Харуулах боломжгүй.

Avatar

LisaMiller 2024-05-08 188.130.128.150

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethMarks 2024-05-08 46.8.10.213

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyNunez 2024-05-08 188.130.189.161

Харуулах боломжгүй.

Avatar

AmyFeller 2024-05-08 45.87.252.72

Харуулах боломжгүй.

Avatar

WendyBruno 2024-05-08 194.32.229.211

Харуулах боломжгүй.

Avatar

PatriciaJones 2024-05-08 194.32.229.64

Харуулах боломжгүй.

Avatar

TinaStrong 2024-05-08 95.182.124.163

Харуулах боломжгүй.

Avatar

RosaAnderson 2024-05-08 45.87.252.152

Харуулах боломжгүй.

Avatar

KellyOden 2024-05-08 109.248.13.233

Харуулах боломжгүй.

Avatar

PaolaAlvarez 2024-05-08 109.248.55.109

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherRoth 2024-05-08 109.248.143.247

Харуулах боломжгүй.

Avatar

LisaZenzola 2024-05-08 109.248.15.99

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetRamirez 2024-05-08 109.248.143.151

Харуулах боломжгүй.

Avatar

VanessaBarnes 2024-05-08 109.248.205.99

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherAdams 2024-05-08 109.248.138.72

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaWhite 2024-05-08 45.86.1.157

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyPressley 2024-05-08 45.11.20.109

Харуулах боломжгүй.

Avatar

CarmenFaucher 2024-05-08 109.248.166.251

Харуулах боломжгүй.

Avatar

PriscillaFalt 2024-05-08 188.130.184.130

Харуулах боломжгүй.

Avatar

LuciaLoos 2024-05-08 46.8.15.144

Харуулах боломжгүй.

Avatar

TracyLewis 2024-05-08 194.34.248.64

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleChambers 2024-05-08 46.8.57.96

Харуулах боломжгүй.

Avatar

KatieSullivan 2024-05-08 46.8.154.196

Харуулах боломжгүй.

Avatar

LisaLaroya 2024-05-08 109.248.13.177

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferGibson 2024-05-08 188.130.218.232

Харуулах боломжгүй.

Avatar

WendySaucier 2024-05-08 5.183.130.175

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieManzanares 2024-05-08 95.182.126.85

Харуулах боломжгүй.

Avatar

KimJones 2024-05-08 94.158.190.173

Харуулах боломжгүй.

Avatar

LauraCarter 2024-05-08 46.8.222.126

Харуулах боломжгүй.

Avatar

CarolynGordon 2024-05-08 109.248.54.35

Харуулах боломжгүй.

Avatar

BethGreene 2024-05-08 194.35.113.179

Харуулах боломжгүй.

Avatar

NancyCristian 2024-05-08 109.248.204.99

Харуулах боломжгүй.

Avatar

DamarisRuiz 2024-05-08 45.86.1.132

Харуулах боломжгүй.

Avatar

SierraKiana 2024-05-08 45.86.0.250

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinLawrenson 2024-05-08 46.8.22.223

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaLowe 2024-05-08 45.11.21.208

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-08 66.181.185.135

Бөөрөлжүүтийн ЦС улсын станц уу, хувийнх уу? Баясгалан нүүрсний хулгайгаар барьж байгаа юу тодруулах хэрэгтэй. улс дэмжээд байгаа нь бас л хулгай болох бий.

Avatar

Онигооо. 2024-05-08 118.200.73.113

АНын Сайханбилэгийн ЗГ үед гэрээ хамаг юмыг хийж Бодь интэрнэшлийн хувийн компаны хийж бүтээж бгаа ЦС МАН хулгайч нар ичэхгүй шууд дайраад өөрсдөө хийж бга дүр исгээд уналаа.Хувийн компани бөрсдөө хийгээд 10 сард өгөх байсан.Хажцугаар нь битгий сонгуулийн шоу хийж бужигнуулаад бай.Бузар лалрцуд юм аа.хол байгаарай..

Avatar

SarahBurroughs 2024-05-08 45.11.21.248

Харуулах боломжгүй.

Avatar

SarahJones 2024-05-08 188.130.221.180

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneyThompson 2024-05-08 109.248.13.4

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaBrown 2024-05-08 188.130.189.24

Харуулах боломжгүй.

Avatar

CaseyBrooks 2024-05-08 109.248.128.68

Харуулах боломжгүй.

Avatar

Сммхио 2024-05-08 202.9.40.45

монголд бол жинхэнэ хувийг хэвшил бол цөөн шүү. Хувийн хэвшил нэрээр халхлагдсан хулгайчууд тонуулчууд багагүй шүү. Ийм хогууд2г дахин өөхшүүлж блохгүй. хогууд сонгуульд дэвших санаархлар энд тэнд дэвших горидож хогууд төрийн хууль хүрнэ.

Avatar

MelanieJordan 2024-05-08 188.130.129.246

Харуулах боломжгүй.

Avatar

Бат инженер 2024-05-08 202.9.40.47

Иваны хүсэлтээр х***а нар Бөөрөлжүүтийн ашиглалтад орох хугацааг хойшлуулна даа. Ирэх өвөл яана даа.

Avatar

ChristineJohnson 2024-05-08 188.130.136.201

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-08 66.181.186.66

Энэ муу Данх чинь Женкогийн мафийн бүлгийн Гүйцэтгэх Захирал болчихоод бнаа ?!
мАН маань бүхлээрээ Женкогийн стратегийн удирдлаг анд орсон бна шүү, МАН их, бага хурлаа хийж Данхыг хөө ж явуулах хэрэгтэй !!!
Амарбаясгалан нэг юм бодно байгаа !!!!!!!

Avatar

Фажу 2024-05-08 66.181.182.179

Бүтэн 8 жилийн хугацаанд ганц цахилгаан станц барьчаагүй байж Хулгайч Жонхуугийн хамаарал бүхий ЦС дээр улсын мөнгөөр хөрөнгө оруулалт хийхээ больчих Данхаа. Ил тод амар тиймээ …Гурилын үйлдвэрт нь 48 тэрбумыг өгнө…одоо цахилгаан станц дээр нь 300 тэрбумыг өгнө…Энэ бол ашиг сонирхлын маш том зөрчил…ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ гаргуулаачээ.

Avatar

Нэргүй 2024-05-08 66.181.186.66

Энэ ч ноцтой асуудал шүү !!!!!!

Avatar

AnaTorres 2024-05-08 188.130.210.12

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж