Канадын дуучин, реппер Drake-ийн гэрт бие хамгаалагч нь буудуулсан байдалтай олдсон гэж Торонтогийн цагдаагийн алба мэдээлэв. Сэжигтнүүд Мягмар гаригийн 02:00 EDT (06:00 GMT) орчимд "Park Lane Circle" харшийн буланд зогсож байсан хамгаалагчийг буудаж, хэргийн газраас зугтсан байна. Хэрэг гарах үед дуучин Drake гэртээ байсан нь тодорхойгүй байгаа ба гэмт этгээдүүд түүнийг онилж байсан байх боломжтой аж. Тэрбээр сүүлийн үед АНУ-ын рэп дуучин Кендрик Ламартай сөргөлдөөнтэй байгаа ба нэг нэгнээ "дисс хийж байгаа юм. Гэвч цагдаа нар мөрдөн байцаалтын явцад ямар нэгэн сэдэл ярихад эрт байна гэж мэдэгдэв.
Хохирогчийн биеийн байдал маш хүнд байгаа аж. Гэрчүүдийн мэдээлснээр, хэрэг гардаг шөнө хэд хэдэн буун дуу гарсан. Торонто хотын дарга Оливиа Чоу сэтгүүлчдэд хэлэхдээ, цагдаа нар буудалцаан болсон талаар мэдээлэл өгсөн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Тэрбээр мөн "Энэ хотод ямар ч буудалцаан болох ёсгүй. Цагдаа нар хэргийн үнэнийг хурдан олох байх гэж би найдаж байна" гэжээ. Drake , Ламар хоёрын хоорондох тэмцэл өнгөрсөн амралтын өдрүүдэд хип хопын томоохон үйл явдлуудын нэг болсон юм.
Кендрик Ламар өөрийн дуундаа, реппер Drake-ийг насанд хүрээгүй хүнтэй харилцаа үүсгэж, нууц хүүхэдтэй болсон гэж гүтгэжээ. Мөн хэд хэдэн бэлгийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчдоо гэртээ авчирдаг гэж дуулсан байна. Үүний хариуд Drake "The Heart Part 6" дуундаа АНУ-ын репперт "шижиг хүрч байна" гэж дуулжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ