“S’Outlet” дэлгүүрийн таван давхар барилгыг нурааж байна

Хуучирсан мэдээ: 2024.05.08-нд нийтлэгдсэн

“S’Outlet” дэлгүүрийн таван давхар барилгыг нурааж байна

“S’Outlet” дэлгүүрийн таван давхар барилгыг нурааж байна

“S’Outlet” дэлгүүрийг өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн буулгаж эхэлсэн. Одоогоор дэлгүүрийн дөрвөн давхар тусгай объект, агуулах, гурван хүчдэлтэй цахилгаан эрчим хүчний дэд станцыг буулгаж дуусгаад байгаа юм. Тэгвэл тус дэлгүүрийн таван давхар үндсэн барилгыг нураах ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Тус дэлгүүрийн таван давхар барилгыг тусгай зориулалтын экскаватороор өнөөдөр/2024.05.08/-өөс  нурааж байна.

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар: Сэлбэ голын хамгаалалтын бүс рүү давж газар олгож дэлгүүр барьснаас  Сэлбэ голын урсац боогддог. Үүнээс үүдэж өнгөрсөн жил энэ газарт үер болсон. Хур борооны улирал эхэлж байна.  Тиймээс үерийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх Сэлбэ болон Дунд, Туул голын даланг бэхжүүлэх төлөвлөгөөт ажлуудыг хийж байна. Тус дэлгүүрийн барилгыг нурааж дуусаад энэ газарт Сэлбэ голын усны урсацыг нэмэгдүүлэх, даланг өргөтгөх ажлуудыг хийж эхэлнэ.

Өнгөрсөн сард S’Outlet дэлгүүрийн буурин дээр нийт 1.5 км урттай, 4-4.5 метрийн өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн даланг барих тендерийг зарласан. Тухайн тендерийг өнөөдөр /2024.05.08/-нд нээх бөгөөд нийт санхүүжилт нь 37 тэрбум төгрөг байх юм. Үүнээс 20 тэрбум нь S’Outlet дэлгүүрийн буурин дээр баригдах үерийн хамгаалалтын шугам сүлжээ, барилга байгууламжид зарцуулагдах аж. Энэ жилийн тухайд тендер зарласан үнийн дүнгээс есөн тэрбум төгрөгийг зарцуулна. Мөн шинжлэх ухааны үндэслэлтэй, зураг төсөл, тооцоо судалгааг үндэслэж, үерийн даланг барина гэдгийг холбогдох албаныхан хэлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж