Ерөнхийлөгч Жо Байден Мягмар гаригт болсон "Холокостыг дурсах арга хэмжээ"-ний үеэр АНУ болон дэлхий даяар антисемитизмын "харгис хэрцгий" үзэл бодлоос сэрэмжлүүлж, илтгэл тавив. Тэрбээр хэт олон хүмүүс холокостын аймшигт явдлыг үгүйсгэж, доромжилж, үндэслэлтэй гэж бодож байна гэжээ. Байден мөн аравдугаар сарын 7-нд Хамас бүлэг Израиль руу хийсэн халдлагыг олон нийт мартсан гэж буруутгав. Энэ нь Газын зурвас дахь халдлага эхэлснээс хойш Хамасыг шүүмжилсэн хамгийн хурц шүүмжлэл байлаа. Антисемитизм гэдэг нь үндэстний цөөнх буюу еврей гаралтай хүмүүсийн эсрэг үзэл бодлыг илтгэдэг.
Байден “Хамас Израильчүүдийг харгисласан. Хамас тэдгээр олон хүмүүсийг эхэлж барьцаалсан бас барьцаалж байгаа. Би мартаагүй байна" гэжээ.
Ерөнхийлөгч мөн Палестиныг дэмжигч зарим жагсагчид еврейчүүдийн эсрэг чиглэсэн хууль бус үйлдэл, үзэн ядсан үг хэллэг ашиглаж, харгислал үйлдэж буйг шүүмжилсэн байна. Түүний үзэж буйгаар, үндэстний цөөнхийг доромжилж буй нь бузар булай үйлдэл ба бүх үндэстний цөөнхийг доромжилж байгаагаас ялгаагүй гэжээ. Энэхүү илтгэл нь тус улсын коллежид байрлах хэд хэдэн эсэргүүцлийн баазыг татан буулгахын тулд цагдаа нар хөндлөнгөөс оролцсоны дараа болсон юм. Израилийг эсэргүүцэгчид өнгөрсөн хугацаанд исламыг үзэн ядсан, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үг хэллэг ашиглаж, тэмцэл өрнүүлж байгаа нь Байдены эгдүүцлийг хүргэсэн гэж холбогдох байгууллагууд мөн мэдээлжээ.
Түүнчлэн, Цагаан ордон зургадугаар сард үндэсний стратегийг өргөжүүлж, антисемитизмтэй тэмцэхэд чиглэсэн шинэ арга хэмжээг зарлав. Эдгээрт "коллеж, их дээд сургуулиуд еврей оюутнууд болон тэдний бүх оюутнуудыг хамгаалах ажлыг илүү сайн гүйцэтгэх" онлайн нөөцийг бий болгохоос гадна, сургуулиудад зориулсан шинэ удирдамжийг багтаасан болно.
Аравдугаар сарын 7-нд Хамасын зэвсэгт бүлгэм Израиль руу халдсан. Үүний дараа Израиль Газын зурваст дайрснаас хойш АНУ дахь еврей оюутнууд антисемитийн хэрэг ихэссэн гэж мэдээлжээ. Еврейчүүдийг сурталчлах тэргүүлэгч бүлэг болох "Гүтгэлгийн эсрэг лиг"-ийн мэдээлснээр 2023 оны сүүлийн гурван сард улсын хэмжээнд ялгаварлан гадуурхах хэрэг эрс нэмэгдэж, их сургуулийн кампусуудад 321 хувиар өссөн байна. Палестиныг дэмжсэн жагсаалын давалгааг үүсгэсэн Колумбын их сургуулийн нэгэн еврей оюутан өөрийг нь бусад сурагчид "алуурчин" гэж дуудаж, "Польшид буцаж оч" гэж хэлж байсан талаар "BBC"-д ярьжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ