Бразил улсад үерийн гамшгийн улмаас нас барагсдын тоо 90 хүрээд байна. Мөн 131 хүн сураггүй, 155 мянган хүн орон гэргүй болоод байна. Рио Гранде-ду-Сул мужид үерт боогдсон байсан олон 100 хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Тэдгээр хүмүүс олон хоногоор хоолгүй, тог цахилгаангүй байна. Аадар бороо өнөөдөр ч, амралтын өдрүүдээр ч орох төлөвтэй байна.
Аврах ажиллагаа явуулахад амаргүй байгаа ч нисдэг тэрэг, завь ашиглан хүмүүсийг нүүлгэн шилжүүлсээр байгаа аж.
Уур амьсгалын мэргэжилтнүүд Рио Гранде-ду-Сулд их хэмжээний хур тунадас орсныг энэ жилийн Эль-Нино үзэгдэлтэй холбон тайлбарлаж байна. Дэлхийн дулаарал нь байгалийн үзэгдлийг улам хурцатгаж, цаг агаарыг урьдчилан таамаглах аргагүй болгож байгааг Үндэсний цаг уурын хүрээлэнгийн судлаач Марсело Шнайдер хэлэв.
1.3 сая хүн амтай Порто Алегре хотын Гуайба голын усны түвшин дээд хэмжээндээ хүрч, хотын төвийн гудамжууд усанд автжээ. Хотын хүнсний дэлгүүрүүдийн лангуу хоосорч, шатахуун түгээх станцууд үүдээ барив. Мөн хагас сая гаруй хүн цахилгааны хомсдолд ороод байна. Нисэх онгоцны буудал усанд автсан тул Баасан гаригаас хойш бүх нислэгийн зогсоосон.




















Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ