Юн Сук Ёлын хадам ээжийг хугацаанаас нь өмнө суллах уу?

Хуучирсан мэдээ: 2024.05.08-нд нийтлэгдсэн

Юн Сук Ёлын хадам ээжийг хугацаанаас нь өмнө суллах уу?

Юн Сук Ёлын хадам ээжийг хугацаанаас нь өмнө суллах уу?

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлын хадам ээж Чой Юн Сүн өнгөрсөн оны долдугаар сард санхүүгийн баримт хуурамчаар үйлдсэн хэргээр нэг жилийн ял сонссон. Тэрбээр өдгөө Сөүлийн зүүн өмнөд хэсэгт байрлах Дунбугийн хорих төвд ялаа эдэлж байгаа аж.

Тэгвэл Өмнөд Солонгосын Хууль зүйн яамны зөвлөл өнөөдөр /2024.05.08/ Чой Юн Сүнд өршөөл үзүүлж, хугацаанаас нь хоёр сарын өмнө суллах тухай хэлэлцэх болжээ. Есөн хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл өнөөдөр сар бүр хийдэг ээлжит зөвлөгөөнөө хийнэ. Энэ үеэр тэд ерөнхийлөгчийн хадам ээжийн талаар хэлэлцэх юм.

Өдгөө 77 настай Чой Юн Сүн 2013 онд Сөүлийн өмнөд хэсэгт орших Соннам хотод газар худалдаж авчээ. Ингэхдээ 34.9 тэрбум вонтой тэнцэх мөнгөн хадгаламжийг харуулахын тулд банкны хуулгыг дөрвөн удаа хуурамчаар үйлдсэн байна.

Түүнийг хугацаанаас нь суллах тухай гуравдугаар сард хэлэлцсэн ч дэмжигдээгүй. Энэ удаад дэмжигдвэл Чой тавдугаар сарын 14-нд суллагдана. Тус улсын хуулийн дагуу ялтнууд хорих ялынхаа гуравны нэгээс доошгүй хугацааг эдэлсэн бол тэнсэн харгалзах эрхтэй болдог.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж