Сурагч, хүүхдүүд хамрагдах боломжтой дугуйлан хөтөлбөрүүд

Хуучирсан мэдээ: 2024.05.08-нд нийтлэгдсэн

Сурагч, хүүхдүүд хамрагдах боломжтой дугуйлан хөтөлбөрүүд

Сурагч, хүүхдүүд хамрагдах боломжтой дугуйлан хөтөлбөрүүд

Монгол Улс 2003 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын эхний Ням гаргийг Монголын үндэсний бичиг үсгийн баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамнаас жил бүр уламжлал болгон үндэсний хэл бичиг, түүнтэй холбогдолтой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, бичиг үсэг, ном судар, эд өлгийн түүхийг таниулж, уламжлан өвлүүлэх талаар олон нийтэд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулдаг.

Үүнтэй холбоотойгоор бид та бүхэнд сурагч, хүүхэд багачууд хамрагдах боломжтой Монголын хүүхдийн ордны хэл болон уран бүтээлийн дугуйлан, хөтөлбөрүүдийг онцлон танилцуулж байна.

  1. Монгол хэл, үндэсний бичгийн дугуйлан

Монгол хэл, үндэсний бичгийн дугуйлан нь эх хэл соёлоо эрхэмлэн дээдлэх сэтгэлгээг бий болгох, үндэсний өв соёлоороо бахархаж, Монгол бичгээ сурч эзэмших арга барилд суралцуулна.

Шаардлага:

  • Сурах хүсэл сонирхолтой байх
  • 6-17 насны хүүхэд бүр
  1. Шинжлэх ухааны лаборатори дугуйлан

Хүүхэд багачуудад шинжлэх ухааны мэдлэгийг энгийн, ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр эзэмшүүлж, шинжлэх ухаанч хандлагатай Монгол иргэний төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулна.

Шаардлага:

  • Сурах хүсэл сонирхолтой байх
  • 8-11 насны хүүхэд бүр
  1. Зургийн дугуйлан

Хүүхдийг уран зургаар дамжуулан тэдний танин мэдэхүй, үзэл бодлыг дүрслэх урлагийн төрөл бүрийн аргаар зуруулж, урлаг уран бүтээлийн авьяасыг нь нээж илрүүлэх зорилготой.

Шаардлага:

  • Сурах хүсэл сонирхолтой байх
  • 7-17 насны хүүхэд бүр
  1. Загвар гоо зүйн дугуйлан

Шаардлага:

  • Сурах хүсэл сонирхолтой байх
  • 8-17 насны хүүхэд бүр

Өнөөдрийн байдлаар Монголын хүүхдийн ордонд 23 төрлийн 37 дугуйлан 58 орчим багштайгаар хичээллэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж