“Үнэт ховор номын музей” тавдугаар сарыг дуустал үнэгүй үйлчилнэ

“Үнэт ховор номын музей” тавдугаар сарыг дуустал үнэгүй үйлчилнэ

“Үнэт ховор номын музей” тавдугаар сарыг дуустал үнэгүй үйлчилнэ

Монголчуудын бичиг соёлын эртний дурсгалуудыг гадаад, дотоодын хүмүүст үзүүлэн таниулах зорилгоор 1981 онд Монгол улсын үндэсний номын сангийн дэргэд байгуулагдсан “Үнэт ховор номын музей” 2024 оны тавдугаар сарыг дуустал олон нийтэд үнэгүй үйлчлэхээр болжээ. “Үнэт ховор номын музей”-н үнэ төлбөргүй үзэсгэлэнгийн талаар Үндэсний номын сангийн сан хөмрөгч Б.Отгонтуяагаас тодрууллаа. 

Тэрбээр, үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан “Үнэт ховор номын музей” тавдугаар сарын 1-нээс эхлэн энэ сарыг дуустал үнэ төлбөргүй иргэдэд үйлчилж байна. Иргэдийн хувьд “Үнэт ховор номын музей”-н талаар тэр бүр мэддэггүй. Үнэ төлбөргүй болгосноор иргэд сонирхон, өнөөдрийн байдлаар 200 орчим хүн үйлчлүүлсний тал хувь нь оюутан, сурагчид байна. Бидний хувьд өмнө нь нэг удаа “Эх хэлний өдөр”-ийг тохиолдуулан үнэ төлбөргүй үйлчилж байсан. Энэ жилийн хувьд "Үндэсний бичиг соёлын гайхамшигт дурсгалууд үзэсгэлэн" нээгдсэн байна. Үзэсгэлэнд Монгол улсын хосгүй үнэт өвд бүртгэлтэй үнэт ховор номын музейн үзмэрүүд, монгол бичгээр бичигдсэн ном хэвлэл, сонин сэтгүүлийн дээжис багтаж байна гэв.

Тус музейд Монгол төдийгүй дэлхий дахины түүхэнд томоохон байр эзлэх Бурхан багшийн өөрөө номлосон амны эш айлдвар болох “Ганжуур” (108 боть), түүний тайлбар болох “Данжуур” (226 боть) хэмээх хоёр их хөлгөн судар залаастай байдаг төдийгүй азийн орны 1.5 сая гаруй үнэт өв хадгалагддаг.

Музейн зарим өв сангаас дурдвал:

Есөн эрдэнийн Ганжуур: Дэлхийд ганц гэгдэх хосгүй судар бөгөөд 1819 онд 56 х 22 см хэмжээтэй хар цаасан дээр алт, мөнгө, зэс, шүр, сувд, оюу, номин, тана, ган зэрэг есөн эрдэнээр бүтээгдсэн байна. Нийт 142 ботиос бүрддэг.

Монгол шунхан Ганжуур: Ганжуурын тайлбар болох Данжуур нь Энэтхэг, Түвдийн эрдэмтдийн бичсэн их, бага арван ухааны шастирууд, 3427 нэр төрлийн ном зохиолыг багтаасан 107 839 хуудастай, 23 х 72.5 см хэмжээтэй их хөлгөн судар юм. Эл ганжуурыг 1741-1742 онд II Жанжаа хутагт Ролбийдорж, Ширээт хутагт Лувсандамбийням тэргүүтэй 200 орчим гүүш түвд хэлнээс монгол хэлэнд орчуулаад 1742-1749 онд Бээжинд модон бараар барлан 226 ботиор хэвлэсэн олон хүний хамтын бүтээл юм. 2011 онд ЮНЕСКО-гийн Олон улсын баримтат өвийн жагсаалтанд бүртгэгджээ.

Данжуурын гэрэлт хөшөө: Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Жамъян гүн “Монгол шунхан Данжуур”-ыг Монголд үүрд хадгалах 9 зүйл бүхий гэрээг 1924 оны 10 дугаар сарын 28-нд Наянт вантай байгуулж монгол, хятад хэлээр дөрвөн хувь үйлджээ. Ийнхүү эл Данжуурын 226 ботийг 1925 онд Монгол улсын нийслэлд залж авчирсны дурсгалд зориулан 1929 онд чулуун хөшөөнд гэрээний үгийг сийлэн үлдээжээ. Боржин чулуугаар урлаж, сууринд нь  бадамлянхуа цэцэг бүтээж, пайлуур чулуун дээр бичээсийг нь сийлжээ. Хөшөөний суурийн урт 71 см, өргөн 38 см, нийт өндөр нь 248 см юм. Хөшөөний зүүн дээд хэсэгт Сэцэн чин ван Наянтын тамга, баруун дээд талд Ардын гэгээрүүлэх яамны тамгыг сийлж, хөшөөний суурь, оройн хэсгийн хээ угалзыг 13 см хүртэл гүн ухаж, хөшөөний арын доод талд “Дэндэв урлав. 1929 он” гэсэн бичиг сийлж үлдээжээ. Эл хөшөө номонд зориулагдсан гэдэг утгаараа дэлхийд нэн ховорт тооцогддог ажээ.

Лу. Алтан товч: “Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан Алтан товч оршвой” хэмээх номыг 1651 онд түүхч Лувсанданзан зохиожээ. Эл зохиол нь 19 х 63 см хэмжээтэй цаасан дээр хулсан үзгээр бичсэн, 352 хуудастай судар бөгөөд Шинжлэх ухааны хүрээлэнгийн анхны дарга Жамъян гүн Хан Хэнтий уулын аймгийн Баянтүмэн хошууны Юншээбүү овгийн тайж Дари гэгч хүнд хадгалагдаж байсныг 1926 онд авчээ. Лу. Алтан товч нь “Монголын нууц товчоо”-ны 282 зүйлээс 233 зүйлийг бараг тэр хэвээр нь агуулсан учир МНТ-ны монгол үсгээр үлдсэн нэгэн эх гэж үздэг. 2011 онд ЮНЕСКО-гийн “Дэлхийн баримтат өв”-ийн жагсаалтад бүртгэгджээ.

Жамбалцанжид: Музейн өв сангийн нэлээд эртний номын нэгэнд тооцогдох бөгөөд 25 х 9 см хэмжээтэй модон барын нугалбар судар юм. Эл сударыг Түмэдийн Алтан хааны ач эрх Баягуд баатар Дай хунтайжийн зарлигаар түүний хүү Чойжамц тойн 1502 онд санскрит, түвд, монгол, хятад дөрвөн хэлээр хадан хэвлэжээ. Монголын сонгодог бичгийн хэлний дурсгал төдийгүй, нугалбар номын нэгэн өвөрмөц төлөөлөгч болдог. Монгол үсэг бичгийн түүх, ном судлалд чухал ач холбогдолтой дурсгал юм.

Юань улсын судар: 1368 онд Мин улсын хаан Жу ЮанЧжаны тушаалаар Сун Лянь (1310-1381), Ван Вэй (1322-1373) нарын удирдлага дор 16 хятад түшмэл эрхлэн зохиожээ. XIII-XIY зууны үеийн Монголын түүхийг судлахад гол хэрэглэгдэхүүн болдог түүхийн томоохон хэмжээний бүрэн зохиол юм. Юань улсын сударын бүрэн эхийг эрдэмтэн Дэмчигдорж (өргөмөл нэр нь Дандаа) монголоор 210 дэвтэр болгон орчуулжээ. 26 х 26 см хэмжээтэй муутуу цаасан дээр хар бэхээр 15 мөрөөр бичсэн, улаан даавуу хавтаслаж, дэвтэрлэж үдсэн судар юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

63 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ReginaSanders 2024-05-08 5.183.130.165

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleThompson 2024-05-08 46.8.22.11

Харуулах боломжгүй.

Avatar

HelenCarter 2024-05-08 109.248.15.24

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethAmorina 2024-05-08 46.8.192.64

Харуулах боломжгүй.

Avatar

KaylaRatcliff 2024-05-08 45.90.196.62

Харуулах боломжгүй.

Avatar

AprilGrant 2024-05-08 46.8.56.122

Харуулах боломжгүй.

Avatar

EbonyBallard 2024-05-08 188.130.129.125

Харуулах боломжгүй.

Avatar

IsabelMerchant 2024-05-08 109.248.143.40

Харуулах боломжгүй.

Avatar

WendyNelson 2024-05-08 185.181.247.51

Харуулах боломжгүй.

Avatar

LisaNeuman 2024-05-08 188.130.186.143

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneyZeigler 2024-05-08 109.248.204.47

Харуулах боломжгүй.

Avatar

VeronicaStevens 2024-05-08 46.8.11.131

Харуулах боломжгүй.

Avatar

KristinaVasey 2024-05-08 46.8.110.217

Харуулах боломжгүй.

Avatar

KatieOsborn 2024-05-08 94.158.190.29

Харуулах боломжгүй.

Avatar

MelanieKeene 2024-05-08 45.90.196.109

Харуулах боломжгүй.

Avatar

JanaVazquez 2024-05-08 46.8.106.70

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleSchulte 2024-05-08 46.8.16.178

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyMartinez 2024-05-08 185.181.246.65

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaBrown 2024-05-08 188.130.211.52

Харуулах боломжгүй.

Avatar

HannaGonzalez 2024-05-08 46.8.193.37

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethMarks 2024-05-08 46.8.10.213

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyNunez 2024-05-08 188.130.189.161

Харуулах боломжгүй.

Avatar

AmyFeller 2024-05-08 45.87.252.72

Харуулах боломжгүй.

Avatar

WendyBruno 2024-05-08 194.32.229.211

Харуулах боломжгүй.

Avatar

PatriciaJones 2024-05-08 194.32.229.64

Харуулах боломжгүй.

Avatar

TinaStrong 2024-05-08 95.182.124.163

Харуулах боломжгүй.

Avatar

RosaAnderson 2024-05-08 45.87.252.152

Харуулах боломжгүй.

Avatar

KellyOden 2024-05-08 109.248.13.233

Харуулах боломжгүй.

Avatar

PaolaAlvarez 2024-05-08 109.248.55.109

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherRoth 2024-05-08 109.248.143.247

Харуулах боломжгүй.

Avatar

LisaZenzola 2024-05-08 109.248.15.99

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetRamirez 2024-05-08 109.248.143.151

Харуулах боломжгүй.

Avatar

VanessaBarnes 2024-05-08 109.248.205.99

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherAdams 2024-05-08 109.248.138.72

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyPressley 2024-05-08 45.11.20.109

Харуулах боломжгүй.

Avatar

CarmenFaucher 2024-05-08 109.248.166.251

Харуулах боломжгүй.

Avatar

PriscillaFalt 2024-05-08 188.130.184.130

Харуулах боломжгүй.

Avatar

LuciaLoos 2024-05-08 46.8.15.144

Харуулах боломжгүй.

Avatar

TracyLewis 2024-05-08 194.34.248.64

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleChambers 2024-05-08 46.8.57.96

Харуулах боломжгүй.

Avatar

KatieSullivan 2024-05-08 46.8.154.196

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleReed 2024-05-08 188.130.142.52

Харуулах боломжгүй.

Avatar

LisaLaroya 2024-05-08 109.248.13.177

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferGibson 2024-05-08 188.130.218.232

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieManzanares 2024-05-08 95.182.126.85

Харуулах боломжгүй.

Avatar

KimJones 2024-05-08 94.158.190.173

Харуулах боломжгүй.

Avatar

LauraCarter 2024-05-08 46.8.222.126

Харуулах боломжгүй.

Avatar

CarolynGordon 2024-05-08 109.248.54.35

Харуулах боломжгүй.

Avatar

BethGreene 2024-05-08 194.35.113.179

Харуулах боломжгүй.

Avatar

NancyCristian 2024-05-08 109.248.204.99

Харуулах боломжгүй.

Avatar

DamarisRuiz 2024-05-08 45.86.1.132

Харуулах боломжгүй.

Avatar

SierraKiana 2024-05-08 45.86.0.250

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinLawrenson 2024-05-08 46.8.22.223

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaLowe 2024-05-08 45.11.21.208

Харуулах боломжгүй.

Avatar

SarahBurroughs 2024-05-08 45.11.21.248

Харуулах боломжгүй.

Avatar

SarahJones 2024-05-08 188.130.221.180

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneyThompson 2024-05-08 109.248.13.4

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaBrown 2024-05-08 188.130.189.24

Харуулах боломжгүй.

Avatar

CaseyBrooks 2024-05-08 109.248.128.68

Харуулах боломжгүй.

Avatar

MelanieJordan 2024-05-08 188.130.129.246

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineJohnson 2024-05-08 188.130.136.201

Харуулах боломжгүй.

Avatar

AnaTorres 2024-05-08 188.130.210.12

Харуулах боломжгүй.

Avatar

LauraMyers 2024-05-08 95.182.127.153

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж