Словакт нэг мянга гаруй тэсрэх бөмбөгийн сүрдүүлэг илгээжээ

Хуучирсан мэдээ: 2024.05.08-нд нийтлэгдсэн

Словакт нэг мянга гаруй тэсрэх бөмбөгийн сүрдүүлэг илгээжээ

Словакт нэг мянга гаруй тэсрэх бөмбөгийн сүрдүүлэг илгээжээ

Словакийн цагдаа нар Мягмар гаригт сургууль болон байгууллагуудад  нэг мянга гаруй тэсрэх бөмбөгийн сүрдүүлэг илгээсэн этгээдийг олохоор ажиллаж байна. Үнэрч нохой, тэсрэх бөмбөг устгах мэргэжилтнүүдээс бүрдэх цагдаагийн баг нэг өдрийн дотор улс даяар тархан ажиллах шаардлага гарчээ. Сэрэмжлүүлэг гарсан мөчөөс эхлэн иргэдийг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлсэн байна. Албаны хүмүүс заналхийллийг "террорист халдлагын онц ноцтой гэмт хэрэг" гэж үзэж байгаагаа мэдэгдэв.

"Словакийн найман бүс нутгийг хамарсан олон зуун сургуульд тэсрэх бодис хадгалагдаж байгаа" гэж нэрээ нууцалсан цахим хэрэглэгч 05:00 цагт холбогдох байгууллага руу шуудан хүргэсэн. Батлагдсан заналхийллийн тоо өссөөр байгаа ба албаныхан Оросын цахим шуудангийн хаяг болохыг илрүүлжээ. Словакийн телевизийн агентлаг мэдээлснээр, Оросын шуудан илгээгч этгээд нь  тус улсын зарим бүсийг "Исламын дайсан" гэж тодорхойлсон байжээ.

Мэргэшсэн багууд сэрэмжлүүлгийг шалгаж байгаа тул улс даяар сургуулиудыг түр хаасан. Үндэсний цагдаагийн газрын мэдээлснээр, 110 банк, 40 цахилгаан барааны  дэлгүүр тэсрэх бөмбөгний сүрдүүлэг авсан. Дийлэнх сүрдүүлгийг сургуулиудад илгээсэн байжээ. Цагдаа нар аюул заналхийлсэн хүмүүсийг илрүүлэхийн тулд Аюулгүй байдлын албатай хамтран, эрчимтэй эрэн сурвалжилж байна.  Эрх баригчид тэсрэх бөмбөгөөс болж улс орон даяар сэтгэлзүйн асуудалтай тулгарсныг онцлон, боловсролын үйлчилгээ тасалдсан нь "алс холын үр дагаварт хүргэж болзошгүй" гэж үзлээ. Мөн,  Братиславт өнгөрсөн долоо хоногт ижил төстэй хэрэг гарсан. Нэрээ нууцалсан этгээд 120 сургууль руу тэсрэх бөмбөгийн сэрэмжлүүлэг хүргэсэн байжээ. Хэрэв гэмт этгээд баригдвал бүх насаар нь хорих ялаар шийтгэхээр төлөвлөж байна.

Эх сурвалж:BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж