Поп хатагтай морь уяна

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Поп хатагтай морь уяна

Зууны манлай дуучин поп хатагтай энэ тухайгаа нэгэн сонинд нуулгүй хэлжээ. Түүний хурдан моринд хорхойсох болсон учир нь өнгөрсөн наймдугаар сард болсон Егүзэр хутагтын ойн үеэр нутгийнхан поп хатагтайн хүүд гурвын гурван хурдан буян бэлэглэснээс үүдэлтэй гэнэ. Гавьяат жүжигчин нутгийн олны энэ бэлгэнд сэтгэл дүүрэн үлдсэнийх тэрүү хүүтэйгээ нийлэн ирэх жил аймаг, сумын наадамд хүүгийнх нь нэрээр овоглох хурдан удмын морьдоосоо уралдуулахаар одооноос бэлтгэж байгаа бололтой. Тэр байтугай, Төв, Өвөрхангай аймгийн уяачдын галтай нэгдэж, хүү Эрхэмбилэгийнхээ бэлгийн морьдоос уралдуулах талаараа тохироод авсан гэсэн шүү. Түүний том хүү Эрхэмбилэг өдгөө 13 настай том хархүү болсон билээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж