Зеленскийг хөнөөхийг завдсан 2 ажилтныг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2024.05.08-нд нийтлэгдсэн

Зеленскийг хөнөөхийг завдсан 2 ажилтныг баривчилжээ

Зеленскийг хөнөөхийг завдсан 2 ажилтныг баривчилжээ

Украины ерөнхийлөгч Зеленскийн амийг хөнөөхийг завдсан хоёр хамгаалалтын ажилтныг саатуулжээ. Тэдний үйлдлийг Украины Төрийн хамгаалалтын алба таслан зогсоосон гэв. Украины Засгийн газрын хамгаалалтын албанд ажилладаг хоёр хурандааг Оросын талд ажиллаж, мөнгөний төлөө Украины эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэж Ерөнхий прокурорын газраас мэдэгдлээ.

Хоёр хурандааг эх орноосоо урвасан хэргээр буруутгажээ. Мөн нэгийг нь алан хядах ажиллагаанд бэлтгэсэн хэрэгт буруутгав. Тэдний нэг нь ОХУ-ын Аюулгүй байдлын албанаас хоёр нисгэгчгүй онгоц, сум авсан бөгөөд үүнийгээ өөр хамсаатандаа шилжүүлэхийг завдаж байжээ.

Тэдний төлөвлөгөөнд ерөнхийлөгч Зеленскийгээс гадна Батлан хамгаалахын тагнуулын газрын дарга Кирило Буданов тэргүүтэй Украины бусад өндөр албан тушаалтан багтсан гэж үзэж байна.

ОХУ 2022 оны хоёрдугаар сард дайн эхлүүлснээс хойш Зеленскийн амь насанд халдах оролдлого хэд хэдэн удаа гарчээ. Тухайлбал, өнгөрсөн оны наймдугаар сард Украины өмнөд хэсгийн Николайев мужаас нэгэн эмэгтэйг Зеленскийн амийг хөнөөхөөр завдсан хэргээр баривчилсан. Тэрбээр Зеленскийг хөнөөх зорилготой Оросын агаарын довтолгоог төлөвлөхийн тулд Николайевт хийхээр төлөвлөж байсан айлчлалын талаар тагнуулын мэдээлэл цуглуулсан гэж буруутгажээ.

Үүний дараа өөр нэг польш эрэгтэй Оросын төлөвлөгөөнд тусалсан нь тогтоогдож, найман жилийн хорих ял сонссон. Тухайн этгээд нь Зеленскийн байнга ирж, очдог Ржешов-Жасионка нисэх онгоцны буудлын аюулгүй байдлын талаарх мэдээллийг Оросын тагнуулчдад өгөхийг зөвшөөрсөн гэж прокурорууд мэдэгдсэн юм.

Цаашилбал, Зеленскийг хариугүй хөнөөх дөхсөн эгзэгтэй тохиолдол ч гарсан. Түүнийг өнгөрсөн гуравдугаар сард Одесса хотод айлчилж, Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакистай уулзах үеэр Оросын пуужин бүс нутагт унасан юм. Пуужин тэднээс 500-хан метрийн зайд унажээ. Үүнээс болж таван хүн амиа алдсан ч Зеленский, Мицотакис нар эсэн мэнд үлджээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж