Miranda Kerr-ын жирэмсэн зураг нийтлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Miranda Kerr-ын жирэмсэн зураг нийтлэгдлээ

“Victoria"s Secret”-ын сахиусан тэнгэр Miranda Kerr өнгөрсөн сард дөрвөн сартай жирэмсэн тухайгаа мэдээлж, шуугиан тарьсан. Харин үзэсгэлэнт бүсгүйн бие давхар болсон хамгийн анхны зураг нийтлэгджээ.

Энэхүү зураг нь түүний арьс арьчилгааны бүтээгдэхүүний брэнд болох Kora-гийн зар сурталчилгаанд зориулсан рекламны зураг аж. Тэрбээр цагаан өнгийн бие барьсан майк өмсөн, иогийн дасгал хийж буйгаар зургаа авахуулсан байна.

Харин түүний сүйт залуу Orlando Bloom согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хэмээн энэ зуны сенсааци тарьсан оддын жагсаалтад ороод байгаа юм. хосууд өнгөрсөн долдугаар сард сүй тавьсан ба удахгүй төрөх хүүхэд нь тэдний анхны хүүхэд юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж