50 тэрбум хүртэлх төсөвтэй автозамын ТЕНДЕРҮҮД!

Хуучирсан мэдээ: 2024.05.08-нд нийтлэгдсэн

50 тэрбум хүртэлх төсөвтэй автозамын ТЕНДЕРҮҮД!

50 тэрбум хүртэлх төсөвтэй автозамын ТЕНДЕРҮҮД!

Жил бүрийн дулааны улиралд уламжлал болгон хийдэг засвар, шинэчлэлтийн ажлууд бий. Тэдгээрийн ихэнх нь замын ажил. Том мөнгөн дүнтэй, жижиг засваруудыг хийхэд тендерийн сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу зарладаг. Гэвч см, метрээр хэмжиж хийсэн зуны 2-3 сарын засвар нь ирэх жилдээ дахиад элэгдэлд орчихдог нь харамсалтай. Гандан буурахгүй гэдэг шиг энэ жил ч мөн нийслэлийн гол болон хороолол дундах туслах замууд, орон нутгийн зорчих хэсгийн зам болон замын хучилтуудыг хийхээр ээлжит тендерүүдийг зарлажээ. Тэдгээрээс санхүүжилт нь  өндөр, тендер нь зарлагдсан ажлуудыг танилцуулж байна.

ДАРХАНЫ ЗАМЫН НЭМЭЛТ 5 СМ ХУЧИЛТЫГ 50 ТЭРБУМЫН ЗЭЭЛЭЭР ХИЙНЭ

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замыг барихын тулд эрх баригчид долоон жил "ноцолдож", өнгөрсөн өвөл ашиглалтад оруулсан ч харамсалтай нь, хаврын ганц цаснаар дүнгээ тавиулсан. "Нүглийн нүдийг гурилаар хуурна" гэгч болсондоо бантсан уу, ямартай ч  Зам тээврийн хөгжлийн яамнаас уг замыг засах тендерийг саяхан зарлажээ. Нээлттэй сонгон шалгаруулалтаар гүйцэтгэх ажил нь Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын нэмэлт таван см хучилтын ажил. Нийт төсөвт өртөг нь 50 тэрбум 730 сая төгрөг бөгөөд санхүүжилтийн эх үүсвэр нь зээл.

Тус тендер нь нээлттэй сонгон шалгаруулалтыг зургадугаар сарын 20 хүртэл зарласан бөгөөд нийт хоёр багц ажил байгаа аж.

Дарханы алдарт зам таван ч сайдын нүүр үзсэн төдийгүй эрх баригчдын ажлыг хэнээр ч хэлүүлэлтгүй хэлээд өгдөг бүтээн байгуулалт. Дөрвөн ч сайд хар толгойгоороо хариуцаах үүрэг хүлээсэн Дарханы зам долоо дахь жилдээ дахин үргэлжлэх нь. Ердөө 204 км замыг зургаан жилд барьж дуусгаагүйгээр энэ зам дэлхийд рекорд эвдэхэд ойрхон байгаа.

МОНГОЛ УЛСЫН ДАЛАЙН ЗАХИРГАА ОЛОН ТӨРӨЛТ ТЭЭВРИЙН ХОЛБОЛТ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ СУДАЛГААНЫ 50 САЯЫН ТЕНДЕР ЗАРЛАВ

Замын бүтээн байгуулалтыг хийхэд судалгааны ажил хамгийн чухал. Тиймдээ ч энэ төрлийн тендерийн ажлын сонгон шалгаруулалтууд цөөнгүй зарладаг, багагүй мөнгө ч зарцуулдаг. Эдгээрээс анхаарал татаж байгаа тендер бол Монгол Улсын Далайн захиргаанаас олон улсын чанартай хуурай боомт байгуулах олон төрөлт тээврийн холболт, замын хөдөлгөөний эрчимжлийн судалгаа хийх ажил. Үйлчилгээний төрлийн тус тендер шалгаруулалтын хугацаа тав хоногийн дараа дуусна.

Гадаадын этгээд тус тендерт санал өгөх боломжгүй. Үнийн санал дуудах ажиллагаанд зөвхөн нэг л оролцогч шалгаруулна гэжээ.

Монгол Улсын далайн болон усан замын тээврийн салбарын бодлогыг тодорхойлох, хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүргийг Зам, тээврийн хөгжлийн яам болон түүний харьяа Монгол Улсын Далайн захиргаа хэрэгжүүлэн ажилладаг. Тус захиргаа нь үйл ажиллагааны зорилгын хүрээндээ тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг нээлттэй сонгон шалгаруулалтаар зарладаг байна.

 

ДЭЛХИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТЭЭР НАРНЫ ЗАМЫГ ЗҮҮН ӨРГӨТГӨХ 4 КМ ЗАМ БАРИНА

Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслөөс Нарны замыг зүүн өргөтгөх дөрвөн км зам барилгын ажлын тендер зарлажээ. Тендерийн хугацаа тавдугаар сарын 17-нд дуусах бөгөөд гуравдугаар сарын 11-нд зарласан байна.

Нийт 34 тэрбум төгрөгийн Дэлхийн банкны санхүүжилттэй тус ажлын энэ онд санхүүжих өртөг нь 20 тэрбум 400 сая төгрөг.

Гадаадын этгээд уг тендерт санал хүргүүлэх эрхтэй бөгөөд тендерийн баталгаа нь 170 сая төгрөг гэж заажээ.

40 МЕТР ЗАМЫГ 84 САЯАР САНХҮҮЖҮҮЛНЭ

Нэг км замын өртөг цар тахлын дараагаас өсч 4-5 тэрбум төгрөгөөр барьдаг болсон талаар замын ажил гүйцэтгэгч компаниуд мэдэгдсэн. Өндөр төсөв шаардлагатай ч сайн зам хийвэл дахин шинийг тавихгүйгээр шаардлагатай урсгал засваруудыг хийгээд явчихна. Гэвч харамсалтай нь сайн зам Монголд тун ховор гэдгийг зорчиж байгаа хүн бүр хэлдэг. Орон нутаг гэлтгүй хот доторх замуудад ч жил бүр эвдрэл гарч, нүх үүсч, цөмрөх эрсдэл их гардаг. Дүүргүүдийн тухайд хэсэгчилсэн засварыг ихэвчлэн хийдэг учир олон км-ээр засвар бараг хийдэггүй.

Одоогийн байдлаар Баянзүрх, Чингэлтэй, Налайх, Сонгинохайрхан дүүргүүд хороодын замаа засах ажлын тендерүүд зарлажээ.

Баянзүрх дүүрэг гэхэд 28 дугаар хорооны 0.04 км замыг засах 84 сая төгрөгийн тендер зарласан байна. Хугацаа нь маргааш дуусах аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж