"5 их наядын хөнгөлттэй зээлийг хоршоогоор дамжуулан малчдад олгоно"

Хуучирсан мэдээ: 2024.05.07-нд нийтлэгдсэн

"5 их наядын хөнгөлттэй зээлийг хоршоогоор дамжуулан малчдад олгоно"

"5 их наядын хөнгөлттэй зээлийг хоршоогоор дамжуулан малчдад олгоно"

"Шинэ хоршоо” хөдөлгөөний санхүүжилтийг шийдвэрлэж, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Монгол банк болон арилжааны долоон банкуудтай хамтын ажиллагааны хүрээнд таван жилийн хугацаанд таван их наядын хөнгөлттэй зээлийг Хоршоогоор дамжуулан малчдад олгох аж.

Энэхүү хөтөлбөрийн зорилт нь мал аж ахуйн салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, гадаад дотоод зах зээлд борлуулах үнэ цэнийг өсгөх, байгалын бэрхшээлийг хамтын хүчээр хохирол багатай даван туулах, улмаар мал аж ахуйн салбар ба малчдын ажил амьдралыг шинэ шатанд гаргахад чиглэгдэнэ хэмээн ХХААХҮ-ийн сайд мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж