Парис 2024: Улс орны тамирчид хэрхэн хувцаслах вэ?

Хуучирсан мэдээ: 2024.05.08-нд нийтлэгдсэн

FASHION

Парис 2024: Улс орны тамирчид хэрхэн хувцаслах вэ?

Парис 2024: Улс орны тамирчид хэрхэн хувцаслах вэ?

Олимп 2024 наадам болоход хоёр сарын хугацаа үлдлээ. Дэлхий нийтийн хамгийн үзэх дуртай спортын наадмын хүрээнд Парис хот бэлтгэл ажлаа хангасаар байна. Нээлтийн үйл ажиллагааны үе хамгийн сэтгэл хөдөлгөм мөч гэхэд хилсдэхгүй. Спортын хэлээр ойлголцох тамирчид өдөр хоногийн тоолон хүлээдгийн адилаар тэдний өмсөх дүрэмт хувцасны загварыг олон нийт сонирхон, хүлээдэг. "NEWS" агентлагийн бэлтгэн гаргадаг "Fashion" буландаа зарим  орнууд өөрсдийн тамирчидадаа ямар загварын хувцас өмсгөх, аль брэнд загварыг нь зохион бүтээсэн талаар бэлтгэн хүргэж байна.


Олон улсын  Олимпийн дүрэмт хувцасны үнэ нь тухайн бүтээгдэхүүн болон үйлдвэрлэсэн брэндээс хамаарч өөр өөр байж болно. Ерөнхийдөө эдгээр дүрэмт хувцсыг спортын хувцас үйлдвэрлэгч компаниуд ивээн тэтгэдэг эсвэл хангадаг тул тамирчид шууд худалдаж авдаггүй. Гэсэн хэдий ч тамирчны Олимпод оролцох хувцас, бэлтгэлийн хэрэгсэл болон бусад тоног төхөөрөмж зэрэг асар их зардал гардаг. Өнгөрсөн хугацаанд бүх чуулгын нэг тамирчинд хэдэн зуугаас хэдэн мянган ам.доллар зарцуулагддаг гэсэн тооцоо бий. Спортын хувцасны томоохон брэндүүд үндэсний олимпийн хороодтой ивээн тэтгэх гэрээний хүрээнд эдгээр дүрэмт хувцсыг зохион бүтээж, нийлүүлдэг аж.

АНУ

АНУ-ын хувьд олимпын нээлтийн ёслолын үеэр бусдаас ялгарахад хэцүү байдаг. Учир нь бүх анхаарал голлон зохион байгуулагч хотын нээлтийн арга хэмжээ рүү чиглэдэг аж. Нээлтийн ёслолын сүр жавхлан, зураглал нь Францын түүх, соёлтой холбогдох нь дамжиггүй. Олон орны тамирчид үсгийн дарааллаар парад алхалт хийх үед АНУ "Ralph Lauren"-ээр гоёхоор төлөвлөжээ. Тус улсын тамирчид 2008 оноос хойш нэрт загвар зохион бүтээгч Ральф Лорентэй хамтран ажиллаж байгаа аж. Албан ёсны нээлтийн ёслолын хувцасны загвар хараахан ил  болоогүй байгаа. Гэхдээ Ральф Лорен АНУ-ын Олимпийн тамирчдыг төрөлх үндэстнээ загварлаг байдлаар илэрхийлэх боломжийг олгох нь гарцаагүй.

Нээлтийн үйл ажиллагаанаас гадна спортын төрөл бүрээс хамааран томоохон загварын брэндүүд өөрсдийн сонгож авсан төрлийн хувцсыг урлана. Мөн ялалт байгуулсан тамирчдын ёслолын индэр дээрх хувцсыг "Nike" компани хариуцан авчээ.  "Nike"-ийн мэдээлснээр медалийн эзэд  захтай цэнхэр өнгийн цахилгаантай хүрэм, ижил сунадаг материалаар хийсэн  нарийн өмд өмсөнө.

Авиралтын төрөл спортын хувцсыг "The North Face" хариуцан авсан байна. Дотор оёдол, наалт нь тамирчдын тэмцээний явцад тухгүй, арьс улайлт өгөх магадлалтай байдаг тул "The North Face" аль болох жигд оёдолгүй хувцас урлахыг хичээж байна.

КАНАД 

Канад улсын тамирчдын хувцсыг "lululemon" бүхэлд нь хариуцан авчээ. Парис хотыг "Гэрлийн хот" гэгддэг бөгөөд Канадын баг тамирчид Парис 2024 оны Олимп, Паралимпийн наадамд гялалзах нь дамжиггүй.


Бээжингийн наадмаас хойш "lululemon" тус улсын баг тамирчдын хувцсыг дааж авсан ба өнгөлөг, содон загвараараа алдартай. Харин энэ жилийн наадмын нээлтийн хувцас болон төгсгөлийн ёслолд баг, тамирчид хэрхэн гангарах болсон бэ?

ЯПОН 

Олимпийн болон Паралимпийн тамирчид медаль гардуулах ёслол болон Олимпийн тосгонд байх хугацаандаа тус улсын онцлогийг харуулах дүрэмт хувцас өмсөнө. Улаан өнгийн цамц нь Парисын нар мандаж буй өнгөний хослолоос санаа авчээ. Спортын хувцас, хэрэглэлийн  томоохон үйлдвэрлэгч "Asics Corp"-ын үйлдвэрлэсэн дүрэмт хувцас нь агаар нэвтрүүлэх чадвартай боловч температурын хэлбэлзэлтэй Парисын уур амьсгалыг харгалзан дулаанаа хадгалах зориулалттай.

2020 оны Токиогийн Олимп, Паралимпийн наадамд зориулан үйлдвэрлэсэн спортын хувцастай харьцуулахад энэ удаагийн тамирчдын хувцас  хүлэмжийн хийн ялгаруулалтыг 34 хувиар бууруулсан гэж "Asics" мэдээлэв.

ӨМНӨД СОЛОНГОС 

"The North Face" компани АНУ, Япон, Өмнөд Солонгос, Австри улсын баг тамирчдын 2024 оны Олимпийн наадамд оролцох албан ёсны авиралтын тэмцээний дүрэмт хувцсыг танилцууллаа. Хэсэг бүрийг нарийн нямбай хийж, хээ урлалд "3D"  дүн шинжилгээ хийж,  спортын авиралтын тэмцээний стандартыг хангасан. Туршилт, хөгжүүлэлтийн явцад "The North Face" нь Натаниэл Колеман, Мелина Костанза, Нина Уильямс зэрэг тамирчидтай  хамтран ажиллаж, бүтээгдэхүүний загвар, хийц хүлээлтээс давсан эсэхийг баталгаажуулсан байна.

Харагдах байдлын хувьд "The North Face" нь дүрэмт хувцасны загвар гаргахдаа бүс нутаг бүрийн үзэсгэлэнт уулсыг тодотгож өгчээ.  АНУ-ын Денали уул, Австрийн Гроссглокнер уул, Японы Фүжи уул, Өмнөд Солонгосын Халласан галт уулаас санаа авсан аж. Эдгээр уулс нь бүс нутаг бүрийн хамгийн өндөр оргил бөгөөд тамирчид өөрсдийн спортын "хамгийн өндөр оргил"-д хүрч байгааг зүйрлэсэн байна.

Тус компани  АНУ, Япон, Өмнөд Солонгос, Австри зэрэг улсуудад зориулсан дүрэмт хувцаснаас гадна Францад зориулсан спортын авиралтын тэмцээний иж бүрдлийг зохион бүтээжээ. Францын тамирчид ивээн тэтгүүлж буй  үүргээ биелүүлэхийн тулд өөр өөр дүрэмт хувцас өмссөн байна. Франц, АНУ-ын тэмцээний иж бүрдэл хувилбаруудыг 2024 оны долдугаар сарын 1-нээс эхлэн хэрэглэгчид худалдан авах боломжтой болно. Эрэгтэй , эмэгтэй төрлийн бэлэн хувцас 80-145 ам.долларын үнэтэй байхаар төлөвлөж байна.

ЭХ СУРВАЛЖ: CBC, PEOPLE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж