UEFA вувузелаг хориглов

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

UEFA вувузелаг хориглов

UEFA буюу Европын хөлбөмбөгийн холбооны аливаа уралдаан, тэмцээн, тоглолт зохион байгуулагдаж буй цэнгэлдэхэд вувузела оруулахыг хоригложээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нэгэн тод дурсамж болон үлдсэн вувузела гэх хуванцар бүрээн чих дөжрөм дүнгэсэн дуу ямартай ч Европын цэнгэлдэхүүдэд хангинахааргүй болж байна. Тодруулбал, Аваргуудын лиг, Европын лиг болон “Евро-2012” тэмцээний сонгон шалгаруулалтын аль ч тоглолтын үеэр вувузела барьсан хөгжөөн дэмжигчдийг цэнгэлдэх рүү оруулахгүй аж.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж