40 хувийн лояалти урамшуулалтай шинэчлэгдсэн "К" картын өдөрлөг болж байна

Хуучирсан мэдээ: 2024.05.07-нд нийтлэгдсэн

40 хувийн лояалти урамшуулалтай шинэчлэгдсэн "К" картын өдөрлөг болж байна

40 хувийн лояалти урамшуулалтай шинэчлэгдсэн "К" картын өдөрлөг болж байна

ХААН Банкны оюутан, залууст зориулсан шинэчлэгдсэн "К" картын өдөрлөг өнөөдөр /2024.05.07/ Монгол Улсын Их сургуулийн хичээлийн хоёрдугаар байранд боллоо. "К" карт танилцуулах өдөрлөгийг ХААН Банкнаас тавдугаар сарын 7-16-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр оюутнуудад картын танилцуулга, мэдээлэл нээлттэй өгөхөөс гадна, картын дансаа нээлгэж, шууд захиалах боломж олгож байгаа аж.

"К" карт нь оюутан, залууст зориулсан онцгой урамшууллууд, олон олон давуу боломжуудыг багтаасан олон улсын эрхтэй карт юм.

ХААН Банкны Картын бизнесийн газрын захирал Д.ХАЛИУН:

-18-28 насны охид, залууст зориулсан хамгийн гоё, күүл карт болох "К" картыг бид залуусын хүсэл, сонирхолд тулгуурлан шинэчлэн гаргасан байгаа. Одоо бол залуусын "К" карт зөвхөн төлбөр, тооцоо биш автобусанд уншуулах боломжтой болсон. Мөн оюутны автобусны картын хөнгөлөлтийг шууд авах боломжтой.

Олон давуу талаас гадна залуусын ихээр үйлчлүүлдэг газруудын хөнгөлөлт, урамшуулалтай байгаа.

Жишээлбэл, залуус картаа шинэчлэх эсвэл шинээр захиалаад авах юм бол "Vans Mongolia"-гаар 40 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой. Үүнээс гадна залуусын олноор зорин очдог "Playtime festival"-ын тасалбарыг "К" картаараа худалдаж авбал 30 хувийн буцаан олголтыг авна. Эдгээр олон давуу талаас гадна сар бүр 20 хувийн буцаан олголтыг авах боломжтой.

Картын шинэчлэлтийн тухайд насыг өөрчилж 18-28 болгосон нь илүү олон хүнийг хэрэглэгч болгох боломж бүрдүүлсэн. Өмнө нь зөвхөн автобусны төлбөр, данс хөтөлсний хураамж, банк хоорондын гүйлгээний шимтгэлтэй байсан бол одоо илүү өргөн хүрээнд ашиглах боломжтой.

Мөн байнгын хөнгөлөлт урамшуулал нь тогтмол шинэчлэгдэж байгаагаараа онцлог. Оюутан, залуус завгүй байдаг учир бид их сургуулиуд дээр ирж өдөрлөг зохион байгуулж байгаа. Тиймээс сургуулиуд дээр зохион байгуулж байгаа өдөрлөгүүдэд оюутнуудыг идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Өдөрлөгөөр зөвхөн картын танилцуулга хийгээд зогсохгүй олон сонирхолтой тэмцээн, хөгжөөнт тоглоомууд зохион байгуулна.

Өдөрлөг зохион байгуулах их сургуулиуд:

  • МУИС-ийн хичээлийн IV, V байр- 2024.05.09
  • АШУҮИС-ийн хичээлийн байр- 2024.05.14
  • ШУТИС-ийн хичээлийн байр- 2024.05.16-нд тус тус зохион байгуулна.

Шинэчлэгдсэн "К" карт нь:

  • 18-28 насныханд зориулсан
  • Автобусанд уншуулах боломжтой
  • 20-40 хувийн лояалти урамшуулалтай гэдгээр онцлог.

Олон улсын эрхтэй "К" картын давуу талууд:

  • Банк дотроо гүйлгээний шимтгэлгүй
  • Данс хөтөлсний хураамжгүй
  • Сар бүрийн хөнгөлөлт урамшуулал
  • Khan Bank аппликейшнээрээ захиалаад үнэгүй хүргүүлэн авах
  • Автобусанд оюутнууд сард 44 удаа үнэгүй зорчих боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж