Импортын татвар бууруулах шийдвэрийн цаана авилга, сонгууль угтсан хуурамч тал засалт нуугдаж байх вий

Импортын татвар бууруулах шийдвэрийн цаана авилга, сонгууль угтсан хуурамч тал засалт нуугдаж байх вий

Импортын татвар бууруулах шийдвэрийн цаана авилга, сонгууль угтсан хуурамч тал засалт нуугдаж байх вий

Монгол Улсын Засгийн газар дотоодын үйлдвэрүүд хангалттай хэмжээний нөөц бүрдүүлээгүй, үүнээс үүдэн үнийн хөөргөдөл үүсэхээс сэргийлж импортын цементийн татварыг 5% болгон бууруулж байна хэмээн мэдэгдсэн. Гэтэл бодит байдал дээр МАК цемент ХХК, Монцемент ХХК, Хөтөл Цемент шохой ХК гэх мэт томоохон үйлдвэрүүдэд нийт 800 мянга орчим тонн цементийн нөөц бэлэн байна. Энэ нь Монгол улсын 4 сарын хэрэглээний нөөц гэсэн үг юм. Энэ хугацаанд үйлдвэрүүд хэвийн ажиллаад явахад ямар ч нөөцийн хомсдол үүсэхгүй байхаар байна.

Түүнчлэн одоогийн байдлаар цементийн үнэ нэмэгдэнэ гэсэн зах зээлийн судалгаа байхгүй, тийм нөхцөл ч үүсээгүй. Зах зээлийн зарчмаараа бол бүтээгдэхүүний нийлүүлэлт эрэлтээ гүйцэж чадахгүй болсон тохиолдолд үнэ өсөх нөхцөл бүрддэг. Ийм атал Засгийн газар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг цуглуулчхаад дотоодын үйлдвэрүүдэд хангалттай хэмжээний нөөц байхгүй гэх худал мэдэгдэл хийж, импортын дэмжиж, үйлдвэрлэгчдийг хорлох алхам хийж байгаа нь Монгол улсад үйлдвэрлэл хөгжихийг дэмжихгүй байгаа мэт үйлдэл боллоо.

Арваадхан жилийн өмнө дотоодын цементийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь Монгол Улсын “мөрөөдөл” байв. Гэтэл үйлдвэрүүд бойжиж, хөл дээрээ зогсон хэрэглэгчид ч дотоодын бүтээгдэхүүний чанарыг таньж эхэлсэн энэ үед ийм шийдвэр гаргаж байгаа нь “Монголд үйлдвэрлэл эрхлээд хэрэггүй юм биш үү” гэсэн эргэлзээ төрүүлж байна. Зөвхөн цементийн үйлдвэрлэл эрхлэгчид жилд 200 гаруй сая ам.долларын валютын урсгалыг эх орондоо үлдээж, 13,000 орчим хүнийг тогтвортой ажлын байраар хангаж байгааг бас бодолцох хэрэгтэй.

Түүнчлэн Монгол улс жилд 2 сая.тн цемент хэрэглэдэг бол дотоодын 7 цементийн  үйлдвэр жилдээ нийт 4.5 сая.тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай байна. Өөрөөр хэлбэл нийт хэрэглээ 2 дахин өссөн ч зэх зээлээ чанартай цементээр хангах бүрэн чадамжтай гэсэн үг.

Тэгэхээр Засгийн газрын үнийн хөөргөдлөөс сэргийлнэ гэсэн “бөөрөнхий” үгний цаана ашиг сонирхол байж мэдэхээр байгааг бид тунгаан бодож, асуудалд бодитоор хандах нь зүй. Нэг талаараа сонгууль хаяанд ирсэн энэ үед ард түмэнд хямд бүтээгдэхүүн санал болгон тал засаж байна гэж харж болохоор байгаа юм. Гэхдээ үнэгүй зүйл зөвхөн хулганы хавханд л байдаг гэдэг шиг хямд цементийн цаана ард иргэдийн аюулгүй байдал, хөрөнгө мөнгө, эрүүл мэндийн асуудал хөндөгдөнө гэдгийг мартаж болохгүй юм. Монгол Улсад импортын цементийн чанарыг шалгах гаалийн хяналтын лаборатори ч байхгүй учраас стандартын шаардлага хангаагүй, хадгалалт, тээвэрлэлтийн горим мөрдөгдсөн эсэх нь үл мэдэгдэх бүтээгдэхүүн ямар ч хараа хяналтгүй орж ирэх нөхцөлийг Засгийн газар өөрөө бүрдүүлж өглөө.  Цемент бол барилгын талх гэгддэг бүтээгдэхүүн, үүнээс тухайн барилгын чанар шууд хамаардаг. Мөн барилгын компаниудын зардал, өртөг нэмэгдэх ч сөрөг талтай. Учир нь чанар муутай цементийн бэхжих хугацаа уртсаж, бат бэхийн үзүүлэлт буурдаг. Ийм цементээр зуурмаг хийх нь барилгын бусад түүхий эдийн орц найрлагыг нэмэгдүүлж, бүтээлийг бууруулж, үйл ажиллагааны зардал нэмэгдэх шалтгаан болдог. Барилгын салбарынхан үүнийг ч мэдэж чанарыг эрхэмлэн дотоодын үйлдвэрлэгчдээ дэмждэг. Харин бодлоггүй засгийн газар үүнийг тооцсонгүй магадгүй үүний цаана авилга, мөнгө угаалт, сонгууль угтсан хуурамч тал засалт л нуугдаж байж болох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

65 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ElizabethMarks 2024-05-07 46.8.10.213

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyNunez 2024-05-07 188.130.189.161

Харуулах боломжгүй.

Avatar

AmyFeller 2024-05-07 45.87.252.72

Харуулах боломжгүй.

Avatar

WendyBruno 2024-05-07 194.32.229.211

Харуулах боломжгүй.

Avatar

PatriciaJones 2024-05-07 194.32.229.64

Харуулах боломжгүй.

Avatar

TinaStrong 2024-05-07 95.182.124.163

Харуулах боломжгүй.

Avatar

RosaAnderson 2024-05-07 45.87.252.152

Харуулах боломжгүй.

Avatar

KellyOden 2024-05-07 109.248.13.233

Харуулах боломжгүй.

Avatar

PaolaAlvarez 2024-05-07 109.248.55.109

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherRoth 2024-05-07 109.248.143.247

Харуулах боломжгүй.

Avatar

LisaZenzola 2024-05-07 109.248.15.99

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetRamirez 2024-05-07 109.248.143.151

Харуулах боломжгүй.

Avatar

VanessaBarnes 2024-05-07 109.248.205.99

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherAdams 2024-05-07 109.248.138.72

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyPressley 2024-05-07 45.11.20.109

Харуулах боломжгүй.

Avatar

CarmenFaucher 2024-05-07 109.248.166.251

Харуулах боломжгүй.

Avatar

PriscillaFalt 2024-05-07 188.130.184.130

Харуулах боломжгүй.

Avatar

LuciaLoos 2024-05-07 46.8.15.144

Харуулах боломжгүй.

Avatar

TracyLewis 2024-05-07 194.34.248.64

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleChambers 2024-05-07 46.8.57.96

Харуулах боломжгүй.

Avatar

KatieSullivan 2024-05-07 46.8.154.196

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleReed 2024-05-07 188.130.142.52

Харуулах боломжгүй.

Avatar

LisaLaroya 2024-05-07 109.248.13.177

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferGibson 2024-05-07 188.130.218.232

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieManzanares 2024-05-07 95.182.126.85

Харуулах боломжгүй.

Avatar

KimJones 2024-05-07 94.158.190.173

Харуулах боломжгүй.

Avatar

LauraCarter 2024-05-07 46.8.222.126

Харуулах боломжгүй.

Avatar

CarolynGordon 2024-05-07 109.248.54.35

Харуулах боломжгүй.

Avatar

BethGreene 2024-05-07 194.35.113.179

Харуулах боломжгүй.

Avatar

NancyCristian 2024-05-07 109.248.204.99

Харуулах боломжгүй.

Avatar

DamarisRuiz 2024-05-07 45.86.1.132

Харуулах боломжгүй.

Avatar

SierraKiana 2024-05-07 45.86.0.250

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinLawrenson 2024-05-07 46.8.22.223

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaLowe 2024-05-07 45.11.21.208

Харуулах боломжгүй.

Avatar

BeckyKohler 2024-05-07 46.8.16.51

Харуулах боломжгүй.

Avatar

SarahBurroughs 2024-05-07 45.11.21.248

Харуулах боломжгүй.

Avatar

SarahJones 2024-05-07 188.130.221.180

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneyThompson 2024-05-07 109.248.13.4

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaBrown 2024-05-07 188.130.189.24

Харуулах боломжгүй.

Avatar

CaseyBrooks 2024-05-07 109.248.128.68

Харуулах боломжгүй.

Avatar

MelanieJordan 2024-05-07 188.130.129.246

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineJohnson 2024-05-07 188.130.136.201

Харуулах боломжгүй.

Avatar

AnaTorres 2024-05-07 188.130.210.12

Харуулах боломжгүй.

Avatar

Дэл 2024-05-07 202.55.188.86

Манай дотоодын шулаанч нар ганцхан өдрийн дотор үнээ 2 дахин өсгөж байсан шүү дээ

Avatar

LauraMyers 2024-05-07 95.182.127.153

Харуулах боломжгүй.

Avatar

MelaFabulouz 2024-05-07 109.248.12.174

Харуулах боломжгүй.

Avatar

JuanitaIdeker 2024-05-07 109.248.166.158

Харуулах боломжгүй.

Avatar

AishaPatterson 2024-05-07 185.181.246.39

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-07 202.55.188.34

цемэнтээ хятадаас авах нь зөв дэлхийн нийт цемэнтийн 70%орчимыг үйлдвэрлэн хэргэлдэг улс манайхтай адил үгсэн үнээ 3дахин нэмээд байхгүй

Avatar

LisaJensen 2024-05-07 109.248.205.6

Харуулах боломжгүй.

Avatar

TinaTrenfield 2024-05-07 46.8.222.111

Харуулах боломжгүй.

Avatar

JackieHughes 2024-05-07 46.8.212.161

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieLetta 2024-05-07 46.8.17.15

Харуулах боломжгүй.

Avatar

MeganRusso 2024-05-07 188.130.128.239

Харуулах боломжгүй.

Avatar

NikkiAerin 2024-05-07 45.81.136.94

Харуулах боломжгүй.

Avatar

SaraCochnauer 2024-05-07 213.226.101.115

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-07 202.9.40.208

Дотоодын цемент үнэтэй байнаа. Хэзээдээ МАК-ын талд сөрөг хүчнийхэн орж энэ сайт өмөөрч юм бичдэг болчихов. Мөнгө авчихсан юм биш биз.

Avatar

Зочин 2024-05-07 103.57.92.244

Хятадын өндөр барилгууд, дэлхийд байхгүй гүүрүүдийг барьж байгаа цемент чанар муу гэдгийг чамд ямар тэнэг гь хэлчих вээ?

Avatar

KimberlyMorgan 2024-05-07 188.130.128.83

Харуулах боломжгүй.

Avatar

ичэх хэрэгтэй дотоодын үйлдвэрлэгчид 2024-05-07 202.70.37.221

үгсэн хуйвалдаж, санаатайгаар хомсдол үүсгэж байгаад байнга үнээ нэмж ирсэн. Наадах чинь болохгүй ээ та нар монопол байдлаар хэрэглэгчийнг хохироож байна гээд ЗГ нь оролцохоор хятад цемент дэмжлээ, үндэсний үйлдвэрлэлээ боолоо гээд төлбөртэй юм бичүүлээд сурчихсан гарууд. Хангалттай ашиг олж байгаа, хөнгөлттэй зээл авсан дээр нь.

Avatar

зочин 2024-05-07 66.181.191.168

8 сар хадгалсан цементийн бат бөхийн чанар алдагдсан л байгаа

Avatar

AllisonRussell 2024-05-07 95.182.126.28

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-05-07 122.201.31.43

Цементийн үнэ эргээд 220,000 болохыг үзэх юмсан.

Avatar

xdfjd 2024-05-07 202.179.25.40

Хятадын цемент чанаргүй гэж ямар шулмас шивнэж бна. Харин ч сайн бас шалгаад авбал болно биз. Манайх үгсэн хуйвалдах гээд байдаг юмаа тэгэхлээр зохицуулж өгөхгүй бол даварна ш дээ

Avatar

Барилгын материал үйлдвэрлэгч 2024-05-07 202.179.2.134

Онцгой татварыг буулгасан нь зөв одоо дотоодын үйлдвэрүүд хангалттай хөл дээрээ боссон. Сүүлийн 3жил цементний үнэ 1тн нь 200мянгаас 400мянга хүртэл өссөн нь үгсэн хуйвалдаж цөөхөн тоглогчидын тогтоосон үнэ. 22онд бүүр тн нь 600мянга хүрч барилгын салбар элгээрээ мөлхсөн жишээ байгаа шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж