Сурвалжлага: 50-аас дээш насныхан өдрийн ажил голдоггүй

Хуучирсан мэдээ: 2024.05.07-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: 50-аас дээш насныхан өдрийн ажил голдоггүй

Сурвалжлага: 50-аас дээш насныхан өдрийн ажил голдоггүй

Өглөөний 06:50 цаг. 

Кино үйлдвэрт байрлах  “Samushil” хөдөлмөр зуучлалын бирж гэсэн хаягтай урт цагаан байшингийн  хаалганы үүдний шатан дээр арваад хүн дугаарласан байв. Тэдний дийлэнх нь эрчүүд. Голдуу 50-аас дээш насныхан байлаа.

Цагийн зүү 7:00 цагийг заахад тус биржээр дамжуулан ажил зуучлуулахаар ирсэн хүмүсийн тоо 30 гарчээ.

“Samushil” хөдөлмөр зуучлалын газраар ихэвчлэн 50 гаруй насны иргэд ажилд зуучлуулахаар ирдэг болохыг тэдний хоорондын ярианаас ойлгож авав. Учир нь Монголд 40+ насныханд тогтмол ажил олддоггүй.  Тиймээс өдрийн, цагийн ажил хийх нь цөөнгүй аж.

Том, бага үүргэвч үүрсэн ажил горилогчид гартаа усны сав барьжээ. Тэдний нэг Жаамаа  “Samushil” хөдөлмөр зуучлалын газраар ажилд зуучлуулаад жил гаруй хугацаа өнгөрсөн байна.

Тэр бусдын адил энд тэнд "хар ажил" хийж, амьдралаа залгуулдаг гэв. Тогтмол ажил хийх хүсэлтэй, "хөгшин" гэх шалтгаанаар ажил олгогчид авдаггүй гэнэ. Жаамаа өдөрт 90 мянган төгрөгийн цалин авна. Үүнээсээ найман мянган төгрөгийг зуучлагч байгууллагадаа зуучилсны хөлс болгож өгдөг аж.  Амралтгүй бүтэн нэг сар ажиллахад 3 сая орчим төгрөг авах боломжтой гэлээ

Өмнөд Солонгос улсад олон жил ажиллаж байгаад Монголдоо ирсэн залуус “Samushil” хөдөлмөр зуучлалын биржийг анх нээжээ. “Samushil”хөдөлмөр зуучлалын БЗД-ийн салбарын менежер Д.Алтанцэцэгийн тайлбарласнаар “Samushil”хөдөлмөр зуучлалын төв 2016 оноос үйл ажиллагаагаа эхлүүлээд найман жил болж байгаа аж.

Тус биржээр өдөрт 80-90 хүн ирдэг. Оюутан, сурагчдын амралт эхлэхээр өдрийн ажил хийхээр тус биржээр үйлчлүүлдэг хүний тоо бүр өдөртөө 100 гардаг аж. Ажилд зуучлуулагч болон хамтран ажилладаг албан байгууллага, компанийн зүгээс ямар нэгэн асуудал гаргавал дахин хамтарч ажилдаггүй. Өглөө ажилд гаргах хуудас бөглүүлж, хүмүүсийнхээ дансыг бичүүлж авч үлдээд орой ажил нь дуусахаар данс руу нь мөнгийг нь шилжүүлдэг гэлээ.

-Танайхаар ажил зуучлуулдаг хүмүүсийн дийлэнх нь 45-аас дээш насныхан гэлээ. Энэ насныхан өдрийн ажил хийхээр ирдэг нь юутай холбоотой вэ?

-Монголд хөдөлмөрийн зах зээлийн хомсдол үүссэн хэрнээ тогтмол ажлын байран дээрээ голдуу залуу хүмүүс авахыг ажил олгогчид боддог. Тиймээс энэ насынхан голдуу өдрийн ажил хийхэд хүрдэг. Нөгөө талаасаа олдсон ажлыг тэр болгон голоод байдаггүй, чин сэтгэлээсээ хийдэг.

-Танай биржэд ямар салбараас санал их ирдэг вэ?

-Цэвэрлэгээ, үйлчилгээ, угаагч зэрэг ажлын байрны саналууд эмэгтэйчүүдэд ихэвчлэн ирдэг. Эрэгтэйчүүдийг барилгын туслахын ажилд дийлэнх нь авдаг.

-Насны хязгаар байдаг уу. Ажилд зуучлуулж буй хүмүүст тодорхой шаардлага тавина биз дээ? 

18 насанд хүрсэн бол“Samushil” хөдөлмөр зуучлалын төвөөр ажилд зуучлуулах боломжтой. Тэтгэврийн насны хүмүүс орлогоо нэмэгдүүлж, ажил хийх гэж ирдэг. Тухайн хүнд тохирсон ажлын байранд санал болгоод ажил нь гаргадаг. Насанд хүрсэн бол өөр шаардлага тавьдаггүй.

Цалин мөнгө олгохгүй байх асуудал гарч байсан уу?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зөвшөөрөлтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Хүмүүсийнхээ цалин мөнгийг найдвартай олгодог. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг тухайд тухайн ажил олгогч компани болон хувь хүмүүс өөрсдөө хариуцдаг.

“Samushil”хөдөлмөр зуучлалын БЗД-ийн салбарын менежер Д.Алтанцэцэг харааны шилтэй, туранхай өндөр залууг бидэнд танилцуулав. Түүнийг Г.Хүрэлбаатар гэдэг.хөдөлмөр зуучлалын биржээр өдрийн ажилд зуучлуулаад жил гаруй болсон аж. Ямар нэг албан байгууллагат харьяалагдаад ажлахаар цалин мөнгө цагаасаа хоцорч буух, цаг наргүй гээд олон асуудал тулгардаг. Тиймээс миний хувьд “Samushil”хөдөлмөр зуучлалын биржээр ажилд зуучлуулж ажиллахад амар байдаг гэв.

Т.Нэргүй "Оюутолгой" компанид ээлжийн хийдэг аж. 14 хоног амрах хугацаандаа тус газраар ажилд зуучлуулж орлого олж амьжиргаандаа нэмэрлэдэг гэдгээ хэлж байсан юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас  гаргасан судалгаанд Монголын хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний хомсдол үүссэн. Нийтдээ 300 мянган хүний ажлын байр эзэнгүй байгаа талаар дурджээ. Ажил олгогч нарын хувьд  ажилтнаа тогтоон барих нь гол асуудал болсон. Энэ нь хөдөлмөрийн үнэлэмж, ажиллах орчны нөхцөл зэрэгтэй холбоотой аж.  Монголын  15-64 насны иргэдийн 67 хувь нь гадагшаа явж ажиллах сонирхолтой, өнөөдрийн байдлаар, БНСУ-д 54 мянган хүн ажиллаж байгаа бол Шведэд 20 мянга гаруй монгол байна. Монголчууд Австрали, Чех, Япон зэрэг улс руу олноор явж байна гэж уг судалгаанд дурьджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж