Солонгост үүрэг гүйцэтгээд буцаж явсан америк цэргийг ОХУ саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2024.05.07-нд нийтлэгдсэн

Солонгост үүрэг гүйцэтгээд буцаж явсан америк цэргийг ОХУ саатуулжээ

Солонгост үүрэг гүйцэтгээд буцаж явсан америк цэргийг ОХУ саатуулжээ

Өмнөд Солонгост албан үүргээ гүйцэтгээд буцахдаа ОХУ-ын Владивосток хотод амарч байсан нэгэн америк цэрэг саатуулагджээ. АНУ-ын армийн хэвлэлийн төлөөлөгч Синтиа Смитийн хэлснээр нэрээ нууцалсан цэрэг гэмт хэрэгт буруутгагдаж, Пүрэв гаригт баривчлагдсан байна. Чухам ямар гэмт хэрэг гэдэг нь тодорхойгүй байна. Гэхдээ "Sky News" агентлагт мэдээлснээр тухайн цэрэг хулгайн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй.

Америк цэрэг Өмнөд Солонгост үүрэг гүйцэтгэсэн боловч ОХУ-д албан ажлаар бус сайн дураараа аялж явжээ.

"ОХУ Консулын харилцааны тухай Венийн конвенцийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн саатуулсан тухайгаа АНУ-ын Төрийн департаментад мэдэгдсэн. АНУ-ын Төрийн департамент Орос дахь цэрэгт консулын зохих дэмжлэг үзүүлж байна. Мөн ар гэрийнхэнд нь мэдээлэл хүргүүлсэн байгаа" гэж Синтиа Смит хэлэв. Мөн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби энэ хэргийн талаар мэдэж байгаа гэдгээ хэлсэн байна.

Эх сурвалж: SKY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж