Хятадын тавдугаар сарын баяр тав хоног үргэлжилж дотоодын жуулчдын тоо 295 саяд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 7.6 хувь, 2019 оны үеэс 28.2 хувиар өссөн үзүүлэлт гэж тус улсын Соёл, аялал жуулчлалын яам Даваа гаригт мэдэгдлээ. Дотоодын аялал жуулчлалын зардал 166 тэрбум 890 сая юань (ойролцоогоор 23 тэрбум 510 сая ам. доллар) болсон нь 2019 оны мөн үеэс 13.5 хувиар өссөн байна. Баярын үеэр соёл, аялал жуулчлал нь хоорондоо нягт уялдаатай байж Ордон музей, Саншиндүй музей, Иньху музей зэрэг алдартай газруудад ихэвчлэн иргэд аялжээ.
Шөнийн гудамж, зах. үзвэрийн газрууд 72.58 сая жуулчин хүлээн авчээ. Ихэнх дотоодын аялагчид шөнийн цагаар гудамжны хоолны соёл, бүжиг зэрэг үйл ажиллагааг сонирхсон ба өмнөх жилийнхээс 6.9 хувиар илүү үзүүлэлт гарсан байна. Агаарын тээврийн олон чиглэлийг сэргээж, зорчигчдын нэвтрэх боломжийг хөнгөвчлөх арга хэмжээ авч, визийн хөнгөлөлттэй гэрээт орнуудын тоо нэмэгдсэнээр гадаад, дотоод аялал жуулчлал эрчимтэй сэргэж байна гэж Соёл аялал жуулчлалын яамнаас мэдээллээ. Баярын үеэр дотооддоо 1.78 сая орчим , гадаадад 1.9 сая хүн аялсан.
Үүнээс гадна , тус улсын ерөнхийлөгч Ши Жиньпин Европын орнуудад айлчилж байна. Тэрбээр Елисей ордонд Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен нартай "Хятад-Франц-ЕХ"-ны гурван талт уулзалт хийжээ. Хятад-Франц, Хятад-ЕХ-ны харилцааг бэхжүүлж, хамтдаа хөгжинө гэдэгт найдаж байна гэж Ши Жиньпин уулзалтын үеэр хэлсэн байна.
Мөн дэлхийн зах зээлийн эрэлтээс шалтгаалан "Хятадын хүчин чадалд хязгаар байхгүй" гэж мэдэгджээ.
Хятад улс ЕХ-той харилцах харилцаагаа стратегийн болон урт хугацааны хэтийн төлөвийн чухал хэсэг гэж тодорхойлж байна. Европыг улс орнуудын дипломат харилцааны чухал хэсэг, Хятадыг шинэчлэх зам дахь чухал түнш гэж үзэв. Дэлхий дахин хямарч, өөрчлөлтийн шинэ үе рүү орж байгаа энэ үед Хятад, Европын холбоо хоёр нэгнээ түншээр харж, яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг тууштай баримталж, стратегийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлж, стратегийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, стратегийн зөвшилцлийг бий болгохоор хичээж байна гэж Ши Жиньпин онцолсон байна.
Энэ жил Франц, Хятад хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр талын хамтын ажиллагаа олон чухал үр дүнд хүрсэн гэж Макрон тэмдэглэв. Тэрбээр "Франц-Хятад-ЕХ"-ны гурван талт удирдагчдын уулзалтыг хийж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, нэн даруй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хэлэлцжээ. Уур амьсгалын өөрчлөлт, далайн биологийн олон янз байдал зэрэг дэлхийн сорилтуудыг шийдвэрлэхийн тулд Хятад улстай нягт хамтран ажиллахаар төлөвлөж байгаа бололтой.
ЕХ болон Хятад улсууд сайн харилцаатай байгаа ба ирэх онд харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх болно гэж Фон дер Лейен онцолсон. Хятад улс дэлхийн үйл хэрэгт жинтэй байр суурь эзэлдэг тул Европын холбоо тус улстай сайн харилцаатай байх нь чухал юм. Ингэснээр уур амьсгалын өөрчлөлт, Украины хямрал зэрэг дэлхийн сорилтуудыг илүү сайн шийдэж чадах эсэхийг тодорхойлох болно гэж ЕХ-ны коммисын дарга үзлээ.
Эх сурвалж: Xinhua News
Холбоотой мэдээ