Лэйкерсийн дараагийн дасгалжуулагч хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2024.05.07-нд нийтлэгдсэн

Лэйкерсийн дараагийн дасгалжуулагч хэн бэ?

Лэйкерсийн дараагийн дасгалжуулагч хэн бэ?

NBA-ийн өнө удаан түүхт Лос Анжелес Лэйкерс баг саяхан өөрсдийн ахлах дасгалжуулагч Дарвин Хэмийг халж буйгаа зарласан. Өдгөө 50 настай Хэм Лэйкерсийг хоёр улирал дасгалжуулахдаа 90-74 гэсэн хожил, хожигдлын харьцаатай байсан бөгөөд өнгөрсөн жил улирлын дундуурх тэмцээнд түрүүлсэн билээ. Гэвч эзэд, фэнүүд Ларри О’Брайны цомыг илүүтэйгээр хүссэн.

Тэгвэл ирэх улирал Лэйкерсийг хэн дасгалжуулах вэ? Дараах нэрс яригдаж байна.

МАЙК БУДЕНХОЛЬЦЕР

Бакстай аварга авч, намтараа арвижуулсан Буденхольцер Лэйкерстэй нэр холбогдсон.

ТЕРРИ СТОТТС

Портланд Трэйл Блезерсийг дасгалжулагч асан Терри Стоттс 2022 онд ч Лэйкерсийн дасгалжуулагчид яригдаж байсан. Гэхдээ Баксын туслахаар очиж байв. Харин энэ удаад боломжтой харагдаж байна.

ФИЛ ХЭНДИ

Лэйкерсийн дасгалжуулагчид дотроос тоглогч нарт хамгийн хүндлэгдсэн гэгддэг Фил Хэнди удаан хугацаанд ахлах дасгалжуулагчийн албан тушаалд яригдаж байгаа. Туслах дасгалжуулагчийн хувиар гурван өөр багт гурван удаа аварга үзсэн түүнд Лэйкерс энэ удаад боломж олгох болов уу?

ЖЖ РЕДИК

ЛеБрон Жэймстэй сайн харилцаатай, подкастын хамтрагч болсон ЖЖ Редикийн нэр сүүлийн үед хүчтэй яригдаж байна. Лигийн шилдэг шидэгчээс телевизийн аналист болж хоёр дахь амьдралаа эхлүүлсэн тэрбээр дасгалжуулагчийн туршлага гэх зүйл үгүй ч толгой сайтай, сийрэг нэгэн.

СЭМ КАССЕЛЛ

Лигт хамгийн удаан туслах дасгалжуулагч хийж буй эрхмүүдийн нэг бол Сэм Касселл. Тоглогч ахуйдаа хоёр ч удаа NBA-ийн аварга болсон тэрбээр энэ улирал Бостон Селтиксийн арын албанд зүтгэж байна. Баг нь ч лигт түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багаар нэрлэгдэж буй.

КРИС КВИНН

Тамирчин ахуйдаа Грег Поповичийн удирдлага дор тоглож байсан тэрбээр 2014 оноос хойш Хитэд Эрик Споэлстрагийн туслахаар ажиллаж буй. Үе, үе бусад багуудын ахлах дасгалжуулагчийн албан тушаалд яригддаг ч Хитээс холдоогүй л явна.

ЖЭЙ РАЙТ

NCAA-д Виллановагийн их сургуулийг удирдаж хоёр ч удаа түрүүлсэн Жэй Райт 2022 онд дасгалжуулагчийн ажлаасаа түр завсарласан. Эргэн ирэхдээ NBA-д ажил олж магадгүй гэх яриа гарсан. Гэхдээ оюутны лигт түрүүлсэн дасгалжуулагч бүр NBA-д амжилт олсон тохиолдол бараг үгүй.

ДЭВИД АДЕЛМАН

NBA-ийн дасгалжуулагч асан Рик Аделманы хүү Дэвид өдгөө Денвер Наггетсын туслахаар ажиллаж буй. Тэрбээр дасгалжуулагчийн замналаа Миннесота Тимберволвесоос эхлүүлж, тамирчдын хөгжлийг хариуцдаг байв. Түүнээс хойш Орландо Мэжик, Денвер Наггетс багуудаар дамжжээ. Магадгүй Дэвид Лэйкерст ирвэл тэд Наггетсыг хожих аргаа олчих боломжтой.

Хоёр жил тутам дасгалжуулагчаа солиод буй Лэйкерс энэ удаад урт хугацаанд хамтран ажиллах, амжилт гаргах тэр нэгэн дасгалжуулагчаа хайж байна

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж