Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 2016 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ‘Жолооны зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг хүчингүй болгосон шийдвэрийг гарч, Баасан /2024.05.10/ гаригаас эхлэн дагаж мөрдөхөөр болсон. "Жолооны зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ын дагуу жолооч бүр зөрчлийн 10 оноотой болж, замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэл, нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо хасч байхаар болсон билээ. Тэгвэл уг журмыг ямар үндэслэлээр хүчингүй болгосон талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Оюунтунгалагаас тодрууллаа.
-Жолооны зөрчлийн бүртгэлийн 10 оноог хасах журмыг яагаад хүчингүй болгосон бэ?
-Жолоочийн зөрчлийн оноог тооцож 10 оноо дууссан тохиолдолд автоматаар эрхийг нь хасч, давхар шийтгэл оногдуулдаг байсан нь Монгол Улсын Засгийн газраас хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулсан, давхардал, хийдэл бий болгож байсан асуудал гэж тогтоосон. Тиймээс ‘Жолооны зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-д дүн шинжилгээ хийж, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажилласан. Үүний дагуу 2024 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ‘Жолооны зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг хүчингүй болгож, шийдвэрийг хэрэгжүүлэхээр болсон.
-Яг ямар хуулийн зүйл, заалт зөрчсөн гэсэн үг вэ. Хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан гэх ямар хуулийн заалтыг зөрчиж байна вэ?
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8.3-т заасны дагуу Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах, мөн тус хуулийн 18.1.3-т зааснаар зөрчлийн оноо тогтоосон хязгаарт хүрсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болж, тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болох зэрэг нь хүний үндсэн эрх болох зорчих эрхийг хуульчилсан дэд актаар хязгаарлах нөхцөлийг үүсгэж байна.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 19.2-т заасан “Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно” гэсэн зарчимд нийцэхгүй байна.
Түүнчлэн хүний эрхийн түгээмэл тунхаглалын 13.1-д “Хэн боловч улсынхаа дотор чөлөөтэй зорчих, оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй.”, 29.2-т “Хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ гагцхүү бусдын эрх, эрх чөлөөг зохих ёсоор хүлээн зөвшөөрч хүндлэх, ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлага, нийгмийн хэв журам, ерөнхий сайн сайхан байдлыг хангах үүднээс хуульчлан тогтоосноос өөр хязгаарлалтад өртөгдөх ёсгүй” хэмээн тус тус заасан. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16.18-д “Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тул зөвхөн хуулиар хязгаарлаж болно” хэмээн заасан байдаг.
Иймд хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлж, хүний эрхийг хуулиас доогуур эрэмбийн актаар дордуулахаас сэргийлэх нь Үндсэн хуулийн 70.1-т заасан “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрэн нийцсэн байх” хэмээх шаардлагыг хангана.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-т заасан шударга ёсны зарчмийн дагуу зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байж, энэхүү шударга ёсны зарчимд нийцэх учиртай. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 14.7-д заасны дагуу жолоочийн гаргасан зөрчилд торгуулийн шийтгэл ногдуулахаас гадна зөрчлийн оноо хасаж, улмаар зөрчлийн оноо тогтоосон хязгаарт хүрснээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дуусгавар болгож байгаа нь дээрх шударга ёсны зарчимд нийцэхгүйн зэрэгцээ нэг зөрчлийн үйлдэлд давхар хариуцлага ногдуулан жолоочийн эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзсэн.
-Журмыг хүчингүй болгосноор ямар эерэг болон сөрөг тал үүсэх вэ?
-Дээрх журмыг хүчингүй болгосноор дээр дурдсан хүний үндсэн эрх хангагдаж, жолоочийн эрх зүйн байдлыг дээшлүүлнэ. Өөрөөр хэлбэл, дээрх журмын дагуу жолоочийн бүртгэлийн оноо дууссан тохиолдолд тухайн жолоочийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйд тооцдог байсан нь зогсох юм. Ингэснээр зөрчил гаргасан жолооч Зөрчлийн тухай хуулиар торгууль төлөхийн зэрэгцээ давхар зөрчлийн оноо хасагддаг байсан явдал арилна.
Цаашид, Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг журмаар хязгаарлаж, улмаар хариуцлага ногдуулдаг байдлыг арилгахад томоохон нөлөө үзүүлэхийн зэрэгцээ иргэдийн эрх зүйн ухамсар дээшилнэ гэж үзэж байна.
Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.3-т заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.” гэсэн зарчим хэрэгжинэ. Нэг зөрчилд нэг хариуцлага оногдуулах буюу шийтгэл нь гаргасан зөрчилд тохирсон байх тэгш, шударга ёсны зарчим хэрэгжих боломжтой болох юм.
BridgetRamirez 2024-05-07 109.248.143.151
Харуулах боломжгүй.
VanessaBarnes 2024-05-07 109.248.205.99
Харуулах боломжгүй.
HeatherAdams 2024-05-07 109.248.138.72
Харуулах боломжгүй.
VeronicaThurman 2024-05-07 46.8.22.118
Харуулах боломжгүй.
TiffanyPressley 2024-05-07 45.11.20.109
Харуулах боломжгүй.
CarmenFaucher 2024-05-07 109.248.166.251
Харуулах боломжгүй.
PriscillaFalt 2024-05-07 188.130.184.130
Харуулах боломжгүй.
LuciaLoos 2024-05-07 46.8.15.144
Харуулах боломжгүй.
TracyLewis 2024-05-07 194.34.248.64
Харуулах боломжгүй.
MichelleChambers 2024-05-07 46.8.57.96
Харуулах боломжгүй.
KatieSullivan 2024-05-07 46.8.154.196
Харуулах боломжгүй.
LisaLaroya 2024-05-07 109.248.13.177
Харуулах боломжгүй.
JenniferGibson 2024-05-07 188.130.218.232
Харуулах боломжгүй.
LeslieManzanares 2024-05-07 95.182.126.85
Харуулах боломжгүй.
KimJones 2024-05-07 94.158.190.173
Харуулах боломжгүй.
LauraCarter 2024-05-07 46.8.222.126
Харуулах боломжгүй.
CarolynGordon 2024-05-07 109.248.54.35
Харуулах боломжгүй.
BethGreene 2024-05-07 194.35.113.179
Харуулах боломжгүй.
NancyCristian 2024-05-07 109.248.204.99
Харуулах боломжгүй.
DamarisRuiz 2024-05-07 45.86.1.132
Харуулах боломжгүй.
SierraKiana 2024-05-07 45.86.0.250
Харуулах боломжгүй.
ChristinLawrenson 2024-05-07 46.8.22.223
Харуулах боломжгүй.
JessicaLowe 2024-05-07 45.11.21.208
Харуулах боломжгүй.
BeckyKohler 2024-05-07 46.8.16.51
Харуулах боломжгүй.
SarahBurroughs 2024-05-07 45.11.21.248
Харуулах боломжгүй.
SarahJones 2024-05-07 188.130.221.180
Харуулах боломжгүй.
CourtneyThompson 2024-05-07 109.248.13.4
Харуулах боломжгүй.
AngelaBrown 2024-05-07 188.130.189.24
Харуулах боломжгүй.
CaseyBrooks 2024-05-07 109.248.128.68
Харуулах боломжгүй.
MelanieJordan 2024-05-07 188.130.129.246
Харуулах боломжгүй.
ChristineJohnson 2024-05-07 188.130.136.201
Харуулах боломжгүй.
AnaTorres 2024-05-07 188.130.210.12
Харуулах боломжгүй.
LauraMyers 2024-05-07 95.182.127.153
Харуулах боломжгүй.
MelaFabulouz 2024-05-07 109.248.12.174
Харуулах боломжгүй.
JuanitaIdeker 2024-05-07 109.248.166.158
Харуулах боломжгүй.
AishaPatterson 2024-05-07 185.181.246.39
Харуулах боломжгүй.
10 onoo heregtei shuu! 2024-05-07 103.168.34.106
10 onoogoo sergeegeechee..hamgiin chuhal shuu dee.jolooch huuli durem zurchihgui zugeer bdag..bad durem zurchsun tohiolfold torgoh mungun dungee 10 dahin nemegduuleeche.ingej bj durme bieluulj huulia deedeldeg bolno ! delhiin jishig shuu dee !!
LisaJensen 2024-05-07 109.248.205.6
Харуулах боломжгүй.
TinaTrenfield 2024-05-07 46.8.222.111
Харуулах боломжгүй.
JackieHughes 2024-05-07 46.8.212.161
Харуулах боломжгүй.
StephanieLetta 2024-05-07 46.8.17.15
Харуулах боломжгүй.
MeganRusso 2024-05-07 188.130.128.239
Харуулах боломжгүй.
NikkiAerin 2024-05-07 45.81.136.94
Харуулах боломжгүй.
SaraCochnauer 2024-05-07 213.226.101.115
Харуулах боломжгүй.
KimberlyMorgan 2024-05-07 188.130.128.83
Харуулах боломжгүй.
AllisonRussell 2024-05-07 95.182.126.28
Харуулах боломжгүй.
Bold o 2024-05-07 116.120.126.36
Солонгост жолоочийн зөрчилийн оноо бас байдаг ш дээ…зөрчил гаргасан бол торгуулиа ч төлнө оноо ч хасагдаад явдаг учираас бүгд маш хариуцлагатай тэгээд дээр нь замын хөдөлгөөнд соёлтой оролцдог юм…
OmarFlood 2024-05-07 109.248.204.72
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-07 76.66.121.43
baruund amerik kanadad iim onoo bdag torguulia tulnu onoo ch hasna iim bj jolooch hariutslagatai bdag yum daa
Нэргүй 2024-05-07 202.55.191.194
ИХ ЗӨВ ШИЙДВЭР БАЙЛАА ХУУЛИЙН ДАГУУ ТОРГУУЛИАД БАЙХАД ДАВХАР ХАЧИН ЮМ ГАРГАЧААД БАЙСАН ЮМ. ОНОО ДУУСЧ ЭРХ ХАСАГДАХАД ЭРХЭЭ СЭРГЭЭХИЙН ТУЛД АСУУДЛЫГ ЗОХИЦУУЛАХ ШААРДЛАГАТАЙ ТУЛГАРЧ БАЙЛАА
MariaBrown 2024-05-07 188.130.129.13
Харуулах боломжгүй.
zochin 2024-05-07 139.5.218.14
unen l dee. neg zorchild torguuli onoosnoo nemeed onoo hasaj davhar shiitgel bolj baisan.
иргэн 2024-05-07 192.82.65.32
ИЙМ ХӨГИЙН ЮМААР АРД ТҮМНИЙГ ХУУРЧ БАЙХААР НДШ ЭЭ БУУРУУЛААЧЭЭ