Иргэдийн анхаарлыг ихэд татаж, нэр холбогдсон л бол нам дотроосоо байсан ч намтар түүхтэй нь зарлаж, хариуцлагыг утгаар нь тооцож, нийтэд үйлдлийг нь илчлэхээ зарласан ээлжит сонсголын нэг бол "ногоон автобусны сонсгол".
Сүр дуулиантай танилцуулга бэлтгэж, Сүхбаатарын талбайдаа нийтэд нь зогсоож, олон нийтээр автобусны үнэлгээг хийлгэж байсан үе хэдхэн сарын өмнө. Түүгээр ч зогсохгүй мафижсан худалдан авалтын ажлыг санаачилснаас эхлээд зохион байгуулсан хүртэл нэр холбогдсон бүх хүнийг нийтээр нь баримттай шалгахаа түр хорооны ажлын хэсэг нь ам гарсан.
Цагаан сараас өмнө хийхээр төлөвлөж байсан ч цаад агуулгаараа боломжгүй болж, УИХ-ын хаврын ээлжит чуулганы үеэр зохион байгуулахаар дахин товлосон ч сонсголын ирц нь бүрдээгүй. Ийн явсаар УИХ-ын ээлжит сонгуулийн сүрд дарагдаж, "ногоон" тодотголтой автобусны хэрэг намжив бололтой.
Өнгөрсөн гуравдугаар сард "ногоон автобусны худалдан авалтыг шалгах түр хороо" анхны хурлаа хийж даргаа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг сонгосон. Үүрэгт ажлаа хүлээн авсан шинэхэн дарга өнөө, маргаашгүй л нээлттэй сонсголоо хийнэ гэж байв. Өнгөн дээрээ өчнөөн хурдлуулж, яаралтай хуралдах товтой мэт харагдаж байсан ч хачир дээрээ бодит амьдралын агуулгаараа тус сонсгол хойшлох нь цаг хугацааны л асуудал.
320 ОРЧИМ ТЭРБУМЫН ХОХИРЛЫН 75 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ "ТЭНҮҮН-ОГОО"-ГООС ХУРААНА
Улсын төсвийн 318 тэрбум төгрөгөөр худалдан авсан "ногоон автобус" хуучин байсан нь тогтоогдсон учраас нийслэлийн тухайн үеийн холбогдох удирдлага, албан тушаалтнуудыг хуулийн байгууллага шалгасан. Түүгээр ч зогсохгүй Хотын дарга асан Д.Сумъяабазар, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нар албан тушаалаасаа огцорсон юм. Харин өдгөө энэхүү худалдан авалттай холбогдуулж АТГ-аас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж буй.
Ногоон автобсуны хэрэгт "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг холбогдсон. Улмаар нийслэлд учирсан хохирлыг тус компаниар нөхөн төлүүлэхээр болсон байдаг.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг өмнө нь мэдээлэл өгөх үеэрээ тендерийн баталгаанд тавьсан 11.5 тэрбум төгрөгийг царцааж, улсын төсөвт татсан. Үлдсэн 76 тэрбум төгрөгийн хохирлыг тус компанийн нийтийн тээврийн зориулалттай хөрөнгүүдийг үнэлж авах асуудал хуулийн байгууллага шалгах явцад яригдсан. Тэрбээр, "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуягийн зарим хөрөнгө үнэлэгдээгүй. Үүнд дахин тодруулга хийж, АТГ-аас эцсийн байдлаар 75 орчим тэрбум төгрөгт үнэлсэн хөрөнгийг өгье гэсэн.
Эдгээр нь нийтийн тээврийн зориулалттай автобус баазууд, гарааш, газрын эрх, засварын төвүүд байгаа гэх тайлбарыг хэлж байсан.
Тэгвэл тус компанийн 75 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авсан талаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг өнгөрёөн долоо хоногт /2024.04.29/ НИТХ-ын хуралдаанд танилцууллаа.
НЭЭЛТТЭЙ СОНСГОЛООС ӨМНӨ ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ НЬ БОЛОХ БАЙСАН Ч МӨН Л ХОЙШЛОВ
"Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг өнгөрсөн сард /2024.04.24/ товлосон ч өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшлуулжээ. Тодруулбал, нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарласан хуралдаан яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу 2024 оны тавдугаар сарын 20-ны өдөр хүртэл хойшилсон.
Энэ хэргийг хоёр сарын өмнө /2024.03.11/ шүүхэд шилжүүлсэн бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийсэн эсэхийг хэлэлцэх байв. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосныг хуулийн байгууллагаас тогтоосон байдаг.
Автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийсэн гэдгийг хуулийн байгууллага тогтоосон талаар өмнө нь мэдээлж байв. Хохирол 134.5 тэрбум төгрөг бөгөөд үүнээс мөрдөгчид 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан гэдэг мэдээллийг өгсөн.
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
СОНСГОЛЫГ САНААТАЙГААР ХОЙШЛУУЛСАН УУ?
Иргэдийн дунд ийм хардлага, эргэлзээ төрж буй юм. Өнгөрсөн долоо хоногт хянан шалгах түр хорооны хурал ирц бүрдээгүйгээс хуралдаагүй. Тус хурлаар нэгдүгээрт, нээлттэй сонсголын тов товлох, хоёрдугаарт, түр хорооны дэг батлах, гуравдугаарт, гэрчүүдийн нэрсийг батлах тогтоол гаргах байсан.
Нээлттэй сонсголыг өнөөдөр, маргааш /2024.05.07-08/ хийхээр түр хорооны гишүүд мэдээлж байсан ч ирцээс болж цуцлагдсан.
Тус түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнийн хэлснээр, хянан шалгагч шигжээчид бүх асуудлуудыг тодруулж, судалж дууссан. Хамгийн гол нь УИХ-ын сонгуультай холбоотой гишүүд тойрогтоо ажлаад байгаа учир ирц бүрдэхгүй, түр хорооны хурал хоёр удаа хойшиллоо. Санаатайгаар хойшлуулж байгаа зүйл байхгүй. Нийт 103 гэрч дуудахаар болсон. Ямар ч байсан тов гараагүй нээлттэй сонсгол баттай болно гэсэн юм.
HeatherRoth 2024-05-07 109.248.143.247
Харуулах боломжгүй.
LisaZenzola 2024-05-07 109.248.15.99
Харуулах боломжгүй.
BridgetRamirez 2024-05-07 109.248.143.151
Харуулах боломжгүй.
HeatherAdams 2024-05-07 109.248.138.72
Харуулах боломжгүй.
TiffanyPressley 2024-05-07 45.11.20.109
Харуулах боломжгүй.
CarmenFaucher 2024-05-07 109.248.166.251
Харуулах боломжгүй.
PriscillaFalt 2024-05-07 188.130.184.130
Харуулах боломжгүй.
LuciaLoos 2024-05-07 46.8.15.144
Харуулах боломжгүй.
TracyLewis 2024-05-07 194.34.248.64
Харуулах боломжгүй.
MichelleChambers 2024-05-07 46.8.57.96
Харуулах боломжгүй.
KatieSullivan 2024-05-07 46.8.154.196
Харуулах боломжгүй.
LisaLaroya 2024-05-07 109.248.13.177
Харуулах боломжгүй.
JenniferGibson 2024-05-07 188.130.218.232
Харуулах боломжгүй.
LeslieManzanares 2024-05-07 95.182.126.85
Харуулах боломжгүй.
KimJones 2024-05-07 94.158.190.173
Харуулах боломжгүй.
LauraCarter 2024-05-07 46.8.222.126
Харуулах боломжгүй.
CarolynGordon 2024-05-07 109.248.54.35
Харуулах боломжгүй.
BethGreene 2024-05-07 194.35.113.179
Харуулах боломжгүй.
NancyCristian 2024-05-07 109.248.204.99
Харуулах боломжгүй.
DamarisRuiz 2024-05-07 45.86.1.132
Харуулах боломжгүй.
SierraKiana 2024-05-07 45.86.0.250
Харуулах боломжгүй.
ChristinLawrenson 2024-05-07 46.8.22.223
Харуулах боломжгүй.
JessicaLowe 2024-05-07 45.11.21.208
Харуулах боломжгүй.
Хаха 2024-05-07 202.9.40.215
Сумбузар гоё худлаа ярина гэж нямбаатр ятгаж хотын дарга болгуулсан аль эрт автобусны хор хиигдсэн гээд нэг нэвтрүүлгээр гарсан тэгжл ойлгосон бөөн хорууд байдаг пм бишүү
BeckyKohler 2024-05-07 46.8.16.51
Харуулах боломжгүй.
SarahBurroughs 2024-05-07 45.11.21.248
Харуулах боломжгүй.
SarahJones 2024-05-07 188.130.221.180
Харуулах боломжгүй.
CourtneyThompson 2024-05-07 109.248.13.4
Харуулах боломжгүй.
AngelaBrown 2024-05-07 188.130.189.24
Харуулах боломжгүй.
CaseyBrooks 2024-05-07 109.248.128.68
Харуулах боломжгүй.
MelanieJordan 2024-05-07 188.130.129.246
Харуулах боломжгүй.
ChristineJohnson 2024-05-07 188.130.136.201
Харуулах боломжгүй.
AnaTorres 2024-05-07 188.130.210.12
Харуулах боломжгүй.
LauraMyers 2024-05-07 95.182.127.153
Харуулах боломжгүй.
MelaFabulouz 2024-05-07 109.248.12.174
Харуулах боломжгүй.
JuanitaIdeker 2024-05-07 109.248.166.158
Харуулах боломжгүй.
AishaPatterson 2024-05-07 185.181.246.39
Харуулах боломжгүй.
LisaJensen 2024-05-07 109.248.205.6
Харуулах боломжгүй.
TinaTrenfield 2024-05-07 46.8.222.111
Харуулах боломжгүй.
JackieHughes 2024-05-07 46.8.212.161
Харуулах боломжгүй.
StephanieLetta 2024-05-07 46.8.17.15
Харуулах боломжгүй.
MeganRusso 2024-05-07 188.130.128.239
Харуулах боломжгүй.
NikkiAerin 2024-05-07 45.81.136.94
Харуулах боломжгүй.
SaraCochnauer 2024-05-07 213.226.101.115
Харуулах боломжгүй.
Зочин 2024-05-07 59.153.114.113
МАНгас-мафи сонгуулийн өмнө хулгайгаа дэлгэхгүй нь тодорхой…
Zochin 2024-05-07 59.153.113.129
Naad Ganhuyag chin uul uurhai geed ih yumtai gee biz dee. Hurehgui bol ternees ni huraagaad avaach.
KimberlyMorgan 2024-05-07 188.130.128.83
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-07 103.145.234.51
Ногоон автобусны мөнгө угаалт нь Намын сонгуулийн санхүүжилт юм байна лжж шүү дээ.
AllisonRussell 2024-05-07 95.182.126.28
Харуулах боломжгүй.
OmarFlood 2024-05-07 109.248.204.72
Харуулах боломжгүй.
MariaBrown 2024-05-07 188.130.129.13
Харуулах боломжгүй.