NFL-ийн тоглогчийн үсийг нэг сая ам.доллараар даатгажээ

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

NFL-ийн тоглогчийн үсийг нэг сая ам.доллараар даатгажээ

NFL буюу Хойд Америкийн Үндэсний хөлбөмбөгийн лигийн fashion icon гэгддэг Трой Поламалугийн дуулган дороос сэгсийж харагддаг урт, хар, буржгар үсийг шампунь үйлдвэрлэгч компани нэг сая ам.доллараар даатгажээ. “Питтсбург Стийлерс” багийн хамгаалагч Поламалу нэг метр урттай үснээсээ болж америк хөлбөмбөгийн талбайд нэг бус удаа асуудалд өртөж байсан юм. Өрсөлдөгчид нь ч түүний үсийг гол зэвсгээ болгон ашиглах тохиолдол гардаг байлаа.

Поламалу Procter & Gamble компанийн АНУ дахь брэндтэй спонсорын гэрээ байгуулсан учир түүнийг илэрхийлэгч гол хүчин зүйл болсон гоёмсог үсийг нь тус компани даатгахаар шийдэж, Лондонгийн Lloyd компанид хандсан байна. Гэхдээ ямар нөхцөлд ямар хэмжээний даатгал олгох талаар мэдээлэл өгөөгүй ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж