Парисын олимпийн 3х3 сагсан бөмбөгийн эрх олгох хоёр дахь тэмцээн Японы Үцүномияа хотод болж, аваргуудаа тодрууллаа. Эрэгтэй, эмэгтэй тус бүр найман улсын шигшээ баг ердөө ганцхан эрхийн төлөө өрсөлдсөн бөгөөд Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг оролцов.
Хэсэгт хуваагдсан байдал, оролцож буй багуудын чансаа, бэлтгэлжилт зэргийг харвал Монголын баг олимпийн эрх авах боломж бүрэн байсан. Олимпийн эрх авах хамгийн бодит хувилбар нь энэ удаагийн тэмцээн байсан гэхэд хилсдэхгүй. Харамсалтай нь санаснаар болсонгүй.
Канад мэргэжилтэн Стив Сэрийн удирдлага дор Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, О.Энхбаатар, А.Ананд гэсэн бүрэлдэхүүнтэй өрсөлдсөн. Эхний тоглолтдоо Японд илт давуу ожигдож, тун тааруу эхлэлийг тавьсан. Гэхдээ дараагийн тоглолтдоо Францыг 21-17 гэсэн харьцаатай хожиж, хэсгээс гарах найдвараа хадгалав. Улмаар сүүлийн тоглолтдоо Египетийг хожиж, өмнөх тэмцээнд хожигдсон хариугаа авчээ. Нөгөө талд Францын шигшээ Японыг 21-10 гэсэн харьцаатай хожсоноор онооны зөрүүгээр Монголын шигшээ хоёрдугаар байраар хэсгээсээ шалгарсан юм.
Хагас шигшээд А хэсгийн тэргүүн баг Нидерландтай учраа таарсан. Өмнөх тэмцээний финалд хүрч, Латвид харамсалтайгаар хожигдсон "Улбар шарууд" Монголын эсрэг сайн тоглолтоо харуулж, түвшин илүү гэдгээ баталж, 21-11 гэсэн харьцаатай хожиж, дахин финалд хүрчээ.
Эхний тэмцээнд хэсгээсээ ч гарч чадаагүй Монгол энэ удаад хагас шигшээд хүрч, амжилтаа ахиулав.
Финалд Нидерланд, Литви үлдэж, Нидерланд дийлснээр Парисын олимпийг зорих эрхээ авчээ. Эмэгтэйчүүдийн ганц эрхийг Азийн аварга Австралийн шигшээ Канадыг хожсон амжилтаараа хүртэв.Бүх мэдээ
Одоо Парисын олимпийн эрх олгох сүүлийн тэмцээн Унгарт тавдугаар сарын 16-наас 19-ний өдрүүдэд болно.
Монголын эрэгтэй болон эмэгтэй шигшээ багууд өрсөлдөнө. Эхний гурван байрт орсон зургаан улс олимпийн эрхээ авна. Монголын эрэгтэй шигшээ баг D хэсэгт Бельги, Япон, Польштой орсон бол эмэгтэй шигшээ С хэсэгт Испани, Япон, Египеттэй оржээ.
Холбоотой мэдээ