Палестинчуудыг зүүн Рафахын зарим хэсгийг орхин гарахыг тушаажээ

Хуучирсан мэдээ: 2024.05.06-нд нийтлэгдсэн

Палестинчуудыг зүүн Рафахын зарим хэсгийг орхин гарахыг тушаажээ

Палестинчуудыг зүүн Рафахын зарим хэсгийг орхин гарахыг тушаажээ

Израилийн арми Газын өмнөд хэсэгт "хязгаарлагдмал" ажиллагаа явуулах гэж байгаа тул палестинчуудыг зүүн Рафахын зарим хэсгийг орхин гарахыг тушаасан байна. Хан Юнис, аль-Маваси  дахь "өргөтгөсөн хүмүүнлэгийн бүс" рүү 100 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Долоон сар үргэлжилсэн дайны дараа Израиль Хамасыг ялахын тулд Рафахыг бүрэн эзлэх ёстой гэж үзэв. Гэвч  нүүлгэн шилжүүлж буй тус бүс руу дайрвал гамшгийн үр дагаварт хүрнэ гэж НҮБ болон АНУ анхаарууллаа.

Газад тусламжийн гол нэвтрэх цэг болох Керем Шалом хилийн боомт руу Хамас бүлэглэлийн пуужингаар харважээ.Үүний өмнө Израилийн арми Рафахад довтолсноор нэг шөнийн дотор гурван цэрэг, 19 палестинчүүд амиа алдсан. АНЭУ, Египитын зуучлагч нар гал зогсоох хэлэлцээр хэдэн өдөр хийх гэж оролдсон ч тодорхой шийдвэрт хүрээгүй үед халдлага болсон байна.

Израилийн Батлан хамгаалах хүчний (IDF) хэвлэлийн төлөөлөгч дэд хурандаа Надав Шошани Рафахад хийхээр төлөвлөж буй ажиллагаа нь "хязгаарлагдмал цар хүрээтэй" гэдгийг онцолжээ.

Тус үйл ажиллагаа хэзээ явагдах нь тодорхойгүй ч  100 мянга орчим хүнийг "аажмаар" нүүлгэн шилжүүлнэ гэж Шошани мэдэгдсэн байна. Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хэдэн сарын турш Хамасын эсрэг бүрэн хэмжээний довтолгоо хийхгүйгээр ялалт байгуулах боломжгүй гэж мэдэгдсээр ирсэн. Тэрбээр Рафахад Хамасын мянга мянган цэрэгтэй дөрвөн батальон байгаа гэж мэдэгдсэн байна. Израиль болон ойрын холбоотон АНУ-ын албаны хүмүүс өөр, илүү төвлөрсөн төлөвлөгөөний талаар хэлэлцэхээр уулзалт хийж байна. Нүүлгэн шилжүүлэх шинэ тушаалууд эдгээрийн нэг хэсэг эсэх нь тодорхойгүй байна.  Аравдугаар сарын 7-нд Хамас бүлэглэл Израилийн өмнөд хэсэг рүү дайран орж, 1,2 мянга орчим хүний аминд хүрч, 252 хүнийг барьцаалснаар Газын зурвас дахь дайн эхэлсэн. Түүнээс хойш Газын зурваст 34,6 мянга гаруй хүн амь үрэгдлээ гэж Хамас удирддаг Эрүүл мэндийн яам мэдэгдэв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж