Мадонна тавдугаар сарын 4-ний орой Копакабана далайн эрэг дээр үнэ төлбөргүй тоглолт хийж, Рио-де–Жанейрог аварга том бүжгийн талбар болгожээ. Уг тоглолт нь аравдугаар сард Лондонд эхэлсэн түүний анхны ретроспектив болох "The Celebration Tour"-ын сүүлчийн шоу байлаа. "Попын хатан хаан" гэгдэх Мадонна далайн эргийн шоугаа 1998 онд хит болсон "Nothing Really Matters" дуугаараа эхлүүлсэн. Тоглолт эхлэлээсээ төгсгөл хүртэл шүтэн бишрэгчдийн шуугианаар дүүрэн байжээ. Эргийн ойролцоох зочид буудлуудад мөн адил Мадоннагийн дуулалт сонсогдсон ба нийт 1,6 сая хүн үзсэн байна.
Мадонна "Like A Virgin", "Hung Up" зэрэг сонгодог хит дуунуудаа дуулжээ. "Залбирал шиг"-ийн оршилд түүний толгойг бүхэлд нь хар нөмрөгөөр бүрхэж, гартаа rosary барьсан байв. Тоглолтын хамгийн оргил үе нь ДОХ-ын улмаас амиа алдсан хүмүүст хүндэтгэл үзүүлэх мөч байжээ. "Live to Tell" дуугаа тус өвчнөөр өвчилсөн болон гэр бүлийнхэнд нь зориулж дуулсан ба том дэлгэцээр хар цагаан зургийг нь үзүүлсэн байна. "The Celebration Tour"-д Бразилын уран бүтээлч Анитта, Пабло Виттар нар оролцсон байна. Уг тоглолтыг 1987 онд Парисын Парк дес Скод Мадоннаг үзэх гэж ирсэн 130 мянган хүнээс арав дахин их хүн үзсэн үзүүлэлт гарчээ. Мадоннагийн албан ёсны вэб сайтад энэхүү шоуг сүүлийн 40 жил болоогүй хамгийн том тоглолт болсон гэж тодорхойлсон байна.
Эх сурвалж: ABC News
Холбоотой мэдээ