Лондон: Таксины жолооч нар 250 сая фунт стерлинг нэхэмжилж байна

Хуучирсан мэдээ: 2024.05.06-нд нийтлэгдсэн

Лондон: Таксины жолооч нар 250 сая фунт стерлинг нэхэмжилж байна

Лондон: Таксины жолооч нар 250 сая фунт стерлинг нэхэмжилж байна

Парис, Австрали зэрэг хэд хэдэн газар таксины жолооч нар "Uber" компанийг орлого алдагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд өгчээ. Лондонгийн 10 мянга гаруй таксины жолооч нар мөн адил шалтгаанаар "Uber" компанийг шүүхэд өгч, 250 сая фунт стерлинг нэхэмжилсэн байна. Тэдний хувьд "Uber" хууль бус аргаар Лондонд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан гэж үзсэн. "Mishcon de Reya" хуулийн фирм болон нэхэмжлэлийг хангаж буй "RGL Management"  компани 10 мянга гаруй таксины жолооч тус бүр 25 мянган фунт стерлингийн нөхөн төлбөр авах магадлалтай гэж мэдэгдсэн байна. Мөн  “Transport for London” (TfL) компани бизнесийн загвараа ил тод байлгаагүйн улмаас "Uber"-д хувийн түрээсийн операторын лиценз олгосон гэж мэдэгджээ.

"Uber" компани  "TfL" -д бүх дуудлагын такси  захиалгыг  мэдэгдэх болно гэж хэлэлцээр байгуулсан. Гэвч "TfL"  компанийн такси жолооч нарт бус захиалгын жолооч нарт илүү боломж олгосон гэж хуулийн фирьм мэдэгджээ. Энэ нь орон нутгийн тээврийн хууль тогтоомжийн дагуу хэд хэдэн хууль эрх зүйн үр дагаварт хүргэж болзошгүй юм. "Uber"  компани шүүхийн нэхэмжлэлийн талаар мэдсэн даруйдаа Лондонгийн хар такси жолооч нартай хэлэлцээ байгуулахыг оролдсон ч бүтэлгүйтсэн аж.

"Uber" компани дэлхийн томоохон хөгжилт орнуудад үйл ажиллагаа явуулдаг дуудлагын такси төв юм. Парис, Лондон, Австрали улс зэрэг улсуудад нэгэн зэрэг шахуу шүүхэд дуудагдаж байна. Учир нь зөвшөөрөлтэй такси үйлчилгээний орлогыг хааж, лицензгүй жолооч нарт илүү боломж олгож буйгаас шалтгаална. Парист 2,5 мянга орчим таксины жолооч тус компанийг шударга бус өрсөлдөөнд буруутгаж байна. Гэвч арилжааны шүүх жолооч нарын эсрэг шийдвэр гаргаснаар  "Uber"  шүүхэд ялалт байгуулсан. Австралид найман мянга орчим жолооч нар мөн шүүхэд хандан, 178 сая ам.долларын нэхэмжлэл үүсгэснээр "Uber" ялалт байгуулж чадаагүй аж.

Эх сурвалж: Euvro News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж