“Монгол гэрийн уламжлалт урлал,зан үйл” өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Монгол гэр” үзэсгэлэнг зохион байгуулж байна
Сүхбаатарын талбайд "Монгол гэр" үзэсгэлэн энэ сарын 4-12-ны хооронд болж байна. “Монгол гэр” үзэсгэлэнг Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас зохион байгуулж байгаа юм.Арга хэмжээнд бүс нутаг,угсаатны онцлог,өвөрмөц байдлыг шингээсэн 25 Монгол гэрийг барьж олон нийтэд сонирхуулан танилцуулж байна. Мөн соёлын биет бус өвийн уламжлалт баяр наадам,зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага, уламжлалт гар урлалын ай савд хамаарах Шинэ гэр барих, найр хийх ёс, зан үйл зэрэг 50 орчим Соёлын боловсролын оролцоот хөтөлбөрийг хүүхэд залуус, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой аж.
2013 онд Монгол гэрийг Юнеско-д соёлын биет бус өвөөр бүртгэсэн.Монгол гэр нь монгол улсаас тус жагсаалтад бүртгэгдсэн зургаа дахь өв болсон.
Холбоотой мэдээ