Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2024.05.06-нд нийтлэгдсэн

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж гэж хэн бэ?

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж гэж хэн бэ?

Улс төрд 80-аад оны төлөөллүүд хүч түрэн орж байгаагийн нэг нь Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд Г.Түвдэндорж.  Түүний тухайд Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газар, Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга зэрэг төрийн өндөр албан тушаалуудад мерит зарчмаар ажиллаж ирсэн, улс төрийн хүрээнд нэр цэвэр залуусын нэг гэгдэж байна.

2006 онд АНУ-ын Нью-Йорк хотын Беркли коллежид Маркетинг, Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн, олон улсын худалдааны мэргэжилтэй. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.

Сангийн яаманд ажиллах хугацаандаа улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн үйл ажиллагаанд олон улсын жишигт нийцсэн аргачлалыг нэвтрүүлж, санхүүжилт, төлөвлөлтийн үйл ажиллагаанд цахим систем нэвтрүүлсэн нь үр дүнгээ өгчээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд байхдаа байгаль орчны салбарт дутагдалтай санхүүжилтийг нөхөх, Итгэлцлийн сан байгуулах ажлын хэсгийг ахалж, ирэх 15 жилийн хугацаанд Өнө мөнх Монгол хөтөлбөр хэрэгжихээр болсон бөгөөд энэ ажлын хүрээнд нийтдээ 198 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг байгаль орчны салбарт татаж чаджээ.

Цар тахлын дараах эдийн засаг унасан цаг үед Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар томилогдож Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хүрээнд ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ажлыг хэрэгжилтээр хангах, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө боловсруулах ажлыг удирдлагаар хангах, МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ, экспортыг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон чиглэлд идэвхтэй ажиллаж байна.

Мөн “Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай анхдагч хуулийн төсөл” боловсруулах ажлыг ахлан ажиллаж, уг хууль Улсын Их Хурлаар батлагдан хэрэгжиж эхлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж