Үнэн алдартны шашны "Улаан өндөгний баяр" тавдугаар сарын 5-ны өдөр болсон. Барууны ихэнх сүмүүд Улаан өндөгний баярыг гуравдугаар сарын 31-нд тэмдэглэдэг боловч Оросын үнэн алдартны сүм өөр хуанли баримталдаг. Христын дахин мэндэлсэн гэгдэх тус өдөр Москва зүүн Украинд нисгэгчгүй онгоцоор цохилт өгөв.
Зеленский "Улаан өндөгний баярын өдөр" үг хэлэхдээ, Оросын түрэмгийллийн эсрэг Бурхан бидний талд байна гэжээ. Москва Бямба гаригт "Шахед 24" нисгэгчгүй онгоцоор харвасан гэж Украины арми мэдээлсэн бөгөөд тус онгоцоос бусад бүх халдлагаас хамгаалж чадсан гэв. Зүүн Харьков мужид халдлагын улмаас зургаан хүн, түүний дотор нэг хүүхэд шархадсан гэж тус мужийн захирагч Олех Синехубов мэдэгдсэн байна. Украинчуудын дийлэнх нь Ортодокс Христэд итгэгчид авч өөр өөр сүмд хуваагдсан байдаг. Ихэнх нь Украины бие даасан Ортодокс сүмд харьяалагддаг. Өрсөлдөгч Украины Ортодокс Сүм нь Орос 2022 онд түрэмгийлэх хүртэл Москва дахь патриархад үнэнч байсан.
Владимир Путин тэргүүтэй мөргөлчид Оросын үнэн алдартны сүмийн тэргүүн Патриарх Кириллийн тэргүүлсэн "Христийн Амилалтын баяр"-ын үдэш буюу Бямба гаригт Москвагийн Аврагч Христийн сүмд хүрэлцэн иржээ. Кремлийн тууштай дэмжигч Кирилл "Орос, ард түмэн, сүм хийд байдаг бүх улс орнуудыг бурхан ивээхийг" хүсчээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Кирилл "Манай Оросын түүхэн газар нутагт болж буй ноцтой үйл явдалд харамсаж байна" гэж мэдэгдэж байв. Үүнийг олон улсын ажиглагчид Украины төрт ёсны байдал үндсэндээ зохиомол зүйл гэсэн Кремлийн яриаг дэмжсэн гэж буруутгажээ. Путин өөрийгөө Оросын үнэн алдартны сүмийн "уламжлалт үнэт зүйлс"-ийн хамгаалагч гэж үзсээр ирсэн ба барууныхан олон жилийн турш тус улсын үзэл бодлыг "доромжилж" ирсэн гэжээ. Орос консерватив хандлагад шилжиж, сүмийн дэмжлэгтэйгээр үр хөндөлтийг хязгаарлах, ЛГБТ-ын эсрэг бодлого явуулж байна.
Эх сурвалж:Euro News
Холбоотой мэдээ