Японы батлан хамгаалахын дэд сайд Монголд ажлын айлчлал хийв

Хуучирсан мэдээ: 2024.05.06-нд нийтлэгдсэн

Японы батлан хамгаалахын дэд сайд Монголд ажлын айлчлал хийв

Японы батлан хамгаалахын дэд сайд Монголд ажлын айлчлал хийв
Монгол, Япон хоёр орны Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Батлан хамгаалахын дэд сайд Макото Оники 2024 оны тавдугаар сарын 5-6-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийлээ.
Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай Япон Улсын Батлан хамгаалахын дэд сайд Макото Оникиг хүндэтгэн угтаж, албан ёсны яриа хэлэлцээ хийж, хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Талууд хамтын ажиллагааны хүрсэн түвшинг бататгаж, өнгөрсөн хоёрдугаар сард хийсэн Батлан хамгаалахын сайд нарын уулзалтаар ярилцсан ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх, батлан хамгаалахын судалгаа, шинжилгээг хөгжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэргийг харилцан тохиролцлоо. Айлчлалын хүрээнд Япон Улсын Батлан хамгаалахын дэд сайд Макото Оники Япон иргэдийн дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлж, мөн Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд зочилж, тус командлалын үйл ажиллагаатай танилцав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж