Зеленскийг эрэн сурвалжилж буй этгээдийн жагсаалтад оруулжээ

Хуучирсан мэдээ: 2024.05.06-нд нийтлэгдсэн

Зеленскийг эрэн сурвалжилж буй этгээдийн жагсаалтад оруулжээ

Зеленскийг эрэн сурвалжилж буй этгээдийн жагсаалтад оруулжээ

Украины ерөнхийлөгч Влодимир Зеленскийг эрэн сурвалжлах жагсаалтад ОХУ оруулжээ. Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр, Зеленскийгээс гадна Украины Петро Прошенко, хуурай замын цэргийн командлагч генерал Александр Павлюк нар жагсаалтад багтсан байна.

ОХУ-ын албан тушаалтнууд уг жагсаалтын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй. Гэхдээ  бие даасан мэдээллийн хэрэгсэл болох "Mediazona" агентлагийн мэдээлснээр, Зеленский болон Порошенко нар өнгөрсөн хоёрдугаар сараас хойш "эрэн сурвалжлагдаж буй гэмт этгээд"-үүдийн эгнээнд орсон байна.

Украины Гадаад хэргийн яам Зеленскийг эрэн сурвалжлагдаж буй талаар “Оросын улс төрийн машин цөхрөнгөө барсан, суртал ухуулга явуулж буй  нотолгоо" хэмээн үгүйсгэв.

ОХУ-ын эрэн сурвалжлагдаж буй жагсаалтад Украин болон "NATO"-гийн орнуудын олон албан тушаалтан, хууль тогтоогчид багтсан. Тэдний дунд "NATO"-гийн Ерөнхий сайд, ЕХ-ны гишүүн Эстони улсын Ерөнхий сайд Кажа Каллас багтсан. Тэрбээр Киевт үзүүлэх цэргийн тусламжийг нэмэгдүүлж, Москвагийн эсрэг хориг арга хэмжээг чангатгахыг хүчтэй  дэмжиж ирсэн. Москва олон удаа Зеленскийг "нацист" хэмээн буруутгасан ба Украинд болж буй мөргөлдөөнийг "нацизмаас ангижруулах цэргийн үйл ажиллагаа" хэмээн нэрлэсэн. Дэлхийн хоёрдугаар дайны үед олон мянган еврей хүмүүс амь насаа алдсан холокост нь Путины дайнд ашиглах нэг зэвсэг болж буйг "Associated Press" агентлаг онцолжээ. Ерөнхий сайд Калласын хувьд өнгөрсөн онд Балтын орнуудад байрлах Улаан армийн хөшөөг устгах гэж оролдсон гэх үндэслэлээр ОХУ-д эрэн сурвалжлагдаж байгаа аж.

Эх сурвалж: Associated Press

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
10
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж