Сурвалжлага: "Эрдэнэт 100 сая мод" хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Сурвалжлага: "Эрдэнэт 100 сая мод" хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Сурвалжлага: "Эрдэнэт 100 сая мод" хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг эхлүүлснээс хойш төрийн байгууллага, төрийн өмчит компаниуд, нийслэл гээд бүхий л байгууллага жил бүр мод тарих, тарьсан модоо арчлахад илүү их ач холбогдол өгч ирсэн. "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2022 оноос хойш "Эрдэнэт 100 сая мод"хөтөлбөрийг санаачилан хэрэгжүүлж байна.

Нийслэлийн хэмжээнд гэхэд өнгөрсөн жил 750 мянган орчим мод тарьсан бол улсын хэмжээнд 42 сая мод тарьсан гэсэн мэдээлэл байна.

Тэрбум мод хөдөлгөөнийг дэмжиж, хамгийн том амлалт өгсөн газар бол "Эрдэнэт үйлдвэр". Монгол Улсын "саалийн үнээ" гэж нэрлэгддэг энэ үйлдвэр улсад төлсөн татвар, цар тахлын үед иргэдийн тог, цахилгааны мөнгийг төлсөн гээд үр ашгаа ч өнөөдөр өгсөөр буй. Тэгвэл энэ үйлдвэр 2022 оноос эхлэн тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд "Эрдэнэт 100 сая" хөтөлбөрийг хэрэгжүүлээд хэдийнэ хоёр жилийг үджээ. Тиймээс бид Эрдэнэт үйлдвэрийн "Эрдэнэт 100 сая" хөтөлбөрийг хэрэгжилт болон Ерөнхийлөгчид өгсөн "амлалт"-аа хэрхэн биелүүлж байгаа талаар сурвалжлав.

"ОЙН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТӨВД 12 ТӨРЛИЙН 660 КГ ҮР БИЙ"

100 сая  мод бол бага тоо биш. Уншигч та бүхэн яаж ийм их мод тарьж ургуулах билээ гэж бодож байгаа байх. Монголчууд саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. 100 сая мод тарьж ургуулах зорилгынхоо хүрээнд "Эрдэнэт үйлдвэр" 2022  онд Ойн генетик нөөцийн төв байгуулж, бүс нутгийн усны нөөцийг нөхөн сэргээх, төгөл байгуулахын тулд Хангал голын дагуу мод тарих зэргээр "амлалт"-аа биелүүлэхээр ажиллаж байна. Тус үйлдвэрээс Ойн генетик нөөцийн төв болон Хөрсний инновац, технологийн Эрдэнэт төв  байгуулж, модоо анхнаас нь эрүүл, урт хугацаанд ургуулахын тулд эхнээс нь технологийн дагуу үр, хөрс,  бэлдэцээ анхан шатнаас бэлтгэж, түүнийг боловсруулахаас эхлээд ажиллаж байгаа гэдгийг "Эрдэнэт үйлдвэр"-ийнхэн хэлж байлаа.

Бидний очсон эхний газар бол Эрдэнэт хотын Говил багт байрлах Ойн генетик нөөцийн төв. Олон цэцэгт сухай, харгана зэрэг нэртэй олон төрлийн шилэн саванд хийсэн үр өрөөстэй танхим биднийг угтав. Энд говь, хангай зэрэг бүс нутаг бүрээс авчирсан ургамлын үр тус бүрийн хаяглан тусгай шилэнд хийсэн 12 төрлийн 660 кг үр байв. Эдгээр үрийг хөрсөнд суулгаж, ямар хугацаанд ургах, хэр зэрэг арчилгаа, усалгаа шаардагдах зэргээр үр бүрийг Ойн генетик нөөцийн төв тусгайлан судалдаг аж. Үр хадгалах агуулах хатаах өрөөний хэм 0-1 хэм байх ёстой учраас сэрүүхэн байв.  "-1 хэм бол модны үрийг дунд хугацаанд хадгалж өгөх боломжтой. Урт хугацаанд хадгалах бол -10,-15 хэмд байлгах шаардлагатай" гэдгийг мэргэжлийнхэн хэлж байв.

Монгол орны өнцөг булан бүрээс авчирсан үрийг тусгайлан боловсруулсан хөрсөнд суулгаж, модны ургацыг нэмэгдүүлэх, арчилгааг нь тодорхойлох зэргээр нарийвчлалтай ажилладаг гэдгийг Ойн генетик нөөцийн төвийн хэлж байлаа.

Ойн генетик нөөцийн төв нь агуулах, ургуулах, үр хадгалах зэрэг зургаан өрөөтэй. Өрөө тус бүрийн температур, хийх ажил зэрэг нь өөр өөр.

Тус төв нь:

  • Хүлээн авах агуулах, хатаах хэсэг
  • Ургуулангийн өрөө
  • Биотехнологийн лабортари
  • Үр хадгалах агуулах
  • Тарьц ургуулах
  • Суулгацын агуулах гэсэн зургаан том өрөөтэй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод хөдөлгөөнд төрийн бүх шатны байгууллага, иргэд, аж ахуй нэгжүүд оролцохоос хамгийн том чухал үүрэг гүйцэтгэж байгаа нь уул уурхайн компаниуд.  Уул уурхайн компаниуд олборлолт явуулж дууссан талбайдаа нөхөн сэргээлт хийхдээ мод тарьдаг учраас уул уурхайн компаниуд Тэрбум мод хөдөлгөөнд хамгийн идэвхтэй, санаачлагатай оролцож буй.

"ЖИЛД 10-12 САЯ ТАРЬЦ, СУУЛГАЦ БЭЛТГЭХ БОЛОМЖТОЙ"

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндонгоос зарим зүйлийг тодруулав.

-Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" хөдөлгөөн Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд ямар шатанд явж байна вэ?

-Дэлхий дахинд сүүлийн үед болж байгаа байгаль цаг уурын өөрчлөлтүүд цөлжилт гээд олон зүйлтэй уялдуулаад дэлхийн улс орнууд тодорхой хэмжээний арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлж байна. Тэр дундаа Монгол улс 2021 онд  НҮБ-ын индэр дээрээс Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол улс тэрбум мод тарих санаачлага, уриалагыг эхлүүлсэн байдаг. Үүний дараа Франц, Шинэзиланд, Канад гээд олон улс энэхүү санаачлагыг дуурайж бүгд мод тарих хөдөлгөөнийг улс орондоо өрнүүлж байна. Мод өөрөө хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж өөртөө шингээдэг онцлогтой. Дэлхийд нүүрсхүчлийн хийг хэт их ялгаруулж байгааг торгох, татвар тавих нөгөө талаас зөв эдийн засгийн техник технологийн шинэчлэл хийж байгаа компанийг урамшуулах ийм хоёр схем үйлчилж байна. Тэгэхээр уул уурхайн компаниуд мод тарина гэдэг бол ирээдүйд эдийн засгийнхаа өрсөлдөх чадварыг байгаа түвшиндээ хадгалах бүр сайжруулах боломж байна. Уул уурхайн компаниуд ялгаруулж байгаа хүлэмжийн хийн хэмжээгээр мод таривал маш сайн. Түүнээс илүүг таривал эргээд илүү орлого олох боломжтой байна. Тиймээс "Эрдэнэт үйлдвэр 100 сая" мод тарих хөтөлбөрт нэгдсэнээр нэг талаас Эрдэнэт үйлдвэрийг ирээдүйд үүсэх маш том эрсдэлээс хамгаалж байгаа арга хэмжээ.

-Мод тарих зардал маш өндөр байдаг.  Үйлдвэрийн зүгээс мод тарих зардлыг хэрхэн шийдсэн бэ?

-Мод тарих төсвийг жил бүр төсөвтөө суулгаад төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулаад явдаг. Эрдэнэт үйлдвэр өөрсдөөсөө буюу цэвэр ашгаасаа хөрөнгө оруулаад явдаг. Энэ маань эргээд ирээдүйд бидэнд ашгаа өгнө гэдгийг тооцоо судалгаагаар гаргасан байгаа.

-2022 оноос хойш хэдэн мод тарьсан байна вэ. Жилд 10-12 сая мод тарих боломжтой гэлээ. Ямар тооцоо судалгаан дээр үндэслэсэн бэ?

-Мод тарихаас гадна бид бэлтгэл ажлаа хангахад өнгөрсөн хоёр жилийн хугацаанд илүү их зарцуулсан. Яагаад гэвэл мод тарихаас өмнө бэлтгэл ажлаа хангах, эхлүүлэх, эрчимжүүлэх зэргээр үе шаттай хийж байна. 2023 онд гэхэд Биобордоо микроризт хөрс боловсруулалтыг эхлүүлсэн. Хөрс боловсруулалтыг эхлүүлэхийн тулд  “Хөрсний инновац, Технологийн Эрдэнэт төв"-ийг шинээр байгуулсан. Үр, суулгацаа технологийн дагуу Ойн генетик нөөцийн төвд боловсруулж, үүнтэй зэрэгцүүлэн хөрс боловсруулалтыг хийж эхэлсэн. Энэ нь өөрөө мод хурдан хугацаанд зөв хөрсөнд ургуулж, үр дүнтэй байх чухал ажил учраас мод тарих ажлын хажуугаар эдгээр ажлыг ч давхар хийж ирсэн. Өнгөрсөн 2022, 2023 онд 3,5 сая мод тарьсан байна. Үйлдвэрийн хог хаягдлаас үүдэж Эрдэнэт хотод цагаан тоос маш том асуудал байдаг. Тиймээс энэ цагаан тоосыг бууруулахын тулд мод тарих арга хэмжээ авч байна. Мөн Хангал гол дагуу бургас тарих ажлыг ч хийж байна.

-Мод тарих чухал ч тарьсан модоо эргээд арчлах, ургуулах нь нэн чухал байдаг. Тарьсан модоо арчлах, ургуулахад хэрхэн анхаарч байна вэ?

-Мод ургуулж арчлах нь гэдэг хамгийн том ажил. Тэрбум мод хөдөлгөөн эхэлснээс хойш мод тарих ажил хийсэн ч арчилгааны асуудал хамгийн чухал бөгөөд энэ нь бүтэлгүйтсэн тохиолдлууд ч бий. Тиймээс бид тарьж, ургуулсан модоо арчлахын тулд  орон нутагт энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдтэй хамтарч ажиллаж байна. Түүнээс гадна мод арчилгааны чиглэлд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон бусад цэргийн анги нэгтгэл зэрэг хүчний байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа.

ХАНГАЛ ГОЛ ДАГУУ БУРГАСАН ШУГУЙТАЙ БОЛНО

Ойн генетик нөөцийн төвөөс бид төмөр зам дагуу байрлах Хангал голыг зорьсон юм. Бүс нутгийн усны нөөцийг нөхөн сэргээх, төгөл байгуулах зорилтын хүрээнд Орхон аймгийн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан Хангал гол дагуу 3 сая мод тарих ажлыг эхлүүлжээ.

Одоогийн байдлаар Хангал гол дагуу 63 га талбайд 453 мянга гаруй ширхэг бургас болон жимсний мод тарьжээ.

Хангал голын эрэг дагуу бургас тарих, түүнийг дагуулаад жимс, жимсний мод тарихаар суулгацыг тусгайлан бойжуулах ажлыг хийж эхэлсэн байна. Бойжуулах ажлын хүрээнд 110 мянган бургас мөн жимсний мод тарихаар бэлтгэж байгаа бөгөөд энэ жил ойролцоогоор 50-60 сантиметр ургажээ.

Тиймээс бойжуулсан суулгацыг 56 га талбайд 3 сая бургас, жимсний мод бүх нийтээр мод тарих өдөр буюу тавдугаар сарын 15-нд тарихаар төлөвлөжээ.

 Мод тарихад хамгийн чухал асуудал бол усалгаа. Хангал гол дагуух тарьсан модоо саарал ус болон голын усаа автомат систем ашиглаж, усалгаагаа шийджээ. Хэрэв төлөвлөсөн хугацаанд модоо тарьж, арчилгаагаа хийж чадвал Хангал гол дагуу бургасан шугуйтай болохоор зорьж буй гэдгийг Эрдэнэт үйлдвэрийнхэн онцолж байлаа.

Хангал голыг бургастай ой болгохын тулд тусгай талбайд үр, суулгацаа бойжуулж буй. Тиймээс төлөвлөсөн модоо тарьж дууссаны дараа бойжуулалтын талбайг иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж, тоглоомын талбай, задгай тайз бүхий байгууламж барихаар төлөвлөсөн байна. Үүний тулд Киргиз улстай хамтран бүтээн байгуулалтын судалгааг хийж, ирэх зургадугаар сард бүтээн байгуулалтаа эхлүүлэх аж. Харин энэхүү цэцэрлэгт хүрээлэнг  хоёр улсын хамтын ажиллагаан хүрээнд “Киргиз-Монголын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн” болгохоор ойлголцжээ.

"ЭРДЭНЭТЧҮҮДИЙН ТОЛГОЙНЫ ӨВЧИН БОЛСОН ЦАГААН ТООСЫГ МОД ТАРЬЖ СААРУУЛНА"

Мод бойжуулахын талбайгаас хөдөлж Эрдэнэт хотын зүүн хойно байрлах “Хаягдлын аж ахуйн талбайд очсон юм. Эрдэнэтчүүдийн хамгийн их санааг зовоодог асуудлын нэг нь Эрдэнэт үйлдвэрээс гардаг цагаан тоос. Очиж үзээгүй хүнд нэлийсэн том нуур шиг л харагдах ч энэ газар бол үйлдвэрийн бохир, хаягдал. Алсаас нуур шиг харагдах ч яваад очвол цемент шиг цагаан өнгөтэй.

Үйлдвэр үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш үүссэн хаягдлаас үүдэлтэй цагаан тоос нь эрнэтчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр ирсэн. Тиймээс ч Эрдэнэт үйлдвэр цагаан тоосыг бууруулах, сааруулах чиглэлээр олон арга хэмжээ авч ирсэн.  Цагаан тоосны дэгдэлтийг бууруулах, сааруулах зорилгоор 2027 он хүртэл  “Цагаан тоосны дэгдэлтийн, сөрөг нөлөөллийг бууруулах хөтөлбөр”-ийг баталсан байдаг. Энэ хүрээнд мод тарих ажлыг эхлүүлж, өнгөрсөн онд 3 сая орчим мод тарьжээ. Мод тарьснаар Эрдэнэт хотын төв хэсэг рүү орон цагаан тоосыг сааруулах, хамгаалах боломжтой гэж үзэж байгаа аж.

Хаягдлын талбайг тойруулаад хайлаас таван километр, шар хуайс гурван километр суулгажээ. Хоёр жилийн дотор 60-70 сантиметр ургасан байдалтай харагдаж байв. Мод суулгана гэдэг багагүй ажил. Гэлээ ч арчилж ургуулах явц нь суулгахаасаа илүү цаг хугацаа, арчилгаа шаарддаг аж. Энд тарьсан байгаа хайлаас л гэхэд дор хаяж 10 жилийн дараа 1.50-2 метр ургаж үр дүнгээ өгөх нь байна. Урт хугацаа шаардах мэт санагдавч үнэхээр арчилж ургуулаад дээрх гурван сая мод ургаж гүйцвэл цагаан тоосны дэгдэлтийг 100 хувь биш юмаа гэхэд 80 хувь бууруулах нь тодорхой. Ургахаар нь сийрүүлэлт зэрэг ажлыг бас хийнэ. Тодруулбал, салхинаас хамгаалах зурвас буюу Эрдэнэт хот руу салхиар туугдан орох цагаан тоосны дэгдэлтийг сааруулна гэж ойлгож болох юм.

"ТЭРБУМ МОД ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 42 САЯ МОД ТАРЬЖ, 62 САЯ СУУЛГАЦ БЭЛТГЭЖЭЭ"

Ийнхүү Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 100 сая мод тарих амлалтаа хэрэгжүүлэхийн тулд олон арга хэмжээ авч хэрэгжүүлж буйн нэгээхэн хэсэгтэй бид танилцав.

Монголчууд хавар, намартаа жилдээ хоёр удаа бүх нийтээр мод тарьдаг болсон. Мод тарих ажилд бүх нийтээр идэвхтэй оролцдог ч түүнийг арчлах, хамгаалахад анхаарах нь тун ховор. Тиймээс ч Тэрбум мод хөдөлгөөн эхэлснээс хойш иргэд, аж ахуй нэгжүүд мод тарих, тарьсан модоо арчлахад онцгойлон анхаарах болсон. Тариад орхидог биш эргээд маш сайн арчилж, ургуулах нь нэгдүгээр асуудал гэдгийг хүмүүс ойлгох нь чухал юм. Монгол Улсын хувьд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, цөлжилт, цаг уурын өөрчлөлт нь өвөл нь зудтай, зун нь хур бороо ихтэй, үерийн гамшиг нүүрлэх зэрэг цаг уурын тогтворгүй байдал бий болох болсон. Тиймээс цөлжилттэй тэмцэх болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажилд мод тарих нь чухал нөлөө үзүүлнэ гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм.

Тэрбум мод хөтөлбөрийг,

  • 2021-2025 он эхний үе шат буюу үрийн нөөцийг бүрдүүлэх,жилдээ 12 сая модны үржүүлгийг хийх боломжтой Мод үржүүлгийн орчин үеийн техник технологи бүхий үржүүлгийн газрыг барьж байгуулах
  • 2025-2028 он хоёрдугаар үе шат
  • 2028-2030 он буюу гуравдугаар үе шат хамгийн ихээр тарьж ургуулах боломж нээгдэнэ.

Сонирхуулахад, өнгөрсөн хоёр жил хагасын хугацаанд Монгол Улс нийтдээ 42 сая мод тарьж, 62 сая модны суулгац үрийг бэлдэж бий болгож чаджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

48 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

NicoleReed 2024-05-06 188.130.142.52

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

LisaLaroya 2024-05-06 109.248.13.177

Халуун охид таныг хүлээж байна >>> https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

JenniferGibson 2024-05-06 188.130.218.232

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

LeslieManzanares 2024-05-06 95.182.126.85

Халуун охид таныг хүлээж байна > https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

KimJones 2024-05-06 94.158.190.173

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

LauraCarter 2024-05-06 46.8.222.126

Халуун охид таныг хүлээж байна — https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

CarolynGordon 2024-05-06 109.248.54.35

Халуун охид таныг хүлээж байна ~~ https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

BethGreene 2024-05-06 194.35.113.179

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

NancyCristian 2024-05-06 109.248.204.99

Халуун охид таныг хүлээж байна ____ https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

DamarisRuiz 2024-05-06 45.86.1.132

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

SierraKiana 2024-05-06 45.86.0.250

Халуун охид таныг хүлээж байна ~~~ https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

ChristinLawrenson 2024-05-06 46.8.22.223

Халуун охид таныг хүлээж байна ____ https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

JessicaLowe 2024-05-06 45.11.21.208

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

BeckyKohler 2024-05-06 46.8.16.51

Халуун охид таныг хүлээж байна > https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

JenniferSmith 2024-05-06 188.130.128.211

Халуун охид таныг хүлээж байна ____ https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

SarahBurroughs 2024-05-06 45.11.21.248

Халуун охид таныг хүлээж байна ~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

SarahJones 2024-05-06 188.130.221.180

Халуун охид таныг хүлээж байна ____ https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

CourtneyThompson 2024-05-06 109.248.13.4

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

AngelaBrown 2024-05-06 188.130.189.24

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

CaseyBrooks 2024-05-06 109.248.128.68

Халуун охид таныг хүлээж байна ____ https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

MelanieJordan 2024-05-06 188.130.129.246

Халуун охид таныг хүлээж байна —-> https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

ChristineJohnson 2024-05-06 188.130.136.201

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

AnaTorres 2024-05-06 188.130.210.12

Халуун охид таныг хүлээж байна – https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

LauraMyers 2024-05-06 95.182.127.153

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

MelaFabulouz 2024-05-06 109.248.12.174

Халуун охид таныг хүлээж байна ~~~ https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

JuanitaIdeker 2024-05-06 109.248.166.158

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

AishaPatterson 2024-05-06 185.181.246.39

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

LisaJensen 2024-05-06 109.248.205.6

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

TinaTrenfield 2024-05-06 46.8.222.111

Халуун охид таныг хүлээж байна -> https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

JackieHughes 2024-05-06 46.8.212.161

Халуун охид таныг хүлээж байна >> https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

StephanieLetta 2024-05-06 46.8.17.15

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

MeganRusso 2024-05-06 188.130.128.239

Халуун охид таныг хүлээж байна — https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

NikkiAerin 2024-05-06 45.81.136.94

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

SaraCochnauer 2024-05-06 213.226.101.115

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

KimberlyMorgan 2024-05-06 188.130.128.83

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

AllisonRussell 2024-05-06 95.182.126.28

Халуун охид таныг хүлээж байна ___ https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

OmarFlood 2024-05-06 109.248.204.72

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

MariaBrown 2024-05-06 188.130.129.13

Халуун охид таныг хүлээж байна __ https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

AshleyPetty 2024-05-06 188.130.219.173

Халуун охид таныг хүлээж байна ~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

ClaireMueller 2024-05-06 46.8.23.120

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

RebeccaJones 2024-05-06 185.181.244.235

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

ErikaRodriguez 2024-05-06 185.181.244.146

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

SamanthaAbrahams 2024-05-06 185.181.244.81

Халуун охид таныг хүлээж байна ~~ https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

AngieDiaz 2024-05-06 109.248.49.148

Халуун охид таныг хүлээж байна —– https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

DebbieFlores 2024-05-06 45.87.252.54

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

KimAndersen 2024-05-06 31.40.203.70

Халуун охид таныг хүлээж байна ~~~ https://news.mn@ok.me/95WG1?2719970

Avatar

иогэн 2024-05-06 103.212.119.42

энэ тэрбум мод гэж бас авилгачид хулгайчдад боломж олгосон надаргын усыг барсан хорлонтой ажил байна аа Боловсролгнүй хулгайч хурандаа гэх Ерөнхийлөгчийн хорлол Зайлулуулах арга байхгүй болов уу Үйлдвэр ажлаа л хийх ёстой
шүү

Avatar

LeslieWilson 2024-05-06 46.8.192.220

Халуун охид таныг хүлээж байна >>>>>> https://news.mn@ok.me/95WG1?2719970

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж