Намын бүлгүүд хуралдахгүй

Хуучирсан мэдээ: 2024.05.06-нд нийтлэгдсэн

Намын бүлгүүд хуралдахгүй

Намын бүлгүүд хуралдахгүй

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан тавдугаар сарын 6-10 өдрийн УИХ-аар хэлэлцэх асуудлын тов дараалалыг харвал долоо хоногийн даваа гариг бүр хуралдах товтой байдаг Ардчилсан нам, Монгол ардын намын бүлгүүдийн хуралдаан энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын тов дараалалд тусгагдаагүй байна. Үүнэээс үзвэл намын бүлгүүд хуралдахгүй нь тодорхой харагдаж байна.

 Сүүлийн гурван долоо хоногийн даваа гаригт МАН бүлгийн хурлаа хийгээгүй бол, Ардчилсан нам хоёр долоо хоног бүлгийн хурлаа хийсэнгүй. 

Тэгвэл өнөөдөр /2024.05.06 /-ны өдөр Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр  олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хороо хаалттай хуралдаж,  Хянан шалгагч, шинжээчийн ажлын явцын талаар мэдээлэл сонсох товтой байна. Тус түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг ажиллаж байгаа бөгөөд анх түр хороо байгуулах УИХ-ын тогтоолын төсөл өргөн барих үедээ одоогийн байдлаар 1729 хуулийн этгээдэд ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар 2756 тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд 40 гаруй аж ахуйн нэгж 5-23 хүртэлх тооны нийт 353 ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлийн эзэмшиж байгаа нь нийт олгосон тусгай зөвшөөрлийн 13 орчим хувийг эзэлж байна.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 6.9 сая га талбай бүхий газар, түүний хэвлийг олгосон нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 4.5 орчим хувийг эзэлж байна.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн нэрлэсэн хэмжээ 2022 онд 1,756.1 тэрбум төгрөг буюу нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүнд эзлэх хэмжээ 10.3 хувь байсан бол 2023 онд 3,566.8 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүнд эзлэх хэмжээ 15.4 хувьд хүрч, 4.1 нэгж хувиар өссөн боловч ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн

ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хуримтлагдсан өр 2023 оны жилийн эцсийн байдлаар 3,259.7 тэрбум орчим төгрөг буюу Монгол Улсын 2024 оны төсвийн зарлагын 12 орчим хувьтай тэнцэж байна.

Ашигт малтмалыг зохистой, ард түмний нийтлэг ашиг сонирхол, эх орны хөгжлийн төлөө ашиглах ёстой боловч ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох үйл ажиллагаа, тэдгээрт ногдуулсан төлбөр, татвар зэрэг нь зохих хууль тогтоомжид заасны дагуу явагдсан эсэхэд иргэд, олон нийтийн зүгээс эргэлзэж байгаа бөгөөд Монгол Улсад хохирол учруулсан байж болзошгүй нөхцөл байдал ажиглагдаж байна гэж мэдэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж