Японы баруун хэсгийн Хирошима мужид жил бүр болдог "Уйлах сумо" тэмцээнд 700 орчим нярай хүүхэд оролцжээ. Хирошимагийн Гококу сүм тавдугаар сарын 5-ны Хүүхдийн баяраар хүүхдүүдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө залбирах арга хэмжээний хүрээнд уг тэмцээнийг зохион байгуулдаг. Арга хэмжээнд оролцож буй зургаагаас 18 сартай нялх хүүхдүүд уламжлалт хаппи цув, толгойн туузаар гоёдог аж. Тэмцээнийг ажваас, хоёр нялх хүүхэд сумогийн дэвжээнд нүүр тулан сууна. Хамгийн түрүүнд уйлсан хүүхэд ялагч болдог.
Зарим нялх хүүхдүүд тулаан эхлэхээс өмнө нулимс дуслуулан уйлжээ. Зарим хүүхдүүд уйлалтын тэмцээний үеэр тайван байсан тул тэнцээгээр өндөрлөсөн. Нэгэн ээж 16 сартай хүүгээ тийм ч амархан уйлдаггүй гэж бодсон ч хамгийн их уйлжээ. Тэрбээр хүүхдүүд том, эрүүл саруул болж өснө гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
2023 оны “Уйлах сумо” тэмцээн
Эх сурвалж: NHK
Холбоотой мэдээ