Агуулах шатаж нэг хүн түлэгджээ

Хуучирсан мэдээ: 2024.05.05-нд нийтлэгдсэн

Агуулах шатаж нэг хүн түлэгджээ

Агуулах шатаж нэг хүн түлэгджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд тавдугаар сарын 3-нд чингэлэгт гал гарч, нэг хүн түлэгджээ. Хохирогчийн нүүр болон нуруу хэсэг нь түлэгдэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төв рүү хүргэгдсэн байна.

Хоёр давхарлаж байршуулсан чингэлгийн дээд чингэлэгт нь гал гарч, барилгын материалууд шатжээ. Гал түймэр гарсан дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Гал түймэр унтраах 63 дугаар анги хэргийн газарт очиж ажиллан галыг аюулгүй болгожээ.

Нийслэлийн онцгой байдлын газраас аж ахуй нэгж, иргэдийг галын аюулгүй байдлын бүрэн хангаж ажиллахыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж