Баатруудын хөшөөнд цэцэг өргөнө

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Баатруудын хөшөөнд цэцэг өргөнө

Өнөөдөр чөлөөлөх дайны 65 жилийн ойн өдөр. Тэртээ 1945 оны наймдугаар сард Японы эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг Зөвлөлт, Монголын арми дайн зарлаж, тухайн оны есдүгээр сарын 2-нд Японы Квантуны арми албан ёсоор бууж өгөх актанд гарын үсэг зурснаар дэлхийн II дайн төгссөн түүхтэй. Ингэснээр манай улс олон улсад тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн түүхт өдөр юм. Энэхүү түүхт чөлөөлөх дайны ялалтын 65 жилийн ойн арга хэмжээний хүрээнд өнөөдөр Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө, Ж.Лхагвасүрэн жанжин, Л.Дандар баатрын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ёслол болно. Уг арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Л.Болд, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал М.Борбаатар, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Ц.Бямбажав болон ахмад дайчид оролцоно. Мөн 14:00 цагаас Соёлын төв өргөөнд ойн баярын хурал болох юм.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж