Ши Жиньпин Европын орнуудад айлчлана

Хуучирсан мэдээ: 2024.05.05-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин Европын орнуудад айлчлана

Ши Жиньпин Европын орнуудад айлчлана
FILE PHOTO: Chinese President Xi Jinping and French President Emmanuel Macron stand in front of Chinese and EU flags at a signing ceremony inside the Great Hall of the People in Beijing, China November 6, 2019. REUTERS/Jason Lee/Pool/File Photo

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ням гаригт эхлэх зургаан өдрийн айлчлалынхаа хүрээнд Европын гурван улсын  удирдагчидтай хэлэлцээ хийнэ. Тэрбээр Франц, Серби, Унгарт айлчилна. Ингэснээр, Хятадын удирдагчийн сүүлийн таван жилийн хугацаанд Европт хийж буй анхны айлчлал болно.

Францад Ши Жиньпин  ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзахаар төлөвлөжээ. Тэд хоёр орны харилцаа, Украин болон Ойрхи Дорнод дахь нөхцөл байдлын талаар хэлэлцэх юм. Энэхүү айлчлал нь Хятад Франц дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойтой давхцах юм. Түүнчлэн  Ши Жиньпин ерөнхийлөгч Макрон болон Европын комиссын дарга Урсула фон дер Лейен нартай гурван талт хэлэлцээ хийх төлөвтэй байна. Тэд Хятад, Европын холбооны харилцааг хэлэлцэх юм.

Францын айлчлалын дараа Сербийн Ерөнхийлөгч Александр Вучичтай уулзах төлөвтэй байна. Мөн Унгарт Ерөнхий сайд Виктор Орбантай уулзана. Удирдагч нар Хятадын “Бүс ба зам” санаачилгын хүрээнд ямар үр дүнд хүрсэн талаар ярилцана. Ши Жиньпиний айлчлал Хятад, Европын харилцаанд чухал ач холбогдолтой гэж Хятадын Гадаад хэргийн яам үзэж байна. Мөн энэхүү аялал нь дэлхийн энх тайван, хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Ши Жиньпин саяхан Хятадад Германы канцлер Олаф Шольц, Голландын Ерөнхий сайд Марк Рютте нартай уулзсан. Бээжин АНУ-ыг хяналтандаа байлгахын тулд Европын орнуудтай харилцаагаа бэхжүүлэхийг хичээж байгаа бололтой. Учир нь хоёр улс аюулгүй байдал, дэвшилтэт технологийн асуудлаар хоорондоо зөрчилддөг.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж