Баруун бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлт өнөөдөр Ховд аймгийн төв Ховд хотод эхэллээ. Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс таван аймгийг нэгтгэсэн баруун бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд 1200 гаруй малчин, хоршооны төлөөлөл хүрэлцэн иржээ.
Баруун бүсийн зөвлөлийн дарга, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг нээж, “Дэлхий дахины уур амьсгалын өөрчлөлт, өнгөрсөн өвлийн зудын хүнд нөхцөлийг даван туулсантай холбогдуулан Засгийн газар УИХ-аар хууль батлуулж, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж байна. Өнөөдөр Ховд аймагт 160 гаруй хоршоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Ховд аймгийн Мөст сумын “Алтайн Оргил” хоршоо өнгөрсөн онд өндөр борлуулалтай ажиллаж, нэг удаагийн ногдол ашиг зургаан сая төгрөгийг тараасан байна. Малчид, тариаланчид, хоршоологчид бол баялаг бүтээгчид” хэмээв.
Дараа нь “Шинэ хоршоо” хөдөлгөөн болон гурил, тэжээлийн үнийн хөөсийг буулгах шийдлийн санаачлагч, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулга хийлээ. Тэрээр “Засгийн газар бүс нутагт нь очиж, “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар мэдээлэл хүргүүлж байна. Мал аж ахуйн салбарт томоохон бодлогын дэмжлэг үзүүлэхгүйгээр газар нутгаа эзэнтэй байлгах бодлогыг хэрэгжүүлж чадахгүй юм байна гэсэн судалгаа гарсан. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлээд газар нутгийн 90 хувь нь цасанд хучигдсан. Олон улсын байгууллага, ОБЕГ энэ цас зудын хүндрэлээр 20 сая гаруй толгой мал алдах эрсдэлийн судалгаа хийсэн. Үүнтэй холбогдуулан малчид өвс, тэжээлээ бэлтгэж, Засгийн газар улсын нөөцийн бэлтгэлээ хангасан. Цас, зуданд зам нь хаагдсан нутагт малчдад улсын нөөцөөс өвс, тэжээл хүргэж өгч үйлчилсэн. Өнөөдрийн байдлаар 7.4 сая мал хорогдож, 5000 орчим малчин малынхаа 70-аас дээш хувийг алдсан байна. Тиймээс Засгийн газар УИХ-аас Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг батлуулж, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүллээ.
30 жилийн өмнө мал аж ахуйн салбар Монгол Улсын эдийн засгийг дааж ирж байлаа. Гэтэл 30 жилийн дараа ДНБ-ий 10 хувийн нөлөөтэй байна. Мал маллах маш эрсдэлтэй бизнес болжээ. Өнөөдөр Улаанбаатар хотод такси барьж байгаа хүн бизнес хийж байна. Нарийн боовны цех эрхэлж байгаа хүн бизнес хийж байна. Тэгвэл мал маллаж байгаа хүн бизнесмэн. Гэхдээ энэ маш эрсдэлтэй бизнес. Арилжааны банкнаас авч байгаа малчдын зээл амьжиргаагаа тэтгэх зээл биш. Зээлээс зээлийн хооронд банкны малыг маллаж байна гэсэн үг.
Өнгөрсөн сард Засгийн газраас томилогдсон сайд нар газар дээр нь очиж ажиллаж, байгалийн уур амьсгалын сөрөг нөлөөллийг хэрхэн даван туулж, цаашид хэрхэх талаар малчдын саналыг сонссон. Малчид малаа маллахаа больж, төв суурин газар бараадах сонголт хийж байгааг малчид хэлж байна. Тиймээс малчдын энэ түгжрэлийн тойргийг арилгах хэрэгтэй.
Нөгөө талаар нэг малаас авах ашиг бага байна. Засгийн газраас малын мах, түүхий эд боловсруулах үйлдвэр, худалдан борлуулах цэг, малын тэжээл тарих газартай байх хэрэгтэй гэж үзэж байна. Учир нь зүүн аймгийн өвс, тэжээл баруун аймгийн малд шим тэжээл болдоггүй гэж малчид хэлж байгаа юм. Малын түүхий эд агуулах зоорьтой болгохыг малчид санал болгосон. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлэн хэрэгжүүлж байна” гэлээ. Засгийн газраас малаа их хэмжээгээр алдсан малчдад зориулж таван жилийн хугацаатай, найман сая төгрөгийн санхүүжилттэй Малжуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Мөн малчдын арилжааны банкнаас авсан зээлийг нэг жилээр хойшлуулах хүсэлтийг гаргасан. Хуримтлагдах хүүгийн 75 хувийг төр даана.
Сонгуультай холбоотой улстөрчдөөс малчдын зээлийг тэглэх санал гаргасан. Гэвч өнөөдөр малчдын зээлийг тэглэснээр маргааш тухайн малчин юу хийх вэ. Багш, эмч, оюутнуудын зээлийг яах вэ. Цаашлаад талхны үнэ 10 мянган төгрөг болох эрсдэл хүлээж байгаа юм. Тиймээс бид ирээдүйгээ эрсдэлд оруулахгүй байхаар шийдсэн. Харин малчдадаа өнөөдрийн өөх биш маргаашийн уушгийг өгөх “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна” гэлээ.
“Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр малчдад 3-5 жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгоно. Ингэснээр “Малчдад шинэ хандлага, шинэ сэтгэлгээ бий болно. Шинэ цагийн бизнесмэн малчид болно. Тийм учраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнөө “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” уриатайгаар эхлүүлж байна" гэж Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан онцолсон юм.
KimJones 2024-05-05 94.158.190.173
Харуулах боломжгүй.
LauraCarter 2024-05-05 46.8.222.126
Харуулах боломжгүй.
CarolynGordon 2024-05-05 109.248.54.35
Харуулах боломжгүй.
BethGreene 2024-05-05 194.35.113.179
Харуулах боломжгүй.
NancyCristian 2024-05-05 109.248.204.99
Харуулах боломжгүй.
DamarisRuiz 2024-05-05 45.86.1.132
Харуулах боломжгүй.
SierraKiana 2024-05-05 45.86.0.250
Харуулах боломжгүй.
ChristinLawrenson 2024-05-05 46.8.22.223
Харуулах боломжгүй.
JessicaLowe 2024-05-05 45.11.21.208
Харуулах боломжгүй.
BeckyKohler 2024-05-05 46.8.16.51
Харуулах боломжгүй.
SarahBurroughs 2024-05-05 45.11.21.248
Харуулах боломжгүй.
SarahJones 2024-05-05 188.130.221.180
Харуулах боломжгүй.
CourtneyThompson 2024-05-05 109.248.13.4
Харуулах боломжгүй.
AngelaBrown 2024-05-05 188.130.189.24
Харуулах боломжгүй.
CaseyBrooks 2024-05-05 109.248.128.68
Харуулах боломжгүй.
MelanieJordan 2024-05-05 188.130.129.246
Харуулах боломжгүй.
ChristineJohnson 2024-05-05 188.130.136.201
Харуулах боломжгүй.
AnaTorres 2024-05-05 188.130.210.12
Харуулах боломжгүй.
LauraMyers 2024-05-05 95.182.127.153
Харуулах боломжгүй.
MelaFabulouz 2024-05-05 109.248.12.174
Харуулах боломжгүй.
JuanitaIdeker 2024-05-05 109.248.166.158
Харуулах боломжгүй.
AishaPatterson 2024-05-05 185.181.246.39
Харуулах боломжгүй.
LisaJensen 2024-05-05 109.248.205.6
Харуулах боломжгүй.
TinaTrenfield 2024-05-05 46.8.222.111
Харуулах боломжгүй.
JackieHughes 2024-05-05 46.8.212.161
Харуулах боломжгүй.
StephanieLetta 2024-05-05 46.8.17.15
Харуулах боломжгүй.
MeganRusso 2024-05-05 188.130.128.239
Харуулах боломжгүй.
NikkiAerin 2024-05-05 45.81.136.94
Харуулах боломжгүй.
SaraCochnauer 2024-05-05 213.226.101.115
Харуулах боломжгүй.
KimberlyMorgan 2024-05-05 188.130.128.83
Харуулах боломжгүй.
AllisonRussell 2024-05-05 95.182.126.28
Харуулах боломжгүй.
OmarFlood 2024-05-05 109.248.204.72
Харуулах боломжгүй.
MariaBrown 2024-05-05 188.130.129.13
Харуулах боломжгүй.
AshleyPetty 2024-05-05 188.130.219.173
Харуулах боломжгүй.
ClaireMueller 2024-05-05 46.8.23.120
Харуулах боломжгүй.
RebeccaJones 2024-05-05 185.181.244.235
Харуулах боломжгүй.
ErikaRodriguez 2024-05-05 185.181.244.146
Харуулах боломжгүй.
SamanthaAbrahams 2024-05-05 185.181.244.81
Харуулах боломжгүй.
TinaTurner 2024-05-05 109.248.143.224
Харуулах боломжгүй.
AngieDiaz 2024-05-05 109.248.49.148
Харуулах боломжгүй.
DebbieFlores 2024-05-05 45.87.252.54
Харуулах боломжгүй.
AndreaMorgan 2024-05-05 45.11.20.120
Харуулах боломжгүй.
KimAndersen 2024-05-05 31.40.203.70
Харуулах боломжгүй.
LeslieWilson 2024-05-05 46.8.192.220
Харуулах боломжгүй.
AraselyOwens 2024-05-05 109.248.14.127
Харуулах боломжгүй.
MichelleLawrence 2024-05-05 46.8.56.204
Харуулах боломжгүй.
JessicaAnderson 2024-05-05 46.8.23.62
Харуулах боломжгүй.
TeresaWalker 2024-05-05 46.8.11.141
Харуулах боломжгүй.
JackieAnderson 2024-05-05 45.86.0.242
Харуулах боломжгүй.
LeslieWilliams 2024-05-05 46.8.157.118
Харуулах боломжгүй.
AshleyJablonski 2024-05-05 46.8.22.37
Харуулах боломжгүй.
TracyWest 2024-05-05 188.130.218.150
Харуулах боломжгүй.
TracyWalker 2024-05-05 95.182.127.20
Харуулах боломжгүй.
MichelleGarcia 2024-05-05 109.248.205.24
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-05 202.9.40.108
Сайндаа ч биш мангаруудын сонгууль нь эхэлцэн бөлгөө. Сонгуулийн дараа мануусаа мартана шүү дээ 🤣🤮.
IrmaEstoque 2024-05-05 45.81.136.146
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-05 103.57.92.75
МАНгуу нар Малчдыг гурван үеэр нь өрөнд оруулах чонын хар хавх тавьж бна.
zochin 2024-05-05 139.5.219.125
нэгдэл тараад л хоршоо ярисан одоо ч ярьж бна. Энэ бол цаг үрсэн ажил. хоршоог хэн удирдах юм.
Зочин 2024-05-05 139.5.217.136
Түүхий эд боловсруулах үйлдвэр байхгүй, хангалттай хөгжөөгүй тохиолдолд малын түүхий эдийн хэрэгцээ, үнэ ханш нэмэгдэхгүй л дээ, тиймээс энэ нэгдэлжих хөдөлгөөн бол зөвхөн сонгуулийн шоу, тархи угаалт л гэж харагдаж байна даа, МАН ямар малчдын шунал дээр тоглож дуусах биш дээ
Нэргүй 2024-05-05 103.57.94.238
МАНгас хулгай нар хэзээ харицлага хүлээж шоронд ордог болох вэ.
Нэргүй 2024-05-05 202.9.40.142
АН-ын гишүүд Шинэ хоршоонд нэгдэхгүй байлгүй дээ. Ямар АН-аас зохион байгуулж байгаа ажил биш, түүнд оролцох шаардлагагүй
Нэргүй 2024-05-05 103.168.34.161
Amarbayasgalan hulgaich jdu nuursni heregee s yay multraad ban hulgaichaa gobi altai shees chuka geed hulgaich batsaraa hi hulgai damjulaj him bn barimt chin tsugluulaj baigaa shuu
Нэргүй 2024-05-05 68.100.239.120
Энэ Таван толгойн нэгийг өөрийн болгосон Хулгайч шүү дээ !!!!