Азийн хөгжлийн банкны хурал Гүрж улсад эхэллээ

Хуучирсан мэдээ: 2024.05.05-нд нийтлэгдсэн

Азийн хөгжлийн банкны хурал Гүрж улсад эхэллээ

Азийн хөгжлийн банкны хурал Гүрж улсад эхэллээ

Гүржийн нийслэл Тбилис хотноо Бямба /2024.05.04/гаригт Азийн хөгжлийн банк/АХБ/-ны жил тутмын хурал албан ёсоор эхэллээ. АХБ нь дэд бүтэц болон бусад төслүүдэд зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцаа үзүүлэх замаар Ази, Номхон далайн орнуудад туслах үүрэг хүлээдэг. Нээлтийн үеэр АХБ-ны ерөнхийлөгч Асакава Масацугу дэлхийн хамгийн ядуу, эмзэг бүлгийн хүн ам, арлын орнуудын иргэд ,уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн цочрол, мөргөлдөөнд санаа зовж буйг онцоллоо.

Хөгжлийн үр шимийг бүх хүн хүртэх ёстой гэдгийг онцолсон. Мөн АХБ арлын орнууд болон бусад хүмүүст үзүүлэх тусламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд бэлэн байгаа аж. Японы Сангийн сайд Сүзүки Шуничи  бага орлоготой орнуудад нэмэлт санхүүжилт олгохоор төлөвлөж байгаа тул Япон улс АХБ-нд хувь нэмэр оруулна гэдгээ зарлах төлөвтэй байна. Түүнчлэн Япон улс цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, дэд бүтцийг бий болгоход чиглэсэн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байгааг мэдэгдэх  төлөвтэй байна.

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж