“News” агентлаг өнгөрч буй долоо хоногт улс төр нийгмийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Ипотекийн санхүүжилтийг 1,2 их наядад хүргэж, 20 минутын хот байгуулахаа зарлав
Засгийн газар Лхагва /2024.05.01/ гаригийн хуралдаанаараа Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангаас 10 мянган иргэнийг байртай болгох санхүүжилтийг шийдвэрлэснээ зарлав. Тодруулбал, Хуримтлалын сан руу 500 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шилжүүлснээр банкууд дээр гацаад байгаа ипотекийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэх боломжтой болж буй юм.
Хуримтлалын нэгдсэн сан дээр төвлөрөх мөнгөний эх үүсвэр “Эрдэнэс Монгол” нэгдлээс хийгдэнэ. “Эрдэнэс Монгол” нэгдлийн харъяанд байгаа “Эрдэнэс Тавантолгой” компани ногдол ашиг хэлбэрээр 200 тэрбум, “Эрдэнэт” үйлдвэр 273 тэрбум, Дарханы төмөрлөгийн үйлдвэр 14 тэрбум, “Монгол росцветмэт нэгдэл” 8.6 тэрбум, “Цемент шохой үйлдвэр” 3,5 тэрбум, “Эрдэнэс Оюутолгой”-гоос 356 сая төгрөг татан төвлөрүүлнэ.
Судалгаагаар арилжааны банкууд дээр 17 мянга орчим иргэн ипотекийн зээл авах хүсэлт ирүүлээд байна. Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр 1,2 их наяд төгрөгт хүрнэ. Тодруулбал, жилд төв банкнаас ипотекийн санхүүжилтэд 500 тэрбум төгрөгийг зарцуулдаг бол арилжааны банкуудын эх үүсвэрээс 200 тэрбумыг зарцуулдаг. Харин Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэснээр нийт дүнгээрээ ипотект 1.2 их наяд төгрөг зарцуулагдах болж буй юм. Ингэснээр арилжааны банкууд дээр хуримтлагдаад буй ипотекийн хүсэлтийг шийдвэрлэх бололцоо бүрдэнэ.
Засгийн газрын тэргүүний тоцоолсноор 10 мянган иргэний ипотекийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэх бололцоо бүрдээд байна. Ипотекийн зээлийн хүү жилийнх нь 6 хувь бол орон нутагт 3 хувийн хүүтэй олгогдоно. Нийт 1,2 их наяд төгрөгийн санхүүжилтийн 60 орчим хувийг орон нутагт зарцуулна. Энэ нь Хөдөөгийн сэргэлт бодлогын хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа алхам гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан тодотгоод байна.
Чингисийн хөшөөнөөс Чингис хааны нисэх буудал хүрэхэд 20 минут зарцуулна
Засгийн газраас УИХ-д Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдох төслүүдийг өргөн мэдүүлснийг парламент Баасан /2024.05.03/ гаригт хэлэлцэн дэмжлээ.
УИХ-д энэхүү хуулийн төслийн танилцуулгыг хийх үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Их тойруу доторх эрх мэдлийн төвлөрлийг сааруулах хүрээнд Засгийн газар болон харьяа байгууллагыг Номтын ам руу нүүлгэнэ. Чингис хааны хөшөөнөөс Чингис хааны олон улсын нисэх буудал хүрэхэд 20 минут зарцуулах бөгөөд тунель болон дүүжин гүүрээр холбоно” гэж мэдэгдлээ.
Мөн Засгийн газраас өргөн барьж буй 20 минутын хот эрхзүйн цогц реформ нь Улаанбаатар хотоос гадна Хөшигийн хөндий буюу Шинэ зуун мод хот, Шинэ Хархорум, Дархан, Эрдэнэт, Багануур, Налайхыг улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх, цаашид бүс бүхэн, боомт бүр улсын зэрэглэлтэй хоттой болох эрхзүйн боломж нээнэ гэж үзэж байна.
Нийслэл Улаанбаатар хотыг дараах 14 хотод хуваан бие даан хөгжүүлнэ. Үүнд:
-Хан-Уул хот
-Яармаг хот
-Буянт-Ухаа хот
-Сонгинохайрхан хот
-Толгойт хот
-Баянхошуу хот
-Өнөр хот
-Баянгол хот
-Чингэлтэй хот
-Сэлбэ хот
-Сүхбаатар хот
-Дарь-Эх хот
-Баянзүрх хот
-Амгалан хот,
Эдгээр хотод иргэн бүр төрийн үйлчилгээг 20 минут дотор авахаар их өгөгдөлд тулгуурласан цахим төлөвлөлт бүхий нэгдсэн стандарт тогтоох юм.
Нийслэлийн 204 хороог 42 нэгж болгон орон нутгийн хотын статустай томсгох, ингэснээр хороодын удирдлагууд шууд төсөв захиран зарцуулах эрх мэдэлтэй болно. Эрүүл мэнд, боловсрол, онцгой, цагдаа, нийтийн тээвэр, нийгмийн хөгжил, соёлын цогц үйлчилгээнд явган, дугуйн зам, усан бассейн, фитнесс клубээс эхлээд амьдралын чанарын бүх үйлчилгээ 20 минутын дотор очих байдлаар шинэчлэн зохион байгуулах, шаардлагатай хөрөнгийг улсын төсвөөс шийдвэрлэх, мөн төр хувийн хэвшлийн түншлэлийн эрхзүйн орчныг хангаж өгөхөд чиглэнэ гэж үзэж байна.
Шинэ Зуун мод хотыг байгуулна
УИХ мөн Шинэ зуун мод байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээд байна. Шинэ Зуун мод хотыг олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байгуулахаар заасан бөгөөд засаг захиргааны хувьд Улаанбаатар хотын дагуул хот статустай байхаар заажээ.
Шинэ Зуун мод хот нь амралт, аялал жуулчлал, олон нийтийн худалдаа, үйлчилгээний, засаг захиргааны, оюутны хотхон судалгаа шинжилгээний, тээвэр ложистик, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын каргоны аж ахуйн нөөц зэрэг есөн бүстэй байхаар, цааш бүсчлэлийн хуваарийг зөвхөн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр тодорхойлохоор төлөвлөжээ.
Шинэ Зуун мод хотыг иргэдэд зориулсан ногоон хөгжлийг дэмжсэн ирээдүйн хотын олон улсын концепцын дагуу нэгдсэн төлөвлөлтийн тогтолцоотойгоор байгуулахаар тусгажээ. Тодруулбал, иргэд оршин суугаа газраасаа 20 минутад сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийтийн тээврийн үйлчилгээний буудал, цэцэрлэгт хүрээлэн, худалдаа үйлчилгээний газарт очих “20 минутын хот” стандарт гэсэн концепцын хүрээнд төлөвлөх аж. Хотын хөгжлийн болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглах эрх олгох асуудлыг зөвхөн төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэх ба төсөл болон сонгон шалгаруулалтад оролцох этгээдэд тавигдах шаардлага, төсөл шалгаруулах журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж батлах юм байна.
Шинэ Зуун мод хотын удирдлага нь хотын оршин суугчдаас сонгогдсон хотын зөвлөл, захирагч болон ерөнхий архитектур, хотын хөгжлийн корпорацаас бүрдэх ба зохион байгуулалтын хувьд хороонд хуваарилагдана. Шинэ Зуун мод хотын хөгжлийн корпорацыг Төв аймаг болон нийслэл хамтран байгуулж, хотын газар хөгжүүлэлт, бизнес хөгжүүлэлтийг хариуцаж, хөрөнгө оруулагчидтай төсөл арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ гэж төлөвлөжээ. Шинэ Зуун мод хотын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, бие даан хөгжих баталгаагаар хангах нь төр, нийслэл хот, Төв аймгийн үүрэг байх бөгөөд төрөөс бүтээн байгуулалтын явцад татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, улсын төсөвт дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг тусгаж батлах, төрийн байгууллагыг нүүлгэн шилжүүлэх гэх мэт дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан аж. Мөн хот нь төсөвтөө байх тухайн хот дахь татварын орлогын 80 хувийг шинэ Зуунмод хотод, 20 хувийг нийслэл, Төв аймагт хуваарилж зарцуулахаар заажээ. Хууль батлагдсанаар дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хүрээнд хөрөнгө оруулалт, татварын таатай орчныг бий болгох, шинээр ажлын байр бий болгож, ДНБ болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх, тээвэр ложистикийн нэгдсэн төвийг байгуулж хөгжүүлснээр орон нутгийн болон бүс цаашлаад олон улсын логистикийг сайжруулна гэж үзэж буй юм байна. Орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж, орон сууцын хангамж нэмэгдэж нийслэлээс иргэд шилжин суурьших, төрийн байгууллага, их дээд сургууль, коллеж, шинжлэх ухааны байгууллагуудыг нүүлгэх нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн тооцсон байна. Бүс нутгийн тэнцвэртэй байдлын хөгжлийг хангах бодлогын хүрээнд шинэ Зуун мод дагуул хоттой Төв аймаг нь эдийн засгийн интеграцид нэгдэж тогтвортой хөгжих нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байна.
УИХ-ын сонгуульд 25 нам, эвсэл өрсөлдөх боломжтой болов
Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд хуралдаж, нам, эвслүүдээс ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд гурван намын УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох хүсэлтээс татгалзсан бол 25 нам, эвслийн хүсэлтийг хүлээн авав. Тодруулбал, СЕХ-ноос дараах нам, эвсэл 2024 оны ээлжит сонгуульд оролцох боломжтой болж, батламжаа гардав.
- Эх орончдын нэгдсэн нам
- Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам
- Үндэсний эвсэл
- Иргэний зориг ногоон нам
- Ард түмний олонхийн засаглал нам
- Бүгд найрамдах нам
- ХҮН нам
- Монголын Либерал нам
- Монголын Либерал Ардчилсан нам
- Иргэний хөдөлгөөний нам
- Ардчилал шинэчлэлийн нам
- Гэр хороолол хөгжлийн нам
- Эрхчөлөөг хэрэгжүүлэгч нам
- Үнэн ба Зөв нам
- Ардчилсан нам
- Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам
- Монгол Консерватив нам
- ШИНЭ НЭГДСЭН ЭВСЭЛ /МУНН-ШН/
- Монголын Социал Демократ Нам
- Монголын хүний төлөө нам
- Дэлхийн монголчууд нам
- Ард түмний хүч нам
- Эх Орон нам
- Монгол Ардын нам
- Эрх Чөлөөний Эвсэл нам
Харин дараах намуудын хүсэлтийг хангахаас татгалзлаа.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийн 28.3.3, 28.3.7-т заасан шаардлага хангаагүй буюу сонгуулийн зардлын тайлан гаргах талаарх журам зөрчсөн үндэслэлээр Их эв нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Монгол шинэчлэлт намын Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтийг татгалзаж шийдвэрлэв.
Царцааны нүүдлээр хууль бус сонгууль хийж болзошгүйг анхааруулав
УИХ-ын сонгууль ирэх зургадугаар сарын 28-нд товлогдсон тул хуульд зааснаар дөрөвдүгээр сарын 29-нөөс эхлэн улсын хэмжээнд шилжилт хөдөлгөөнийг түр зогсоогоод байна.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөнийг зогсооно” гэж заасан юм.
Ардчилсан намаас Пүрэв гаригт мэдээлэл хийх үеэрээ иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоохоос өмнө улсын хэмжээнд 70 мянга орчим сонгогчийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн нь өмнөх жилийнхтэй харьцуулахад 20 мянган иргэнээр илүү шилжилт хийлгэсэн байна. Энэ бол бидний анхааруулаад байгаа царцааны нүүдэл. Сонгинохайрхан дүүргээс Чингэлтэй дүүрэг рүү 10 мянган шилжилт хөдөлгөөн хийгдсэн нь царцаа байх магадлалтай, анхаарал татаж байна” гэж мэдэгдэв.
Мөн Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Оюунчулуун “Манай гэр бүлийн биш гурван хүн гэрийн хаягт бүртгэлтэй байгаа юм. Бид тодруулъя гэж хэлээд сарын дараа тайлбар өгөхдөө удахгүй танай бүртгэлээс хасна гэсэн. Өнөөдрийг хүртэл хасалт хийхгүй байсаар шилжилт хөдөлгөөн албан ёсоор дууссан” гэж ярив. Харин Ардчилсан намын дэд дарга Ж.Баярмаа ”Цахим царцаа гэж нэрлээд байгаа нь байхгүй хаягийг зохиогоод иргэний үнэмлэх үйлдэж санал авхуулаад байна гэсэн бодит кейс бий болсон. Жишээлбэл таван давхар байр байхад зургаан давхар болгож хий давхар нэмснээр иргэний бүртгэл дээр мэдээлэл үүсгэж санал авсан тохиолдол байна. Баянзүрх дүүргийн 25-р хороонд 16 давхар барилга дээр хий давхар нэмж үүсгэснээр огт байхгүй тоот хаягийг үүсгэсэн ч 2020 онд үүн дээр нэг ч арга хэмжээ авч, холбогдох газрууд хариулт өгөөгүй. Энэ бол маш ноцтой зөрчил. Нэг хаяг дээр 30 хүн бүртгэсэн тохиолдол ч байна. Ард нь хамаарах этгээд гээд нэрс нь цаастайгаа баримт болоод байж байна. Ийм асуудлууд өмнөх сонгуулиар давтагдан гарсан.
Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу оршин суух хаягаа иргэд өөрөө сонгож суух боловч оршин суух гэж биш санал өгөх зорилготой үйлдлүүд илэрч байна” гэв.
Ардчилсан намын зүгээс Сонгуулийн ерөнхий хороонд шударга сонгууль явуулахыг шаардаж, албан тоот хүргүүлсэн юм.
Х Богдын мэндэлсэн дүйчин өдөр тохиов
Аврал итгэлт, оройн дээд Очирдара Богд гэгээн Жэвзүндамба хутагтын X дүр Данзанжамбалчойживанчүг дээдсийн лагшин мэндэлсэн дүйчэн өдөр өчигдөр/2024.05.04/ тохиолоо.
Монголын Бурханы Шашинтны Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн Их Хамба лам, Хамба Номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж тэргүүтэй лам хуврагууд, хутагт хувилгаад Аврал итгэлт, Оройн дээд, Очирдара Жэвзүндамба хутагтын X дүр ( хэргийн тухайд алдрыг өгүүлэхүй) Данзанжамбалчойживанчүг дээдсийн лагшин мэндэлсэн дүйчэн өдрөөр өлмий бат, мэлмий тунгалаг байж шашин, амьтны тусыг агуу их үйлдэхийн ерөөл талбиж Өлмий бататгах залбирал, Цогчид, Мандал өргөв.
Жилийн өмнө буюу 2023 оны гуравдугаар сард Дээрхийн гэгээн IV Далай лам Х Богд Монголоос тодорсныг албан ёсоор зарласан юм. Гэхдээ Дээрхийн гэгээн IV Далай лам 2016 оны арваннэгдүгээр сард Монголд айлчлаад буцахын өмнө “Х Богд тодорсон. Нас нь бага учир нэрийг нь дурдахгүй байя” гэж анх зарласан байдаг. Түүнээс хойш долоон жилийн дараа Монголд X Богд тодорсныг дахин зарласан нь монголчуудын төдийгүй дэлхийн анхаарлыг татсан юм.
Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн Шашин судлалын салбарын эрхлэгч, доктор М.Батаа “Бурхны шашны маш нарийн уламжлалаар үе үеийн богдуудыг дээрхийн гэгээн Далай лам нар тодруулдаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу Дээрхийн гэгээн тодруулсан. Миний сонсож мэдсэнээр 2015-2016 онуудад нэлээд ажил өрнүүлсэн. Монголоос тухайн үед янз бүрийн газар оронд төрсөн 100 мянга орчим хүүхдийн нэрсээс хэд хэдэн удаагийн давтамжтай шалгуурыг хангаж, эцэст нь энэ хүүгийн нэр гарч ирсэн гэж үздэг” хэмээн ярьсан нь бий.
Харин Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам хамба Номун хан, гавж Д.Чойжамц “X Богд бол бурханы шашны ерөнцөд аугаа үйл бүтээх гэгээнтэн юм” гэж мэдэгдэж байв.
Г.ХОРОЛ
KimJones 2024-05-05 94.158.190.173
Харуулах боломжгүй.
LauraCarter 2024-05-05 46.8.222.126
Харуулах боломжгүй.
CarolynGordon 2024-05-05 109.248.54.35
Харуулах боломжгүй.
BethGreene 2024-05-05 194.35.113.179
Харуулах боломжгүй.
NancyCristian 2024-05-05 109.248.204.99
Харуулах боломжгүй.
DamarisRuiz 2024-05-05 45.86.1.132
Харуулах боломжгүй.
SierraKiana 2024-05-05 45.86.0.250
Харуулах боломжгүй.
ChristinLawrenson 2024-05-05 46.8.22.223
Харуулах боломжгүй.
JessicaLowe 2024-05-05 45.11.21.208
Харуулах боломжгүй.
BeckyKohler 2024-05-05 46.8.16.51
Харуулах боломжгүй.
SarahBurroughs 2024-05-05 45.11.21.248
Харуулах боломжгүй.
SarahJones 2024-05-05 188.130.221.180
Харуулах боломжгүй.
CourtneyThompson 2024-05-05 109.248.13.4
Харуулах боломжгүй.
AngelaBrown 2024-05-05 188.130.189.24
Харуулах боломжгүй.
CaseyBrooks 2024-05-05 109.248.128.68
Харуулах боломжгүй.
MelanieJordan 2024-05-05 188.130.129.246
Харуулах боломжгүй.
ChristineJohnson 2024-05-05 188.130.136.201
Харуулах боломжгүй.
AnaTorres 2024-05-05 188.130.210.12
Харуулах боломжгүй.
LauraMyers 2024-05-05 95.182.127.153
Харуулах боломжгүй.
MelaFabulouz 2024-05-05 109.248.12.174
Харуулах боломжгүй.
JuanitaIdeker 2024-05-05 109.248.166.158
Харуулах боломжгүй.
AishaPatterson 2024-05-05 185.181.246.39
Харуулах боломжгүй.
LisaJensen 2024-05-05 109.248.205.6
Харуулах боломжгүй.
TinaTrenfield 2024-05-05 46.8.222.111
Харуулах боломжгүй.
JackieHughes 2024-05-05 46.8.212.161
Харуулах боломжгүй.
StephanieLetta 2024-05-05 46.8.17.15
Харуулах боломжгүй.
MeganRusso 2024-05-05 188.130.128.239
Харуулах боломжгүй.
NikkiAerin 2024-05-05 45.81.136.94
Харуулах боломжгүй.
SaraCochnauer 2024-05-05 213.226.101.115
Харуулах боломжгүй.
AmyParker 2024-05-05 109.248.48.162
Харуулах боломжгүй.
KimberlyMorgan 2024-05-05 188.130.128.83
Харуулах боломжгүй.
AllisonRussell 2024-05-05 95.182.126.28
Харуулах боломжгүй.
OmarFlood 2024-05-05 109.248.204.72
Харуулах боломжгүй.
MariaBrown 2024-05-05 188.130.129.13
Харуулах боломжгүй.
AshleyPetty 2024-05-05 188.130.219.173
Харуулах боломжгүй.
ClaireMueller 2024-05-05 46.8.23.120
Харуулах боломжгүй.
RebeccaJones 2024-05-05 185.181.244.235
Харуулах боломжгүй.
ErikaRodriguez 2024-05-05 185.181.244.146
Харуулах боломжгүй.
SamanthaAbrahams 2024-05-05 185.181.244.81
Харуулах боломжгүй.
TinaTurner 2024-05-05 109.248.143.224
Харуулах боломжгүй.
AngieDiaz 2024-05-05 109.248.49.148
Харуулах боломжгүй.
DebbieFlores 2024-05-05 45.87.252.54
Харуулах боломжгүй.
KimAndersen 2024-05-05 31.40.203.70
Харуулах боломжгүй.
LeslieWilson 2024-05-05 46.8.192.220
Харуулах боломжгүй.
AraselyOwens 2024-05-05 109.248.14.127
Харуулах боломжгүй.
MichelleLawrence 2024-05-05 46.8.56.204
Харуулах боломжгүй.
ИШШШШШ 2024-05-05 203.98.76.4
ИШШШШШШШ
Зочин 2024-05-05 103.212.118.35
. Өрсөлдөгчид нь түүнийг коммунист гэсэн чинь Монголд коммунист тогтолцоо нурахад тэр хөдөөний бөглүү тосгоны бага сургуулийн 10 настай жаал байсан учир тэр талаар мэдэхгүй, хэлж өгөөрэй гэсэн гэнэ.Дипломат ажилтан Сүхбаатараараа МАН сонгуульд ялвал үймээн болно гэж хэлүүлээд ч тоож байгаа хүн алга. Түүнээс өө хайгаад олдоггүй.Элэнц хуланцааэс нь гамин, цагаантны цэрэгт явж байсан биш биз. ЗААВАЛ НЭГ ДУТАГДАЛ ОЛОХ ХЭРЭГТЭЙ.ЗААВАЛ ШҮҮ
Зочин 2024-05-05 103.212.118.35
Элбэгдорж, Цэнддоо нар түүнийг качегар царайлсан гэсэн чинь хүмүүс харин качегарын хөдөлмөр чинь хүнд хортой нөхцөлд ордог учир жирийн ардынхаа амьдралыг мэдэх хүү байна гээд муулах биш, магтсан гэнэ. Түүнийг үзэн яддаг нэг нь данхан толгойт гэж хочилсон чинь хөдөөний эмээ нар данхандаа бид цайгаа хийгээд дээжийг эь хангай дэлхийдээ өргөдөг тул буянтай нэр байна гэсэн гэнэ
Зочин 2024-05-05 103.212.118.35
Хүмүүс Сайханбилэг, Удаанжаргал, Эрдэнэбилэг, Элбэгдорж нарын том акулууд сонгуулийн үр дүн хүлээгээд АНУ-д хяраад хэвтчихээ биз гэлцэнэ.Яаж Оюун-Эрдэнийг дарж авах вэ гэдэг тэдний хувьд нийтлэг зовлон нь болсон гэнэ.Сонгуулиар л дарахгүй бол хувь хүний хувьд өө олоход хэцүү байгаа бололтой аргаа барцгаана..Элбэгдорж монгол хэлний үгийн санд байдаг бүх х****л, доромж үгээр түүнийг булаад нэмэр болсонгүй
Зочин 2024-05-05 103.212.118.35
АН-ынхан МАН-ын сонгуулийн луйврыг илчлэх ажлын хэсэг байгуулжээ. СЕХ-ны н.б.д. Даваа-Очир АН-ын засгийн үед, 2 Ерөнхийлөгчийнх нь үед ШШГЕГ-ын дэд дарга, ТАЗ-ийн гишүүн, СЕХ-ны н.б.д. болсон.СЕХ-ны АА-ны дарга Баяндүүрэн АН-ын Нарантуяа гишүүний нөхөр. АН-ын угшилтай энэ дарга нартаа шаардаач. Check.burtgel.gov.mn руу ороод ам бүлийн бүртгэлээ иргэн өөрөө шалгахыг уриалаач.. Та нарын толгойд юун түрүүнд МАН-ыг буруутгаж, сонгуулийн дүнг зөвшөөрөхгүй байх бэлтгэлээ хангахад чиглээд байна..
JessicaAnderson 2024-05-05 46.8.23.62
Харуулах боломжгүй.
TeresaWalker 2024-05-05 46.8.11.141
Харуулах боломжгүй.
JackieAnderson 2024-05-05 45.86.0.242
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-05 178.174.229.45
YU YARIJ BAIGAAGA CH MEDEHGUI BGAA YUM BISHUU. ESTOI BUTEHGUI EEE ENE MANGAR ZALUUU
Нэргүй 2024-05-05 5.64.145.39
за бүх газар шавааралдсан дэлгүүр буудлаар дүүрсэн ,хотын дарга орлогч нар нь эрх мэдэл эд хөрөнгө нь чихэлдсэн хачин юм болох нь дээ ногоон байгууламж сургууль цэцэрлэг ийнхүү баяртай боллооооооооооооо
LeslieWilliams 2024-05-05 46.8.157.118
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-05 66.181.183.117
Энэ бол амархан. Зам руу шахаж барьсан бүх обьектүүдийг нураа, тэгээд замаа өргөсгө, Туул гол нэвтрэх гүүрүүдийг нэмж барь. Шинээр байшин барьж байгаа болгонд авто зогсоол, гарц орц нь чөлөөтэй байх стандартыг хэрэгжүүл. Тусгай зөвшөөрөл нэртэй луйвруудыг болиул
AshleyJablonski 2024-05-05 46.8.22.37
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-05 203.23.49.49
Шинэ намын эвсэлийнхэн нь арай сэхээтнүүдээс бүрдэж байгаа юм уу даа. МАН,АН ч хэрэг алга
Нэргүй 2024-05-05 203.23.49.49
Солиоролыг зогсоо
зочин 2024-05-05 59.153.113.67
20 минут гэдэг чинь нисдэг тэргээр л явна гэсэн үг үү? Мянгуужингийн үлгэр болох вий дээ. 2 чихээрээ сонсоогүй болохоор итгэхгүй байна.
TracyWest 2024-05-05 188.130.218.150
Харуулах боломжгүй.
Тэнэг мал 2024-05-05 139.5.216.122
Усан тэнэг мал болохоороо л ингэж ичихгүй ярьж чаддаг байх. Ямарч боловсролгүй, мэдлэггүй, ажлын туршлагагүй, цүнх баригч тэнэг мал л байсан, яг хэвээрээ.
MichelleGarcia 2024-05-05 109.248.205.24
Харуулах боломжгүй.
CrystalWilson 2024-05-05 46.8.23.53
Харуулах боломжгүй.
Hahaa 2024-05-05 202.126.90.222
Eriin huu hordoj uheesei hahaha
Нэргүй 2024-05-05 124.158.108.250
АН -ынхан энэ ирэх сонгуулийг хянаж шударга явуулж чадах юм уудаа? Чааваас, АН 2020 оны сонгуулийг луйвардуулчихаад,
айгаад ангайгаад дээрэлхүүлээд чимээгүй өнгөрсөн байдаг. Сонгууль шударга болохгүй юм бол сонгуульдаж яахын бэ? МАН үеийн үед сонгуулийн луйвар хийдэг. Намбар Энхбаярын үед бүр аймаар булхайцдаг байсан.
MariaFernandez 2024-05-05 45.84.177.162
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-05 66.181.161.161
"Тэнгэрийн дүүжин зам тээвэр" нь дампуурсан ч гэсэн арай барьцтай үлгэр байсан юм биш биз? Нэг л банзандаа тусаж өгөхгүй л байна даа. Шүршихэд учир бий шүү.
Нэргүй 2024-05-05 66.181.182.179
Энэ эргүү качкараас салах юмсан даа үхэр монголчууд аа
зочин 2024-05-05 202.126.89.182
MAN l mongoliig uragshluulna.Mongold togtvortoi baidal changa zasag hartutslaga sahilga heregtei.AN mongoliig suiruuldeg tsaashid ch suiruulne.
Нэргүй 2024-05-05 103.168.34.193
Монголд МАНАН -аас өөр нам байхгүй юу? Буянгийн Жагаагийн БНН-ыг энэ жил дэмжинэ. МАНАН -г ахиж хэзээ ч сэхэхээргүйгээр булшлах хэрэгтэй!!!
Бодоо 2024-05-05 202.9.47.58
МАН-ы үлгэр
Зочин 2024-05-05 103.10.23.146
дарга нарын тоо нэмэгдээд олон дархан орондоо гарах нь дээ.