Ахмадуудад 5 жилд нэг удаа үзүүлдэг тусламжийг 3 жил болгон бууруулна

Хуучирсан мэдээ: 2024.05.05-нд нийтлэгдсэн

Ахмадуудад 5 жилд нэг удаа үзүүлдэг тусламжийг 3 жил болгон бууруулна

Ахмадуудад 5 жилд нэг удаа үзүүлдэг тусламжийг 3 жил болгон бууруулна

УИХ-аар Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Энэхүү хуулийн төсөлд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай ахмад настанд жилд нэг удаа түлш худалдан авах, орон сууцны хөлс төлөхөд дэмжлэг үзүүлэх, протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн хөнгөлөлтийг таван жилд нэг удаа үзүүлж байгааг гурван жил болгох, зөвхөн рашаантай цөөн хэдэн сувилалд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр сувилуулж байгааг магадлан итгэмжлэгдсэн сувиллууд болгон өргөжүүлэх. Асрамжийн үйлчилгээний нэр төрлийг нарийвчлан зааж, тэдгээрийг иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагаар дамжуулан төлбөрийн хувилбарт нөхцөлтэйгөөр үзүүлэх, мөн байнгын асаргаа шаардлагатай ахмад настныг асарч байгаа иргэний ачааллыг үнэлж, дэмжлэг үзүүлэх.

Ахмад настанд үзүүлэх цогц тусламж, үйлчилгээ, асаргааны хувилбарт үйлчилгээ, асрамжийн болон сэргээн засах үйлчилгээ, эдгээрийн мэргэжлийн удирдлага зэрэг нэр томьёог шинээр тодорхойлж, үнэ тариф, үйлчилгээ үзүүлэх журам, зааврыг эрүүл мэндийн болон ахмад настны асуудал хариуцсан Засгийн газрын гишүүд хамтарч батлах, зардлыг Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, орон нутгийн төсөв, мөн ахмад настны өөрсдийнх нь оролцоотойгоор санхүүжүүлэхээр тусгажээ. Түүнчлэн, төрийн болон орон нутгийн өмчит барилга, байгууламжид ахмадын өргөө, төв, сэргээн засах нэгж, идэвхтэй насжилтийг дэмжих болон дасгалын клуб, олон нийтийн төв ажиллуулж байгаа бол тухайн барилга, байгууламжийн ус, дулаан, цахилгааны зэрэг ашиглалтын, мөн засварын зардлыг орон нутгийн төсвөөс хэсэгчлэн болон бүрэн хариуцахаар тусгасан байна.

Энэхүү хуулийн төслийг нэр бүхи 13 гишүүн санаачлан өргөн мэдүүлсэн бөгөөд Ахмад настны нийгмийн халамжийн тухай, Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг 10 гаруй хуулийн төслийг боловсруулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ЗөвЗөв
6
ХахаХаха
6
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж